Чингис хаан Үндэсний музей Монгол бахархлын танхимдаа нь хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Гиннесийн дээд амжилт үзүүлсэн Монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн билээ. Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, Монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Гиннесийн амжилт”-д бүртгэгдсэнийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д үзмэрүүд болгон төрсөн эгч дүүс болох …
Энтертайнмент
August, 2025
-
11 August
“Climate Film Festival”-д Монгол бүтээл шалгарч “Шилдэг залуу найруулагч” төрөлд нэр дэвшлээ
АНУ-ын “Thomson Reuters” агентлагийн уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүлч, найруулагч Д.Дэлгэрзаяа “Хүслийн хязгаар” (Herders at the Edge) баримтат кино бүтээлээрээ уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг хөндсөн дэлхийн нэр хүндтэй кино наадмуудад шалгараад байна. Тус бүтээл энэ оны зургаадугаар сард Италийн Виллановафорру хотод болсон “Life After Oil” олон улсын кино наадмын “Богино хэмжээний байгаль орчны шилдэг кино” төрөлд тэргүүлж, шүүгчдийн зүгээс “Дэлхий дахинд …
-
11 August
Найруулагч П.Лхагвадуламын бүтээл Локарно олон улсын кино наадамд шалгарлаа
Найруулагч П. Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A South Facing Window) бүтээл Швейцарын 78 дахь удаагийн Локарно олон улсын кино наадмын (Locarno Film Festival) богино хэмжээний киноны уралдаант хэсэгт албан ёсоор шалгарлаа. Монгол Улсын “Гуру Медиа” болон Францын “Аврора Филмс” компанийн хамтын уран бүтээл болох энэхүү кино нь наадмын үеэр олон улсад нээлтээ хийх юм. Локарно кино наадмын Pardi di Domani …
July, 2025
-
28 July
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол хүртээлээ. Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн, олон арван дууны уран бүтээл туурвиж олны хүртээл …
-
26 July
Хоймор нутгийн Сарлаг наадмыг 4800 гаруй хүн үзэж сонирхлоо
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Далан булагт 07 сарын 21-ны өдөр зохион байгуулагдсан “Сарлагийн наадам 2025”- аар эрийн гурван наадмаас гадна сарлаг бугуйлдах, булгиулах, тохоштой ганган сарлаг, шилмэл бух, сарлагийн сүүтэй үнээ шалгаруулах уралдаан, “Сарлаг 2025” шүлгийн тэмцээн, сарлагийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Наадамд Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоноос гадна зэргэлдээ Завхан, Архангай зэрэг аймгийн малчин залуус ч өрсөлдлөө. Булган, Сэлэнгэ, …
-
9 July
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, тохижууллаа
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайн засвар шинэчлэлт, тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ болон “Дабль пирамид констракшн” ХХК гүйцэтгэж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ зураг төслийг боловсруулж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьж ажиллалаа. Төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт …
-
7 July
Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт байгаль …
-
7 July
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван уран бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу …
-
4 July
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга …
-
3 July
“Хархорум – 2025” Олон Улсын кино наадмын шилдгүүд тодорлоо
Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа, Кино урлагийн зөвлөл болон Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ хамтран “Хархорум – 2025” Олон Улсын кино наадмыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгууллаа. Наадмын шүүгчдээр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Оскарын шагналт продюсер …
-
3 July
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ
Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. Хоёр орны худалдаа, аялал жуулчлалын чухал зангилаа гэгддэг Эрээн хот руу хийх энэхүү нислэгийн нэг талын тийзний үнэ 325000-өөс (Эрээнээс Улаанбаатар чиглэлд 345 000-өөс) эхлэх ба зөвшөөрөгдөх тээшний хэмжээ 20 кг, гар тээш 5 кг байх юм. Эрээн …
-
3 July
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Тус наадам энэ сарын 8-ны өдрийн 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болно. Наадмын үеэр: – Шилдэг дүүрэг – Шилдэг аж ахуйн …
-
3 July
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-ний өдөр болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна. Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн …
-
2 July
Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад ЗГ-ын мөнгөн шагналын батламж гардуулав
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 6 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд “FIBA 3×3 World Cup 2025” 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг 7 өдрийн турш гайхалтай уран тоглолтыг үзүүлж, бахархам түүхэн амжилт бүтээж, мөнгөн медалийн эзэд болсон билээ. Энэхүү түүхэн амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж 2025 оны …
June, 2025
-
18 June
Хэрэглэгч шинэ машин захиалаад 7 хоногийн дотор хүлээн авдаг
Хятад улсын стратегийн чухал шинэ салбар болж хөгжиж байгаа аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийн нэг нь цахилгаан авто машин үйлдвэрлэл болжээ. 2024 онд Хятад улс 10 сая цахилгаан машин үйлдвэрлэж борлуулжээ. 2025 онд 13 сая машин үйлдвэрлэж борлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал Хэбэй мужийн Ухань хотноо байрлах Дүнфэн автомашины компани өндөр зэрэглэлийн ухаалаг, хувь хүн, гэр бүлийн бүхий л хэрэгцээг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл