Мансууруулах бодис, хүүхэн, мөрийтэй тоглоом элдэв балмад үйлдэл гээд болж бүтэхгүй бүхнээр дэлхий нийтийн чихийг дэлдийлгэх болсон 19 настай дуучин Жастин Биберт түүний найзуудын нэг болох залуу дуучин Майли Сайрус зөвлөгөө өгчээ. Майли “Чи маш их мөнгө олж байгаа. Хүмүүс чамтай шоудахын тулд мөнгө төлдөг. Гэхдээ энэ нь чамд хэцүү байвал зүгээр л байшин худалдаж аваад дотор нь клубтэй болгочих” …
Энтертайнмент
February, 2014
-
10 February
Содон хувцасладаг гарууд
1. Шведийн рок дуучин эр Ёохио яг л Япон хүүхэлдэй шиг хувцасладаг бөгөөд түүнийг харвал яг л эмэгтэй хүүхэлдэй шиг харагддаг аж. Гэвч түүний хоолой маш бүдүүн эрэгтэй гэдэг нь шууд л мэдэгдэхээр байдаг ажээ. 2. Дунд сургуулийн охин шиг хувцасладаг Хятад өвөө. 72 настай Лиу Күанпинг хэмээх өвөө ач охиныхоо дэлгүүрийн моделиор ажилладаг байна. Өвөө өсвөр насны охидын хувцсыг …
-
10 February
Ус хэрэглэдэггүй угаалгын машин
“Xeros” компани ус хэрэглэдэггүй угаалгын машинаа танилцуулсан байна. Уг угаалгын машин нь усны оронд олон сая полимер бөмбөлгүүдийг ашигладаг ба эдгээр нь хувцасны хир толбо болон үнэрийг арилгадаг аж. Бөмбөлгүүдийг олон дахин ашиглах боломжтой ба цаашид улам сайжруулахаар ажиллаж байгаа гэнэ. Хэрвээ Английн бүх өрх энэхүү угаалгын машиныг хэрэглэвэл өдөрт зургаан сая тонн ус хэмнэнэ гэсэн судалгаа гарчээ.
-
10 February
Зүүдний тайлал
Зүүд бол далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл мөн. Зүүд бол хүний мэдрэл,сэтгэлийн хамгийн нууцлаг илрэлүүдий н нэг юм. Зүүдний нэрт тайлбарч Густав Миллер “Зүүд нь хүний бодит мэдрэхүй салгагдсан үед далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл юм” хэмээн тодорхойлжээ. Зүүд нь далд мэдээлэл авсан хүнийг сэрээд үйл ажиллагаагаа амьдралынхаа үнэт зүйлтэй холбох нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Авирах – Модонд авирч …
-
10 February
Монгол Улс Twitter-т Сочигийн олимпийн талаар хамгийн их бичсэн орнуудын жагсаалтад дөрөвт бичигджээ
Twitter Сочид болж буй олимпийн талаар иргэд нь хамгийн их жиргэж байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын эхэнд Япон улс орсон. Тус улсын сая гаруй иргэд бичсэн байна. Хоёрдугаарт олимпоос гурван медаль аваад байгаа Голланд орсон бол гуравдугаарт Канад жагсчээ. Харин Монгол Улс дөрөвдүгээрт орсон байна.
-
10 February
Олимпийн наадмын нээлтийн ёслолыг 40 мянган хүн үзэж сонирхсон байна
22 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадам ОХУ-ын Сочи хотноо эхлээд байна. Орон нутгийн цагаар 20 цаг 14 минутад эхэлсэн нээлтийн ёслолыг үзэхээр 40 мянга гаруй хүн “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн иржээ. Олимпийн наадмыннээлтийн үйл ажиллагаанд 3000 уран бүтээлч болон 2000 сайн дурынхан оролцсон байна. Олимпийн наадмын үйл ажиллагаанд зориулж Сочи хотод дөрвөн сая метр квадрат талбайд шинээр орон сууц болон …
-
10 February
Хайртайгаа учирч болох 10 газар
1. Ангидаа Ихэнхийдээ хайр санамсаргүй байдлаар учирдаг. Магадгүй та Батаатай нэг ангид хамт удаан сууж, түүнийг сайн залуу гэх мэт эергээр бодож явж болно. Нэг өдөр та 2 бие биенийгээ өөр нүдээр хараад бүх зүйл эхлэх болно. Ангийнхаа хөвгүүн/залуусыг тэнэг амьтад гэж битгий бод. Та түүний тухай үнэхээр сайн мэднэ шүү дээ. Тиймээс танихад илүү дөхөм байдаг. 2. …
-
10 February
117 кг-аас 47 кг болтлоо турсан эмэгтэй
Америкын телевизийн олон мянган үзэгчидтэй шоунуудын нэг болох The Biggest Loser шоуны энэ удаагийн ялагчаар 24 настай Рэчил Фрэдэриксон шалгарчээ. Тэрээр 160 см өндөртэй ч 117 кг жинтэй хэт тарган нэгэн байсан аж. Харин тэмцээний эцэст тэр байх ёстой биеийн жингээсээ даруй 3 кг-аар туранхай буюу 47 кг болж чаджээ. Рэчил хөдөлгөөн, зөв хооллолтын дүнд ийнхүү турж чадсанаар урьдынхаасаа хамаагүй …
-
8 February
Дэлхийн хүмүүс хамгийн их загас наадуулдаг өдрөөр хагас сайн шалгарчээ
Дэлхийн хүмүүс хамгийн их загас наадуулдаг өдрөөр хагас сайн шалгарчээ. Бүр цагийг нь хүртэл хэлсэн байх юм. Даян дэлхийн хүмүүс хагас сайн өдөр тэр тусмаа оройн 19.37 минутаас хойш хамгийн их энгэр зарүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Долоо хоногийн бусад өдөр хагас сайны дараа оржээ. Бүх хосын 48 хувь нь хагас сайн өдөр загас наадуулдаг бол “баасан ахын төрсөн өдөр”-т ердөө …
-
8 February
Телевиз үзэх дон үхлийг түргэтгэдэг
Зурагтын өмнө өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг эрхмүүд хорвоод амьдрах өдөр хоногоо сайн дураар богиносгож буйг эрдэмтэд тогтоожээ. Хэрвээ өдөртөө телевизийн цуврал кино бүрийг алгасалгүй үзэхийн хамт элдэв ток шоу, мэдээ гэхчилэн гарсан нэвтрүүлэг бүрт нь дор хаяж зургаан цагаа зардаг бол нөгөө ертөнцийг зорих хугацаагаа таван жилээр наашлуулж байна гэсэн үг гэнэ. Эрдэмтдийн үзэж буйгаар телевизид донтохыг тамхины хор хөнөөл …
-
8 February
Үс унах нь гормонтой холбоотой
Үс их хэмжээгээр унах нэлээд хэдэн шалтгаан байдаг. Ямар нэгэн өвчнөөр өвдсөн эсвэл мэс засал эмчилгээ хийлгэсэн зэргийн дараагаар үс гэнэт их хэмжээгээр унаж болох ба энэ нь тухайн өвчний улмаас үүссэн биеийн хямрал /стресс/-аас үүдэлтэй бөгөөд энэ нь түр зуурын шинжтэй байдаг. Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор мөн үс унана. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн буюу үйл ажиллагаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл