ОХУ-ын Москва хотноо 5-р сарын 15-19-ний өдрүүдэд ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон Улсын дуулаачдын XIV уралдаан зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Б.Сувд амжилттай оролцож: – Сонгодог дууны төрөлд 3-р байр, – Ардын дууны төрөлд 2-р байр, – Эстрад дууны төрөлд 2-р байр, – Хоршил дууны төрөлд 3-р байрын шагнал хүртсэний зэрэгцээ “Тайзны …
Энтертайнмент
May, 2024
-
22 May
“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийг шалгаруулж байна
Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно. Тус дуурийн …
-
16 May
Монгол улс Каннын олон улсын кино наадамд гурав дахь жилдээ оролцож байна
Дэлхийн нэр хүндтэй Каннын олон улсын кино наадамд Монголыг төлөөлөн Кино Урлагийн Зөвлөл болон монгол уран бүтээлчид албан ёсны павильонтой оролцож байна. Наадмын хүрээнд кино маркет “Marche Du Film”-д “Mongolian Pitch Session in Cannes” арга хэмжээг энэ сарын 19-нд зохион байгуулж, Монголын 5 уран бүтээлч өөрсдийн кино төслүүдийг олон улсын уран бүтээлчид, продюсеруудад танилцуулна. Мөн Найруулагч О.Цэгмидийн “366 дахь өдөр” …
-
13 May
7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ Дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ
Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангиллын 3 төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон 7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ охинд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан баяр хүргэлээ. Н.Аз-Эрдэнэ энэ жилийн Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө насанд өрсөлдсөн 40 гаруй хүүхдээс илүүрхэн “блиц”, “рапид”, “стандарт” төрлүүдээс аваргын алтан медалийг хүртжээ. …
-
10 May
Э.Цолмонбат: Ёлын хавцал өглөө, өдөр, орой цаг минут болгонд өнгөө хувирган өөрчлөгддөг
Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Э.Цолмонбатын “Байгалийн гоо үзэсгэлэн” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Кемпински Хаан Палас зочид буудалд амжилттай нээлтээ хийлээ. Алтай таван богд групп зураач Э.Цолмонбаттай хамтарч энэхүү үзэсгэлэнг зохион байгуулав. Зураач Э.Цолмонбат өнгөрсөн жилүүдэд эх орныхоо үзэсгэлэнт байгальтай газруудад аялал хийж, жижиг хэмжээний судалбар зургууд, мөн Францын алдарт зураач Клод Монегийн амьдарч байсан Парисын ойролцоох Живерне тосгон, …
-
9 May
П.Эрдэнэзаан: “Яг түүн шиг” бол оролцогчдодоо маш өгөөжтэй шоу
“Яг түүн шиг” шоуны шүүгч, МУГЖ П.Эрдэнэзаантай ярилцлаа. -Та “Яг түүн шиг” шоуны өмнөх улирлын оролцогч байсан. Харин энэ жил үндсэн шүүгчийн үүргийг гүйцэтгэж байна. Шүүгчийн үүрэг, хариуцлагын талаар яривал? -Шүүгч гэдэг үнэхээр хариуцлагатай ажил юм байна. Өөрөө оролцож байсан хүн найман оролцогчоо ямар их хөдөлмөрлөж байгааг мэдэх учир шүүнэ гэдэг их хэцүү юм. Богино хугацаанд маш их бэлдэж, бүх сэтгэл зүрхээ …
-
6 May
Б.Анужин: “Яг түүн шиг” шоунд оролцсоноор өөртөө итгэх итгэл минь улам нэмэгдэж байгаа
Долоо дахь улирлын “Яг түүн шиг” шоуны хамгийн эхний дугаарын ялагч, “В” продакшны дуучин Б.Анужинтай ярилцлаа. “Яг түүн шиг” шоуны эхний дугаарын ялагч болсонд баяр хүргэе. -Баярлалаа. Эхний дугаартаа залуу уран бүтээлч Young Mo’G-ийн дүрд хувирах ямар байсан бэ? -Мэдээж амархан байгаагүй. Дуугаа Young Mo’G шиг дуулж чадах ч хөдөлгөөнөө яах вэ гэж их бодсон. Бүх дууг нь сонсоод, клипийг …
-
3 May
“Хайрын домог” уран сайхны кино 5-р сарын 10-нд нээлтээ хийнэ
UВS телевизийн уран бүтээлчид “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг 10 гаруй киног бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэгвэл энэ удаад ээлжит уран бүтээл болох “Хайрын домог” уран сайхны киногоо үзэгч түмэндээ толилуулахад бэлэн болоод байна. “Хайрын домог” киноны ерөнхий продюсер, зөвлөх найруулагч, зохиолын санаачлагчаар хөгжмийн зохиолч УГЗ, Төрийн шагналт Л.Балхжав, төслийн удирдагчаар СГЗ Ж.Баяр, ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, киноны зохиолчоор …
-
2 May
“Плэйтайм” наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Амьд хөгжмийн наадам” ТББ хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна. “Плэйтайм” наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаад Налайх дүүрэгт байрлах шинэ …
-
2 May
“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана
Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч сар аянаар хөгжүүлсэн төсөл хөтөлбөр бөгөөд МУЭ-тэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дүрслэх урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн нэн орчин үе болон бусад бүтээлүүдээс бүрдсэн “Art week 2024” дүрслэх урлагийн 7 хоног арга хэмжээ “Чингис хаан Үндэсний музей”, Монголын Урчуудын Эвлэлийн Арт …
April, 2024
-
30 April
Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа
Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инновац шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”-ийг баталсан. Тэргүүлэх чиглэлд хувцас загварын салбар зүй ёсоор багтдаг төдийгүй үндэсний ижилсэл, ондоошил шингэсэн, өөрсдийн нөөц бололцоонд суурилан хөгжүүлэх бодлогыг баримталж байна. Энэ хүрээнд …
-
29 April
УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа хамгаалж, сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэх чиглэлээр тогтвортой ажиллаж байна. Үүний нэгэн жишээ бол Монголын архитектурын сонгодог өв болох Улсын Драмын Эрдмийн театрын сэргээн засварлалт юм. Энэ хүрээнд театрын их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлалаа. 1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа их засвар, сэргээн …
-
19 April
Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй, ноён оргил болсон Венецийн 60 дахь удаагийн Биеннальд Монгол Улсын павильон албан ёсоор нээлтээ хийлээ. Биеннальд Монгол Улсыг төлөөлөн уран барималч, УГЗ А.Очирболд сонгогдож, комиссараар Соёлын сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын …
-
19 April
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” хэмээх 10 цуврал бүтээл Соёлын яамны үзэсгэлэнгийн галерейд дэлгэгдлээ. Тус бүтээлүүдэд нүүдэлчин ахуйн эрх чөлөөт байдал, монгол хүний мөн чанар, дотоод ертөнц, эх орноо хайрлах сэтгэл, түүх соёлоо өвлөн хамгаалж үеийн үед хадгалан эрхэмлэх зэрэг олон зүйлийг уран бүтээлч нээн харуулахыг зорьсон байна. Харахад …
-
16 April
Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг театрын урлагаар дамжуулан Монголын өв уламжлал, соёл, түүх, үнэт зүйлийг олон улсад таниулахад А.Баярцэцэгийг үргэлжлүүлэн идэвхтэй ажиллаж, Монгол Хаан жүжгийн гадаадын улс орнуудад толилуулах ажилд нь амжилт хүсэв. А.Баярцэцэг нь Холливудын кино найруулагчидтай хамтран ажиллаж, …