Энтертайнмент

January, 2018

  • 19 January

    Фото: Өдөр жимс зарж, шөнө клубт дуулдаг Куба залуу

    Чехийн гэрэл зурагчин Дэвид Тесински Кубад очиж гэрэл зургууд авчээ. Тэрээр нийслэл Хавана хотод өдрийн цагаар жимс зарж, орой нь шөнийн цэнгээний газарт эмэгтэй хүн болж үзүүлбэр үзүүлдэг Пабо болон гудамж цэвэрлэж, оройн цагаар шөнийн клубт дуулж бүжиглэдэг Малугийн зургийг авчээ. Пабо шөнийн клубт Наташа нэрээр үзүүлбэр толилуулдаг. Малуг гурван настай байхад нь эцэг эх нь бусдад зарсан байна. Тэрээр Кубын …

  • 19 January

    Фото: Японы анимед дуртай зурагчны авсан гэрэл зургууд

    Японы анимед дуртай Давиде Сассо хэмээх зурагчин өөрийн фантастик ертөнцөө бодит амьдралаар харуулахыг зорьсон гэрэл зургууд авчээ. Зурагчин аниме бүтээлүүд дундаас Макото Шинкайгийн хүүхэлдэйнд илүү дуртай болохоо хэлжээ. Тэрээр эдгээр зургийг Италийн Ром, Венец, Флоренс хотод авсан байна.    

  • 18 January

    Ахмад насандаа хүүхэдтэй болсон ээж нар

    Жирэмслэлт, хүүхэд төрүүлэх гэдэг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн эрхэм, нандин зүйл билээ. Тэгвэл нас дээр гарсан хойноо хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд байдаг. Библи сударт Сара гэгч 90 нас хүрч байхдаа бурхны ивээлээр хүү төрүүлсэн тухай өгүүлдэг. Ер нь түүхэнд 50-иас дээш насандаа, тэгэхдээ хэвийн байдлаар хүүхэд төрүүлсэн тохиолдол нэлээд бий. Ингээд ахмад насандаа хүүхдээ төрүүлсэн ээж нарын заримтай нь танилцъя. Ражо Дэви …

  • 17 January

    Анжелина Жоли “Critics’ Choice” шагнал гардуулах ёслолын нүүр царай болжээ

    Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли улаан хивсний ёслолд өмсдөг чамин хувцсаараа хүмүүсийн харааг булаасаар ирсэн билээ. Ганцхан хувцас гэлтгүй үзэсгэлэнтэй дүр төрх нь ямар ч хүний сэтгэлийг татдаг билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй энэ сарын 11-ний өдөр Лос-Анжелесын Санта Моникад болсон “Critics’ Choice” кино урлагийн шагнал гардуулах ёслолд өмссөн Ralph & Russo-гийн урласан цагаан даашинзыг өмсөн, Neil Lane-ий ээмэг бөгжийг зүүж …

  • 17 January

    Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

    МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг татдаг. Түүний бунханг 1922 онд “Хаадын хөндий” хэмээх газраас олсон байдаг. Тут хаан нэрээрээ танигдсан тэрээр Египетийн 18 дахь гүрэн улсын 12 дахь фараон байжээ. Есөн настайдаа хаан ширээнд суусан Тутанкамун богино насалсан учир улс гүрэндээ дорвитой үүрэг гүйцэтгэж чадаагүй гэдэг. Гэвч түүний хүчирхэг зөвлөгчид “Амаарна” …

  • 16 January

    80 насандаа мэргэжлийн балетчин болжээ

    Английн иргэн, 80 настай Барбара Петерс дэлхийд алдартай хатан хааны нэрэмжит бүжгийн академид болсон балетчидын чадварыг үнэлэх шалгалтыг амжилттай давсан талаар өчигдөр dailymail-д мэдээлжээ. Тэрээр шалгалтын үеэр 55 минутын турш уран сайхны болон сонгодог бүжиг бүжиглээд зогсохгүй нарийн техникүүдийг чадварлаг хийж гүйцэтгэсэн байна. Ингээд тэрээр хамгийн өндөр настай балетын бүжигчин болжээ. Механикч, үйлчлэгчийн гэр бүлд өссөн тэрээр хоёр настайгаасаа л бүжгэнд …

  • 15 January

    Уруулаа будаж жилд 1.5 сая ам.доллар олдог Хятад залуу

    Хятадын блог хуудас эрхэлдэг Ли Цзяци гэх залуу онлайн худалдааны “Taobao” вэбсайтад уруулын будагнууд тестэлж байгаа видеогоороо өнгөрсөн жилд нийт 1.5 сая ам.доллар олжээ. Тэрээр ихэнхдээ уруулаа өдөрт долоон цагийн турш будаж байсан аж. Долоон цагийн шууд бичлэгтээ нийт 300 гаруй уруулын будаг туршиж байжээ. Лигийн бичлэгийг үздэг хүмүүс түүнийг “Уруулын будагны хаан” хэмээн нэрлэсэн. Тэрээр зөвхөн ус уух юм …

  • 15 January

    Японы порно од Хятадын залуу үеийнхний хайр хүндэтгэлийг хүлээжээ

    Японы порно од асан Сора Аои саяхан хуримаа хийх болсон талаараа цахим хуудсаараа зарласан. Сора шинэ жилийн өдөр Хятадын twitter болох Weibo хуудсандаа сүйн бөгжөө харуулснаас хойш 48 цагийн дотор 830,000 like, 170,00 гаруй сэтгэгдэл авсан юм. Тэрээр гэрлэх хүнийхээ талаар “Тэр царайлаг биш. Баян ч биш. Гэхдээ тэр миний өмнө нь юу хийдэг байсныг ойлгож хүлээж авсан хүн юм” гэж хэлсэн. …

  • 15 January

    Л.Мөнхбаясгалан: И.Одончимэг хүний сэтгэхүйд зөвшөөрөл авалгүй яаж орж чадна вэ?

    Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны  ээлжит дэлгэцийн уран бүтээл болох “Солиот эх” уран сайхны кино театруудын дэлгэцнээ гарч эхлээд байна. Уг киног Хятадын зохиолч  Ван Хэ Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн юм. Тус киног үзсэн хүн бүр л эхийн хайр, хатуу цэвдэг сэтгэлийн тухай болон уйлсан, уярсан тухайгаа сэтгэгдэл бичиж байна. Тэдний нэг болох  сэтгүүлч Л. Мөнхбаясгалан  кино үзсэн сэтгэгдлээ цахим …

  • 14 January

    1,200 жилийн өмнө амьдарч байсан хатны дүрийг сэргээжээ

    Хар үстэй, үрчлээтэй царайтай, цагираган хэлбэртэй алтан ээмэгтэй энэ эмэгтэйг анх харахад яг л амьд хүн шиг аж. Харин тэрээр Перуд 1,200 жилийн өмнө амьдарч байсан Варигийн хатан хаан юм. Перу болон Польшийн археологичид 2012 онд Перугийн нийслэл Лимагийн хойд хэсэгт орших Хаурмейн цамхгаас язгууртан гаралтай нийт 58 эмэгтэйн шарилыг олсны нэг нь Варигийн хатан байсныг National Geographic мэдээлсэн. Түүний шарилыг …

  • 13 January

    Дуучин С.Гантогоо хамтран ажиллах бүжигчдээ хайж байна

    “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан дуучин С.Гантогоо “Монгол Контент” ХХК болон хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай “Монгол Мюзик” төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Монгол Контент” ХХК дуучин С.Гантогоогийн дуу бичлэг, тоглолт, менежмент зэргийг хариуцаж ажиллана. Харин продюсер Н.Халиун дуучин С.Гантогоогийн уран бүтээлийн продюсерээр ажиллахаар болсон юм. Тэгвэл дуучин С. Гантогоо өөрийн бие даасан уран бүтээлдээ ханцуй шамлан ороод …

  • 13 January

    Д.Трамтай хэн хамт оройн зоог барих вэ?

    АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн билээ. Ерөнхийлөгч Дональд Трампын нэг жилийн ойн арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдана. Тэрбээр нэг жилийн ойн баяраа тохиолдуулан цахим хуудсаараа дамжуулан хонжворт сугалаа зарлаж буйгаа мэдэгджээ. Сугалаагаар хоёр азтаныг тодруулахаар болжээ. Азтанаар тодрох хоёр эрхэм ерөнхийлөгч Дональд Трамптай хамт оройн зоог барина. АНУ-ын …

  • 12 January

    Холливудад жүжигчнээр суралцаж буй Монгол бүсгүй

    Дэлхийн томоохон театрын тайзнаа манай улсын чадварлаг залуучууд ажиллаж амьдарч байна. Тэдний нэг бол уран нугараач СТА Ш. Азжаргал бүсгүйг танилцуулья. Тэрбээр зургаан настайгаасаа эхэлж Улсын Циркийн “Уран нугаралтын дугуйлан”-д элсэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Мажигсүрэн агсны шавиар суралцаж, төгсжээ. Ш. Азжаргал 2009 оноос эхлэн дэлхийн өнцөг булан бүрт Монголын уран нугаралтын гайхамшгийг сурталчлан танилцуулж эхэлсэн байна. Уран нугараач бүсгүй одоогоор …

  • 12 January

    H&M брэнд арьс өнгөөр ялгаварласан сурталчилгаа цацаж олон нийтийн дургүйцлийг хүргэв

    H&M брэндийн сурталчилгааны зурагтай холбоотой дуулиан дэгдээд байна. Тэд саяхны нэг сурталчилгаандаа, өнгөт арьст хүүг тоглуулсан бөгөөд хүүгийн өмссөн цамц дээр “Ойн хамгийн догь сармагчин” гэсэн бичиг байжээ. Энэ нь л олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм. тэй цамц өмсүүлсэн байсан нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн Кливленд Кавальерс багийн ахлагч Леброн Жеймс тус сурталчилгааны зургийг хараад …

  • 11 January

    Л.Энх-Амгалан: Б.Галсансүх ирээд “Т.Ариунааг Монголын Мадонна болгоё” гэсэн

    МУГЖ, НҮБ-ийн элч дуучин Т.Ариунаагийн “… Утасны чинь дугаар Урууланд минь байдаг …” хэмээх шүлэгтэй дууг та бүхэн санаж буй биз ээ. Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг дуучин Т.Ариунаа саяхан дахин шинэчилж фенүүддээ хүргээд байгаа. Энэхүү дуу нь 1996 онд залуусыг байлдан дагуулж олны таашаалыг хүртэж байлаа. Харин энэ дуу хэрхэн бүтсэн талаарх …