Опра Уинфри 21 жил үерэхсэний эцэст хуримлахаар болов

imagesТок шоуны хатан хаан, америкийн телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфри 21 жил үерхэн, хамтран амьдарч буй сүйт залуу Стэдмэн Грэхемтэйгээ гэрлэхээр болсон гэнэ.
Тодруулбал, Опра нэгдүгээр сарын 29-ний өдөр 60 нас хүрэх гэж байгаа бөгөөд сүйт хархүү түүний төрсөн өдрөөр гэрлэх санал тавихаар зэхэж байгаа аж. Учир нь тэд Нэльсон Манделагийн үхлийн дараагаас хүн хэзээ ч хамаагүй энэ ертөнцийг орхин явах боломжтой гэдгийг машид ойгоод байгаа тул гэнэтийн муу зүйл тохиолдсоны дараа зэргэлдээ нутаглуулах хүсэлтэй байгаа юм байна. Тиймээс л зөвхөн гэр бүлийн хоёрыг зэргэлдээ оршуулах боломжтой байдаг тул ийнхүү хамтын амьдралаа албан ёсоор баталгаажуулж, хуримаа хийх болсон гэнэ.
15
Дашрамд дурьдахад, Опра өсвөр насандаа хүсээгүй бэлгийн харилцаанд орж улмаар 14 насандаа анхны бөгөөд цорын ганц хүүхдээ төрүүлсэн ч хүүхэд нь удалгүй нас барсан билээ. Мөн түүний бага нас, гэр бүлийн амьдрал тийм ч тааламжтай биш байсан тул гэр бүлтэй болохоос зүрхшээдэг тухайгаа ярьж байсан юм.
index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …