Энтертайнмент

July, 2023

  • 19 July

    “Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад Монгол улсын шилдэг 9 багш өрсөлдөнө

    Багш нарын “Нобелийн шагнал” хэмээн нэрлэгддэг “Дэлхийн шилдэг багш – 2023” шалгаруулалтад Монгол Улсын шилдэг 9 багш өрсөлдөхөөр Global Teacher Prize руу өргөдлөө илгээлээ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улс 2021 оноос нэгдэж эхэлсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам, Mongolian National Commission for UNESCO Багшийн хөгжлийн дэмжих боловсрол сан, IEDC Mongolia хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан …

  • 17 July

    Монгол жүжигчдийн тоглосон “ВИВАНТ” олон ангит кино Япон улсад гарч эхэллээ

    Монгол улсад зураг авалтаа хийсэн Япон улсын TBS телевиз, Ваёо Эйрт компани, Номадиа Пикчерс хамтран бүтээсэн “Вивант” олон ангит кино Япон улсад өчигдөр /2023.07.16/ нээлтээ хийн, цацагдаж эхэллээ. Тус олон ангит киноны зураг авалт Өмнөговь аймаг, Дундговь аймаг, Хэнтий аймаг, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод хийгдсэн ба уг бүтээлд Монгол улсын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ нар дүр бүтээсэн бүтээжээ. …

  • 12 July

    Наадмын хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд 21:30 минутад болно. Хаалтын үйл ажиллагаанд Г.Жаргалсайхан /Соёл-Эрдэнэ хамтлаг/, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Н.Халиун, гитарчин Д.Өлзий-Орших, А.Хаянхярваа / Номин талст хамтлаг/, Sweetymotion болон S4 хамтлагууд оролцоно.  Мөн дрон шоу, ёслолын буудлага …

  • 10 July

    Төрийн хүндэтгэлийн тоглолт Д.Сүхбаатарын талбайд болно

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн тоглолтын явцтай Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан болон Үндэсний их баяр наадмын Урлаг, соёлын салбар хорооныхон танилцлаа. Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Ардын …

  • 7 July

    Б.Алтанхуяг:Төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, соёл урлагийн салбарынхандаа баярлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар  өнөөдөр “Анир” студийн захирал, “Анир поп оркестр”-ийг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, удирдаач, найруулагч Б.Алтанхуягт  Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг “Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, төр засаг, соёл урлагийн салбарынхандаа баярлалаа. Дууны урлагт олон дуучдыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, ард түмнийгээ соён …

  • 7 July

    “Хурд” хамтлагт ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээлээ

    Монголын рок поп урлагийн амьд домог болсон  “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойгоороо “Төрийн Соёрхолт” хамтлаг боллоо. Өнөөдөр  /2023.07.07/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Хурд” хамтлагийн “Эх орон”, “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай” бүтээлүүдэд “Төрийн Соёрхол” хүртээлээ. Дашрамд дурдахад “Хурд” хамтлаг Нийслэлийн Соёл, урлагийн газрын албан ёсны хүсэлтээр Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 07 дугаар …

  • 4 July

    “ХУРД” хамтлаг наадмаар Д.Сүхбаатарын талбайд тоглоно

    Монголын рок поп урлагийн амьд домог “ХУРД” хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн сард Төв цэнгэлдэх хүрээлэнд 40 гаруй мянган сонсогч фенүүддээ зориулан амжилттай зохион байгуулсан билээ. Тус тоглолтын дараа “ХУРД” хамтлагийн мянга мянган сонсогч, фенүүдээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давлагаа цахим орчинд өрнүүлж байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд 2023 оны …

  • 3 July

    “МЕТА МЕДИА” платформын албан ёсны нээлт боллоо

    “Мета медиа” OTT платформын албан ёсны нээлт 7-р сарын 1-ны өдөр боллоо. Тус платформын хувьд интернэт орчинд гадаад, дотоодын төрөл бүрийн кино, контент болон телевизийн сувгуудыг веб сайт болон гар утсаараа хүссэн газраасаа хандах боломжийг бүрдүүлээд байна. Одоогийн байдлаар www.metamedia.mn веб сайтаар болон PLAY STORE-с  / https://play.google.com/store/apps/details?id=com.metamedia / шууд татан хэрэглэх боломжтой ба тун удахгүй IOS хувилбарыг ашиглалтад оруулах юм. …

  • 3 July

    Хөгжмийн зохиолч Л.Балхжавын бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  өнөөдөр шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв. Энэ үеэр Монголын соёл, урлагийн салбарт авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ олон жил зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын  “Амин хайрын эх орон”, …

June, 2023

  • 30 June

    Төв аймгийн 100 жилийн ойн наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна

    Энэ жил Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгуудын  түүхт 100 жилийн ой тохиож байна. Засгийн газрын баталсан тогтоолоор Говь-Алтай аймаг наймдугаар сарын 1, 2-нд, Архангай аймаг 7-р сарын 26-28-нд, Завхан аймаг 7-р сарын 30, 31-нд, Төв аймаг 27-29-нд, Хэнтий аймаг 27, 28-нд тэмдэглэхээр болсон.  Тэгвэл Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар болжээ. Түүний хувьд мөн Төв …

  • 30 June

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд 11 хоногийн хугацаа үлдээд байна. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст 218 хүн ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил 80 хувьтай хангагдсан. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Баяр наадмын 11, 12-ны тасалбарыг тусад нь борлуулахаар …

  • 26 June

    Э.Тамир: Өөрийгөө өөрөөр нээж байгаа нь гоё байна

    “Яг түүн шиг” шоуны найм дахь дугаарын ялагчаар Mrs M буюу Э.Тамир тодорлоо. Тэрээр өвөрмөц хоолойт, үзэсгэлэнт бүсгүй Lana Del Rey-г санаанд оромгүйгээр амилуулж энэ удаагийн ялагчаар шалгарсан юм. “Яг түүн шиг” шоу дуусахад хоёрхон дугаар үлдэж байгаа бөгөөд финалын шатны дугаар ирэх сарын 2, 9-нд үзэгчдэд хүрснээр энэхүү шоу өндөрлөх юм. -Чамгүй сорилтуудын дараа найм дахь дугаарын ялагчаар шалгарсанд баяр хүргэе. …

  • 26 June

    “Шөнө дундын бүжиг” энэ сарын 29-нийг дуустал тоглогдоно

    “Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг зургаадугаар сарын 2-ноос “Улаанбаатар” зочид буудлын их танхимд хүргэсэн билээ. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 29-ны өдрийг дуустал өдөр бүр Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглогдож байна. “Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий …

  • 22 June

    Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд амжилттай оролцсон Г.Гансүлдэд мөнгөн шагнал олгоно

    Чех Улсад 2023 оны 5 -р сарын 03-наас 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 65 дахь удаагийн уралдаанд Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Г.Гансүлд гуравдугаар байр эзэлж Засгийн газрын 120 дугаар тогтоолд заасан мөнгөн шагнал хүртэх болзлыг хангасан билээ. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, …

  • 19 June

    Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ” хипхопера мюзикл тайзнаа

    Дэлхий дахины соёл урлагийн шинэ инновацын бүтээгдэхүүнийг цаг алдалгүйгээр Монголын үзэгчдийн хүртээл болгохоор шаргуу ажилладаг хэсэг бол тайз, дэлгэцийн залуу уран бүтээлчид байдаг. Үүний нэгэн жишгээр Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ” хипхопера мюзиклийг тайзнаа дэлгэж байна. Энэ сарын 20,21,22-ны өдрүүдэд “The corporate hotel and convention centre”- д тоглогдох уг “хипхопера” мюзикл нь дөрвөн төрлийн жанр багтааснаараа онцлог. Тодруулбал хип хоп, дуурь, драм, физикл …