Монгол туургатан залуусыг нэгтгэх, өв, уламжлал, хөгжим, хувцас загвар зэргээр дамжуулан соёлыг түгээн таниулах зорилготой “Жангар” фестиваль наймдугаар сарын 5, 6, 7-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг, байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр зохион байгуулагдах гэж байна. “Жангар” фестивальд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос төдийгүй ОХУ-ын Буриад, Өвөрмонголоос залуус зорин ирж оролцох юм. Монгол туургатан залууст хоорондоо танилцаж дотносох, …
Энтертайнмент
July, 2023
-
28 July
Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейн шинэ барилга ашиглалтад орлоо
Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Мянганы суут хүн Их Эзэн чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулахаар тусгасан байдаг бөгөөд Хэнтий аймагт монголын төрт ёсны түүх, дурсгалын үнэт өв, нүүдлийн соёл, уламжлалт ахуйд түшиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр, …
-
27 July
“Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 264-р тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ тэргүүлэн ажиллаж байна. Тэгвэл эдгээр зорилтын хүрээнд олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 19-ны өдөр Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам …
-
27 July
“Сэр сэр салхи” УСК Венецийн олон улсын кино наадамд шалгарлаа
Соёлын яамны харьяа Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн “Кино урлагийг дэмжих сан”-аас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” уран сайхны кино 80 дахь удаагийн “Венецийн олон улсын кино наадам”-ын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарлаа. Кино урлагийг дэмжих сан нь Монголын кино урлаг, кино уран бүтээлчдийг дэмжих, дэлхийд өрсөлдөх кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнчлэн Монголын …
-
26 July
Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо
Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ нар байлцав. Хан Хэнтий чуулга нь: 600 хүний суудалтай 9 танхимтай 78 өрөө тасалгаатай Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан цахилгаан шаттай бүс нутгийн жишиг театр болж байна. Хан Хэнтий …
-
25 July
Богд Хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна
Богд хааны ордон музей бол Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж юм. 1893-1903 оны хооронд баригдсан тус музейд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг. 120 гаруй жилийн настай. Хамгийн сүүлийн бүрэн хэмжээний сэргээн засварлалт 1961-1962 онд хийгдсэн бөгөөд сүүлийн 60 гаруй жилийн …
-
25 July
БНСУ-ын моделиуд: Монгол Улсын иргэн бүр найрсаг, эх оронч байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг 2023 он гарснаас хойш БНСУ, БНХАУ, Япон Улс, ХБНГУ, ОХУ-д хийсэн ба уг нөлөөллийн хүрээнд БНСУ-аас ирэх жуулчдын тоо тооцоолсноос их ирэх төлөвтэй байгаа юм. Тодруулбал 2023 онд БНСУ-аас 150.000 жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй ба одоогийн байдлаар 54904 жуулчин …
-
20 July
Даншиг наадам наймдугаар сарын 5, 6-нд болно
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн …
-
19 July
“Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад Монгол улсын шилдэг 9 багш өрсөлдөнө
Багш нарын “Нобелийн шагнал” хэмээн нэрлэгддэг “Дэлхийн шилдэг багш – 2023” шалгаруулалтад Монгол Улсын шилдэг 9 багш өрсөлдөхөөр Global Teacher Prize руу өргөдлөө илгээлээ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улс 2021 оноос нэгдэж эхэлсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам, Mongolian National Commission for UNESCO Багшийн хөгжлийн дэмжих боловсрол сан, IEDC Mongolia хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан …
-
17 July
Монгол жүжигчдийн тоглосон “ВИВАНТ” олон ангит кино Япон улсад гарч эхэллээ
Монгол улсад зураг авалтаа хийсэн Япон улсын TBS телевиз, Ваёо Эйрт компани, Номадиа Пикчерс хамтран бүтээсэн “Вивант” олон ангит кино Япон улсад өчигдөр /2023.07.16/ нээлтээ хийн, цацагдаж эхэллээ. Тус олон ангит киноны зураг авалт Өмнөговь аймаг, Дундговь аймаг, Хэнтий аймаг, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод хийгдсэн ба уг бүтээлд Монгол улсын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ нар дүр бүтээсэн бүтээжээ. …
-
12 July
Наадмын хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд 21:30 минутад болно. Хаалтын үйл ажиллагаанд Г.Жаргалсайхан /Соёл-Эрдэнэ хамтлаг/, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Н.Халиун, гитарчин Д.Өлзий-Орших, А.Хаянхярваа / Номин талст хамтлаг/, Sweetymotion болон S4 хамтлагууд оролцоно. Мөн дрон шоу, ёслолын буудлага …
-
10 July
Төрийн хүндэтгэлийн тоглолт Д.Сүхбаатарын талбайд болно
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн тоглолтын явцтай Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан болон Үндэсний их баяр наадмын Урлаг, соёлын салбар хорооныхон танилцлаа. Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Ардын …
-
7 July
Б.Алтанхуяг:Төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, соёл урлагийн салбарынхандаа баярлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар өнөөдөр “Анир” студийн захирал, “Анир поп оркестр”-ийг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, удирдаач, найруулагч Б.Алтанхуягт Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг “Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, төр засаг, соёл урлагийн салбарынхандаа баярлалаа. Дууны урлагт олон дуучдыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, ард түмнийгээ соён …
-
7 July
“Хурд” хамтлагт ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээлээ
Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойгоороо “Төрийн Соёрхолт” хамтлаг боллоо. Өнөөдөр /2023.07.07/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Хурд” хамтлагийн “Эх орон”, “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай” бүтээлүүдэд “Төрийн Соёрхол” хүртээлээ. Дашрамд дурдахад “Хурд” хамтлаг Нийслэлийн Соёл, урлагийн газрын албан ёсны хүсэлтээр Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 07 дугаар …
-
4 July
“ХУРД” хамтлаг наадмаар Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Монголын рок поп урлагийн амьд домог “ХУРД” хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн сард Төв цэнгэлдэх хүрээлэнд 40 гаруй мянган сонсогч фенүүддээ зориулан амжилттай зохион байгуулсан билээ. Тус тоглолтын дараа “ХУРД” хамтлагийн мянга мянган сонсогч, фенүүдээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давлагаа цахим орчинд өрнүүлж байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд 2023 оны …