Энтертайнмент

December, 2013

  • 23 December

    Улсаасаа баян Эдийн засгийн хөгжлийн Фортуун сайд 200 саяар АВВА хамтлагийг шинэ жилдээ урьжээ

    Тэрээр 200 гаруй сая төгрөгөөр баяр тэмдэглэсэн бололтой Архангай аймгийнхан 2013.12.19-нд нийслэлийг доргиосон шинэ жилийн баяр зохион байгуулжээ. Тус нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй Арын хангайн баячууд бэлээрээ гайхуулж, хэтэвчнийхээ хэмжээгээр дургисан юм байх. Юутай ч тус нутгийн зөвлөлийн дарга “Фортуна”  сайд хөлгүй баян, татварын мөнгөөр туйлагч гэдгээ харуулсан шинэ жил болсон аж. Учир …

  • 23 December

    Мариан Кери улаан бикинитэй, тачаангуй цасан охин болжээ

    Шинэ жилийн үеэр хамгийн их дууг нь захиалж сонссдог дуучин Мариан Кери сүлд модныхоо өмнө улаан өнгийн бикини өмсөж авахуулсан зургаа нийтлэв. Тэрээр Монро болон Мороккан хэмээх 2 настай, хоёр ихрийн ээж болсон ч тачаангуй сайхан эмэгтэй хэвээр байгаа гэдгий ийнхүү баталлаа. Дэггүйхэн, тачаангуй цасан охины дүрийг улаан бикини, нимгэн халаадаар сонгосон түүний зургийн дор хэн ч муухай байна гэж …

  • 23 December

    Хайраар дутаасан хэмээн эцэг эхээсээ 200 мянган ам.доллар нэхэмжилжээ

    32 настай Бернард Бей хэмээх энэ залуу эцэг эхээсээ өөрийг нь хайр халамжаар дутаасан хэмээн буруутгаж 200 мянган ам.доллар нэхэмжилжээ. Тодруулбал тэрээр өдгөө Нью-Йорк хот Бруклинд орон гэргүй тэнүүчлэн амьдардаг бөгөөд ийнхүү амьдрах болсон нь эцэг эхийх нь буруу хэмээн шүүхэд мэдүүлжээ. Учир нь Бернардын эцэг эх түүнийг 12 настай байхаас эхрэн хайхархаа больж, тэрээр гадуур тэнэн хоног төөрүүлэх болж. …

  • 23 December

    Ямар ч химийн оролцоогүйгээр байгалиасаа хар өнгөтэй ургадаг сарнай

    Та бүхэн хар сарнай  цэцэг хүний оролцоогүйгээр зүгээр л байгалиасаа хар өнгөтэй ургадаг гэдэгт итгэх үү? Тэгвэл итгэхээс өөр аргагүй юм. Учир нь Туркын Хальфети хэмээх шилтгээнд ургадаг юм байна. Тиймээс уг сарнай “Хальфети сарнай” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд муу мэдээ, уй гашуу, гуниг, үхлийн илэрхийлэл болдог ажээ. Хамгийн сонирхолтой нь хар сарнай зөвхөн Хальцети шилтгээний нэг хэсэг нуранги бүхий …

  • 21 December

    Дуучин Х.Лхагвасүрэн төрсөн өдрөөрөө хүүтэй болжээ

    Өнөөдөр “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн төрсөн өдөр бөгөөд өнөө өглөө түүний гэргий Г.Ганбаяр амаржиж  хүү төрүүлжээ. Тэрээр энэхүү баярт мэдээг өөрийн фенүүдтэйгээ хуваалцан “Төрсөн өдөрт минь хүү төрүүлж бэлэг барьсан  хайрт ханьдаа маш их баярлалаа. Төрсөн өдрөөр минь төрсөн хүүдээ баярлалаа. Хос баярыг минь хуваалцсан түмэн олондоо асар их баярлалаа. Мөнх хөх тэнгэртээ баярлалаа. Хурай хурай” хэмээн өөрийн цахим хуудаснаа …

  • 20 December

    Лондонд “шарталт тайлах” тусгай үйлчилгээ үзүүлэх такси явуулж эхэлжээ

    Лондоны такси хятад ресторантай хамтран шар­талт тайлдаг шинэ үйл­чил­гээ нэвтрүүлжээ. Урьд шөнө нь хэтрүүлэн уусан үйлч­лүүлэгчид  энэ таксинд гурилтай  халуун шөл идэж, жүржийн шинэхэн шахсан шүүс ууж, нарны шил зүүж, парацетамол, гаатай мөсөөр толгойн өвдөлтөө дарж болно. Харин энэ үеэр таксины жолооч аль болох тайван уур амьсгал бүрдүүлж, үйлч­лүүлэгчээ ажилдаа явах замд нь тааламжтай дуу сонсгож, түгжрэлгүй зам сонгох ёстой. …

  • 20 December

    Гэртээ хамгийн олон гацуур засдаг эр

    АНУ-ын Индиана мужийн Грийнвүүд хотын иргэн Брэндон Смит гэгч эр гэртээ 86 гацуур зассан тухай “abc news” мэдээллээ. Тодруулбал, түүний гацуурын тоо жил бүрийн зул сарын баяраар нэмэгдсээр байдаг бөгөөд хамгийн анх түүний эцэг эх нь эл заншлыг бий болгожээ. Брэндоны эцэг эх түүнийг жаахан байхаас эхлэн жил бүр шинэ гацуур авч хуучин гацуураа хаялгүй хадгалсаар байдаг байсан гэнэ. Улмаар …

  • 20 December

    “Miss International 2013”-ын тэргүүн миссээр Филиппин бүсгүй шалгарлаа

    53 дахь удаагийн “Miss International” тэмцээн Япон улсын Токио хотноо амжилттай болж, тэргүүн байранд  Филиппиний  мисс Беа Роус Сантиаго шалгарлаа. Ингэснээр мисс Филиппин улс тус тэмцээнд тав дахь удаагаа тэргүүлж байгаа юм.  Беа Роус Сантиагогоос өмнө  тус наадмын 2005 онд Лара Куйгаман, 1979 онд  Мелани Маркүйз, 1970 онд Аврора Пижуан,  1964 онд Гемма Тереза нар тус тэмцээний ялагчаар  тодорч байсан …

  • 20 December

    “Танхай эмээ”-гийн багийнхан ил гарч шагналаа гарджээ

    “Online media awards-2013” цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах ёслол өчигдөр боллоо. Виртуаль орчинд өөрийн байр суурийг тодорхойлогчдыг тодруулах шалгаруулалт 11 номинацтай бөгөөд үүний нэг нь “Оны шилдэг жиргээч”. Энэ номинацид 800 гаруй жиргээч нэр дэвшсэнээс, твиттерийн од Б.Цогтгэрэл, Б.Урангоо, Танхай эмээ нар хамгийн олон санал авчээ. Тэднээс зочдын мессэжээр өгсөн саналаар алдарт “Танхай эмээ” шалгарлаа. Улс төр, урлаг соёл, ер …

  • 20 December

    Кэти Перри: Би гудамжны залуусаас илүү хэрүүлч, архичин

    Өнөө үеийн хамгийн алдартай дуучдын нэг Кэти Перри саяхан ЮНИСЕФ-ын сайн дурын элч болжээ. Ийнхүү тэрбээр нэн ядуу хүүхдүүд, өсвөр үеийнхэнд тусламж үзүүлэх аянаа эхэлж байгаа юм. 29 настай Кэти Перри олон хүүхдийн амьдралыг өөрчилж, туслах бодолтой байгаа гэнэ. Харин тэрбээр үнэндээ бусдын үлгэр дууриал болж чадах нэгэн биш, түүнийгээ ч ухамсарладаг нэгэн аж.  -“Би охин үнссэн” (“I kissed a …

  • 20 December

    Дуучин PSY дан шинэ дуунуудаас бүрдсэн тоглолтоо хийнэ

    Дэлхийн од , Солонгосын дуучин PSY ирэх  20-24-ний өдрүүдэд Сөүл хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 5 удаа тоглолтоо хийх гэж байна. Тоглолтыг 1 удаадаа 12 мянга, нийтдээ 60 мянган үзэгч үзэх ба тэрээр энэ  удаа зөвхөн шинэ дуунуудаас бүрдсэн 2 цагийн тоглолт бэлджээ. Дуучин PSY өнгөрсөн 2 сард Сөүл хотын төв талбай дээр нэг удаа үнэгүй тоглолт хийн 80  мянган үзэгч …

  • 19 December

    Рики Мартин дурлалт залуутайгаа хуримлана

    Өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарлаж олон бүсгүйчүүдийн голыг харлуулсан Латин Америкийн тачаангуй дуучин эр Рики Мартин тун удахгүй хуримаа хийх гэнэ. Тэрээр дөрвөн жилийн турш хамтран амьдарч буй дурлалт залуу Карлос Гонсалес Арабеллатайгаа гэр бүлээ батлуулах гэж байгаа аж. 41 настай дуучин эр Испани залуугийнхаа гэргий нь болох бөгөөд тэд хуримаа Испанид хийх юм байна. Учир нь Рики Мартин 2011 …

  • 19 December

    Дооёо: Дуучин Д.Болдод ямар ч буруу байхгүй

    Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг “Би дурламаар байна” дуугаа гадаадын хамтлаг дуучдын дуунаас ая болон клипний зохиолыг нь хуулбарлан хийсэн гэх шүүмж хүчтэй гарсан билээ. Гэтэл үүний хариуд Д.Болд “Дууны аялгуу бол цэвэр миний бүтээл. Харин клипийг “DOZ Entertaiment”-ийн Ш.Доржсүрэн хийсэн. Тиймээс энэ бүгд надтай ямар ч холбоогүй”  хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өдийг хүртэл уг шуугианы талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байсан …

  • 19 December

    100-аад хүнийг амиа хорлоход хүргэсэн дуу буюу хараалт “Gloomy Sunday”

    Уншигч та бүхэн “Амиа хорлогсдын сүлд дуу” хэмээн алдаршсан хараал шингэсэн нэгэн дууны тухай урьд өмнө нь сонсож байв уу? Үгүй бол доорхи мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Унгарын зохиолч Рэсзо Серессийн 1933 онд ая, үгийг нь бичсэн “Gloomy Sunday” буюу “Бүүдгэр ням гариг” хэмээх энэ удаа олны хүртээл болсон цагаасаа л эхлэн хүмүүсийг амиа хорлох алхам хийлгэж эхэлжээ. Хамгийн анх дууг …