Энтертайнмент

February, 2014

January, 2014

  • 30 January

    Уилл Смитийн охиныг Карл Лагерфель сонирхох болжээ

    Холливудын нэрт жүжигчин Уилл Смитийн охин  Виллов Смит энэ жил дэлхийн хэмжээний од болон гялалзах магадлал өндөр байна. Тодруулбал, дөнгөж 14 настай охиныг загварын акул Карл Лагерфель онцгойлон олж харж “W Magazine” сэтгүүлийн шинэ дугаарын нүүр царайгаар сонгоод байгаа ажээ.Алдарт загвар зохион бүтээгчийн үзэж буйгаар бяцхан Виллов “царайны хувисал маш сайтай бөгөөд загварын мэдрэмж, авьяас нь ч бусдаас содон гайхалтай” …

  • 29 January

    Сайн эр нөхрийн 9 шинж

    1.Өөртөө итгэлтэй байдал Эр хүн өөртөө итгэлтэй байснаараа гутрах, өөрийгөө голох, хулчгар дорой байдлаас татгалзах чадвартай байдаг 2.Өөрийгөө хянах чадвар Эр хүн аливаа зүйлд сэтгэл зүйн бэлтгэлтэй, өөрийгөө удирдах, хянах чадвар сайтай байснаараа өөрийгөө дөвийлгөх зэрэг гэнэтийн зүйлтэй хутгалддаггүй. Согтууруулах ундаа, тамхи гэх зэрэг зүйлсийн донтолтоос өөрийгөө хамгаалж чаддаг ажээ. 3.Гэр бүлийн хэрэгцээг хангадаг Эр хүн гэр бүлийнхээ хэрэгцээг ямар …

  • 29 January

    Э.Сноуден: АНУ-ын Засгийн газар намайг үхсэн байхыг хүсч байна

       АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн (NSA) экс шинжээч Эдвард Сноуден Вашингтоны эрх баригчдын зүгээс амь насанд нь халдах вий гэж айж буйгаа илэрхийллээ. Тэрээр Германы ARD телевизэд ярилцлага өгөхдөө ийнхүү өгүүлсэн аж. Энэ ярилцлага өнөөдөр олон нийтийн хүртээл болох юм. “АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид намайг үхсэн байхыг хүсч байна” хэмээх Сноуден герман сэтгүүлч Хуберт Зипелтэй ярилцахдаа онцолжээ.         Экс шинжээч …

  • 29 January

    Мисс Н.Ану “1ST Missosology Pageant Awards” тэмцээнд ялалт байгуулжээ

    2013 онд олон улсад болж өнгөрсөн мисс, гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдийн шилдгийг шалгаруулах “1ST Missosology Pageant Awards”-ын дүн гарлаа. Энэхүү авардсын “Catwalk Diva” номинацид 2013 оны Монголын мисс, Miss International тэмцээний ТОП-15-ийн нэгээр шалгарсан Н.Ану нэр дэвшин оролцож, ялалт байгуулжээ. Олон орны миссүүд дундаас зоримог, шийдэмгий, эрч хүчтэй алхаагаараа ялгарсан хүчтэй оролцогчдын нэг байсан мисс Анугийн зургийн сангаас хүргэж байна. …

  • 28 January

    Таныг уйлахад эрчүүд юу боддог вэ?

    Миний мэдэх нэгэн дуун дээр “Чамайг уйлахад би юу хийх ёстой вэ? надад туслаач” гэсэн үг гардаг. Бид бүгд үе үе уйлдаг. Харин та нэг ч удаа болтгугай би яагаад уйлдаг талаар, мөн уйлна гэдэг юу гэсэн үг болохыг бодож байсан уу? Бүх цаг үед эмэгтэй хүний нулимс нь – эмэгтэй хүний өөрийн хүсэж буй зүйлээ авахад тусладаг маш хүчтэй …

  • 28 January

    Сансар огторгуй, од эрхэсийн сүрлэг сайхан зургууд

    Шанаган хорхойн галактик /Tadpole Galaxy/ “Махны дэгээ” галактик /Meathook Galaxy/ Кентавр А /Centaurs A/ Моринтолгой хэмээх мананцар /Horsehead Nebula/ Үзгэн манацар /Pencil Nebula/ Адаг чуулганы мананцар /Andromeda Galaxy/ – Манай Сүүн зам галактиктай хамгийн ойрхон галактик Мессьегийн 66 спираль галактик /The Messier 66 Spiral Galaxy/ Тэмээн аалз манацар /The Tarantula Nebula/ Хоёр галактик хоорондоо мөргөлдөж байгаа нь /Two Colliding Galaxies/

  • 28 January

    Нэн ховор, эртний голын дельфин олджээ

    Бразилын “Улсын их сургууль”-ийн судлаачид болон оюутнууд Арагуайя голоос нэн ховор төрлийн голын дельфин олсон байна. Эдгээр дельфинүүд нь маш урт нарийн хошуутай бөгөөд шүдний бүтэц нь хүнийхтэй төстэй маш шигүү байрлалтай гэнэ. Одоогоор дельфинийг олдсон голых нь нэрээр “Арагуайя дельфин” хэмээн нэрлээд байгаа бөгөөд тун удахгүй ДНК-ааг нь шинжлэх гэж байгаа аж. Юутай ч эрдэмтдийн таамаглаж буйгаар дээрхи дельфинүүд …

  • 28 January

    7000 жилийн тэртээх эрчүүдийн төрхийг бүтээжээ

    7000 жилийн тэртээх Европ эрчүүд хар арьс, цэнхэр нүд, туранхай ясархаг гавал, сахалтай байсан тухай “Nature” сэтгүүлийн шинэ дугаарт гарчээ. Чулуун зэвсгийн дунд үеийн Европ эрийн төрхийг олохын тулд 2006 онд Испанийн Лион агуйгаас олдсон гавлын ясны ДНК-г шинэжилсэн байна. Судлаач Карлас Лалуэза Фоксын хачирхалтай санагдаж буй зүйл нь “7000 жилийн тэртээх Европчууд одоогийн Европчууд шиг цагаан арьстай биш Африк-Америк …

  • 27 January

    Дэлхий дээрхи хамгийн гаж хайрын түүхүүд

    1. Нууц амрагийнхаа хүүхэлдэйд дурласан эр: Бүр 1930 оны үед гарсан эл дурлал их гайхалтай ажээ. Ван Косил буюу Танзиэр хэмээх хэт ягаан туяаны инженер эр өөрийн амрагийнхаа хүүхэлдэйд дурласан гэнэ. Тэрээр амрагаа үхмэгц түүний биеэс хэв авч яг адилхан шуумал х үүхэлдэй урласан бөгөөд насан эцэслэх хүртлээ хүүхэлдэйтэйгээ хамт амьдарч, бүжиглэж элдэв зүйлийг хийдэг байсан гэнэ. 2. Хоёр хоёр …

  • 27 January

    “Toyoto” өнгөрсөн онд борлуулалтаараа тэргүүлжээ

    Японы автомашин үйлдвэрлэгч Тоёото компани өнгөрөгч 2013 оны борлуулалтын үзүүлэлтээрээ тэргүүлэн дахин шилдэг гэдгээ батлаад байна. Олон улсын эдийн засагчид 2 дох жилдээ дараалан Женерал Моторс болон Вольксваген компаниудыг ардаа орхин тэргүүлж байгаа Тоёотогийн энэ амжилтанд Японы мөнгөн тэмдэгт Йений ханшны уналт томоохон үүрэг гүйцэтгэснийг онцолсон юм. Тоёото компани өнгөрсөн 2011 онд борлуулалтын үзүүлэлтээрээ дээрхи компаниудын араас жагсч дэлхийн зах …

  • 26 January

    Секст эерэг нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

    Сахил хүртсэн хүмүүс сонгино хэрэглэдэггүй Олон зуун жилийн тэртээгээс хүмүүс ажиглалт туршилт хийж, сэрэл өдөөгч хоол хүнсний талаар арвин их туршлага хуримтлуулжээ. Ард түмэн бүрт энэ талаар өөр өөрсдийн жор бий. Харин орчин үед хоол судлаачид нарийн шинжилгээ хийсний эцэст тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний өнгө, амт, үнэр, химийн найрлага нь сэрэл өдөөдөг болохыг нэгэнт тогтоосон байна. Өндөг: Өндөг бол …