“Парис 2024” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү болон дасгалжуулагч багш М.Бундмаа нарыг МҮОХ-ны мөнгөн түнш “Скайтел ХХК”, Имарт (Скай Хайпермаркет ХХК), “Баттүшиг Цэлмүүн сан”-гийн төлөөлөл хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ. Улмаар Олимпын наадамд Монголын багийн ганц медалийг хүртсэн Б.Баасанхүүд 100 сая төгрөгийн урамшуулал олгож, Скайтел компаниас шинээр гаргаж буй “6999…..”, “6969….” алтан …
Энтертайнмент
August, 2024
-
19 August
“Хувь заяа” уран сайхны кино энэ сарын 23-нд нээлтээ хийнэ
“Хувьсал” продакшны дэлгэцийн 8 дахь шинэ уран бүтээл болох “Хувь заяа” уран сайхны кино энэ сарын 23-нд нээлтээ хийх гэж байна. Тус киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин П.Эрдэнзаан, У.Уранчимэг залуу жүжигчин У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Н.Бадарч, Б.Баярмаа нар тогложээ. “Хувь заяа” киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын …
July, 2024
-
30 July
Кино найруулагч Ц.Дэнсмаа “Golden Femi Film Festival”-аас “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагнал хүртлээ
Бүгд Найрамдах Болгар Улсын Дэд Ерөнхийлөгч И.Йотовагийн ивээл дор зохион байгуулагдсан “GOLDEN FEMI FILM FESTIVAL” олон улсын кино наадамд Монголын кино найруулагч Цэвэлмаагийн Дэнсмаа “Диваажин театр” уран сайхны киногоороо оролцож “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагналын эзэн боллоо. Уг фестивал гурав дахь удаагаа “Эв нэгдэл” сэдэв дор зохион байгуулагдаж, 130 орны кино урлагийн уран бүтээлчид 5,000 гаруй бүтээлээ ирүүлснээс эмэгтэйчүүдийн эрх …
-
30 July
Э.Амартүвшин: Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл биеллээ
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын ууган үйлдвэрлэгч АПУ компани 100 жилийн ойн хүрээнд дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг 8-р сарын 03-ны өдөр 16:00 цагаас “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-аас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэх гэж байна. АПУ компанийн 100 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан дэлхийн Алдарт гурван тенорийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр …
-
27 July
МУГТ Б.Сэр-Од Гиннесийн амжилт тогтоолоо
“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, боксын ОУХМ О.Есүгэн нар Сена мөрнөө намирууллаа. Монгол Улсын тугч Б.Сэр-Одын хувьд зургаа дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд ийнхүү Монголын төдийгүй Олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцож буй тамирчин болж, гиннесийн амжилтыг тогтоож байна. Мөн О.Есүгэний хувьд боксын спортын …
-
25 July
Зэвсэгт хүчний “АЛДАР” спорт хорооны 14 тамирчин Парисыг зорилоо
Зуны олимпын XXXIII наадам Франц Улсад нээлтээ хийхэд 1 хоног үлдлээ. “Парис-2024” зуны олимпод Монгол Улсын 33 тамирчин өрсөлдөхөөс 14 нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид юм. “Парис-2024” олимпын наадмын нээлтийн өмнөх өдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр байт харваагаар Монголын баг тэмцээнээ эхлүүлнэ. Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан …
-
22 July
“Парис-2024” олимпын наадмын Монголын багийн тугчаар П.Сэр-Од, О.Есүгэн нар сонгогджээ
“Парис-2024” зуны олимпын XXXIII наадам “хөшиг”- өө нээхэд 4 хоног үлдлээ. Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан цагаас хойш 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна. Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж Монголчууд итгэл тээсээр, баг тамирчид бэлтгэлээ чамбайруулсаар. Олимпын наадамд эрхээ хүртэж өрсөлдөнө гэдэг тамирчин …
-
5 July
“Тунгалаг тамир” роман Франц хэл дээр хэвлэгдлээ
“Алсын хараа-2050” МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогын Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эв нэгдлийг нягтруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг утга зохиолыг хөгжүүлэх зорилтын хүрээнд монголын утга зохиолын бүтээлийг гадаад орнуудад хэвлэж, үндэсний утга зохиолоор дамжуулан Монгол Улсыг сурталчлах ажлууд хийгдэж байна. XX зууны шилдэг бүтээл Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын …
June, 2024
-
26 June
“The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр боллоо
“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй “Чингис хаан” одонт “THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо толилуулах гэж байна. Уг тоглолтын хэвлэлийн бага хурал энэ сарын 27-ний өдөр Үндэсний Соёл Амралтын хүрээлэн дэх Хит паркт 13:00 цагт болохоор болжээ. Хамтлаг байгуулагдсанаас хойш …
-
25 June
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар “Куксарой” цогцолборын “Хүндэт зочдын төгөл”-д ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа. Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй …
-
19 June
Чехийн Прага хотод Чингис хаан олон улсын үзэсгэлэн дэлгэгдэнэ
2025 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохионо. Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг ирэх оны нэгдүгээр улиралд БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр гэрээнд Монгол Улсын Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар өнөөдөр (2024.06.19) гарын …
-
14 June
“Welcome to Mongolia” сэтгүүл Монголыг дэлхийд сурталчилна
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Welcome To Mongolia”, “Go Mongolia” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, эх орноо сурталчлан таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор “Эрхэт Монгол Медиа групп”-ээс “Welcome to Mongolia” сэтгүүлийг санаачлан, 2023 оноос эрхлэн гаргаж байна. “Эрхэт Монгол медиа групп” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрхлэн гаргаж буй “Welcome to Mongolia” сэтгүүл нь Монгол Улсын үндэсний брэндийг дэлхий дахинд …
-
13 June
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй. Мөн Улаанбаатар хотын …
-
5 June
O.Z: “Яг түүн шиг” шоуг би амжилтаа ахиулах боломж гэж харж байгаа
“Яг түүн шиг” шоуны тав дахь дугаарын ялагч “Тоонот” рекордсын артист, дуучин О.Z буюу Э.Золбоотой ярилцлаа. –Тав дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе. -Баярлалаа. Энэ дугаарт 60, 70-аад оны ретро жанрын уран бүтээлчдээс баззер дарсан онцлогтой дугаар байлаа. Миний баззер бол Африк Симон. Бүжигнээс эхлээд нүүр царайны хувирал, хурц хурц хөдөлгөөн хийж, үзэгчдийг, тайзыг бүрэн эзэмдэж чаддаг, үзүүлж харуулах онцлог …
-
3 June
“Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетыг төв талбайд тоглолоо
НЗДТГ, “Элит балет” ХХК хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” арт балетыг зургаадугаар сарын 2-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Дэлхийн суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” балетыг нийслэл хотынхоо төв талбайд анх удаа медиа арт найруулагаар толилуулж байна. …