Энтертайнмент

November, 2017

  • 28 November

    Рианнагийн хамгийн загварлаг 10 хувцаслалт

    Загварлаг хувцасладгаараа олны харааг байнга булаадаг дуучин Рианна 1988 оны хоёрдугаар сарын 20-нд Барбадост төрсөн. Энэ нь Хойд Атлантын далайн баруун хэсэг, Карибын тэнгисээс зүүн хойно оршдог арал улс. Тэрээр энтертайнмент салбарт “Umbrella” дуугаараа хүч түрэн орж ирснээс хойш уг салбарт гаргах амжилтууд нь үргэлжилсээр байгаа.. Саяхан Арабын “Vogue” сэтгүүлийнхэн хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулсан шинэ дугаарынхаа “Covergirl”-оор дуучин Рианнаг ажиллахыг урьсан юм. “Vogue” …

  • 28 November

    Дэлхийн хамгийн аз жаргалтай хүн Мэтью Рикарын нууц

    Эрдэмтдийн үзэж байгаагаар тэр дэлхийн хамгийн аз жаргалтай хүн. 1946 онд Францад төрж Парисын элитүүдийн дунд өссөн, өдгөө Буддын шашны лам Мэтью Рикар Pasteur институтыг төгсчээ. Одоогоор Балбад амьдарч байгаа тэрээр оюун санааны 10 ном гаргаж, хоёр кино хийсэн байна. Түүний  тархины мэдрэлийн импульс болон оюун санаагаа удирдах чадвар гайхмаар өндөр аж. Тэрээр “Хүн аз жаргалаа зүгээр ч нэг бүтээдэггүй. Сэтгэл санааны …

  • 28 November

    Брижит Макрон: Э.Макронтой учирснаас хойш миний амьдрал эрс өөрчлөгдсөн

    Францын тэргүүн хатагтай Брижит Макрон өдгөө 64 настай. Тэрээр зургаан хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Ерөнхийлөгч Эмманиэль Макрон Амиен хотод сурч байх үед Брижит түүний сургуульд багшилдаг байжээ. Түүний elle.com-д өгсөн ярилцлагыг хүргэе. -Та ордонд амьдарч эхэлсэн талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу? -Эммануэль надад үргэлж гэнэтийн зүйлс барьсаар ирсэн. Би дараагийн удаа юу болох бол гэж хүлээдэг болсон. -Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр …

  • 28 November

    Шаркууд нийт хичнээн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?

    “Монгол” телевизийн бүтээл “Шарк Танк” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод найман дугаарыг үдээд буй. Тус нэвтрүүлгийн Шаркууд  болох “Хас банк”-ны ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд, МАК-ын захирал Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ын захирал Л.Чинбат, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж хөрөнгө оруулалт хийснээр гарааны бизнесийн эрхлэгчдэд маш том үүд хаалгыг нээж өгсөн гэлтэй. Дугаар …

  • 28 November

    Орчин цагийн “гүнгийн авхай” Меган Маркл гэж хэн бэ?

    Их Британийн ханхүү Харри энэ оны эхээр Америкийн нэрт жүжигчин Меган Марклтэй болзох болсон. Тэгвэл тэд энэ сарын эхээр Лондонд сүй тавьснаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд хурим ирэх оны хавар болох гэнэ. Ханхүү Харри ойр дотнынхон болон ээждээ энэ талаараа мэдэгдээд байгаа бол Меган Марклын эцэг эх нь тэдний хуримыг хэдийнээ зөвшөөрсөн гэнэ. Меган Марклын талаар товчхон өгүүлэхэд тэрбээр өдгөө …

  • 28 November

    Арктик тивд аялахаар өрсөлдөж буй Монгол залуус хэн бэ

    Арктик тивд нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас Б. Батсүрэн, Б. Сарантуяа, С. Номин нар оролцохоор өрсөлдөж байна. Оролцогчдоос ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаарддаг уг тэмцээнд нийт 20 тамирчин оролцох бөгөөд 10 тамирчин шүүгчдийн сонголтоор, 10 тамирчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгийн өндөр санал цуглуулж оролцох юм. Зөвхөн …

  • 28 November

    Ханхүү Харри, Меган Маркль нар сүй тавьжээ

    Английн ханхүү Харри болон Америкийн жүжигчин Меган Маркль нар сүй тавьснаа өнгөрсөн даваа гаригт зарлажээ. Тэд Кэнсингтоны ордноос гарч ирэхдээ сүй тавьсан болохоо хэлсэн ба ханхүү Харри “Би түүнийг анх харсан өдрөө амьдралын минь хань байх ёстойг ойлгосон” гэсэн байна. Сурвалжлагчид түүнээс Меганд гэрлэх санал тавьсан агшнаасаа хуваалцаач гэхэд “Тэр үед сэтгэл их хөдөлсөн” хэмээсэн юм. Зурагчид энэ үед тэдний …

  • 28 November

    Дизайнер Б. Номунгэрэл Тайландын торгоны шоунд оролцов

    2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Celebration of Silk: Thai Silk Road to the World 2017 загварын шоунд тай торгоор бүтээсэн монгол дээлээр Монголын шилдэг дизайнеруудын нэг, Monalun брэндийн үүсгэн байгуулагч Баясахын Номунгэрэл оролцов. Тус арга хэмжээ нь тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Тайландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа элчин …

  • 28 November

    Өвлийн талаарх ХӨГЖИЛТЭЙ постууд

    – Харж явдаг залуу дээрээ халтираад уначмаар орой вэ #гэнэ -Халтираад Hotel, гулгаад Night орчоод байна л #гэнэ -Хүний мөсгүй гарууд гадаа жаахан зогсчихвол мөстэй болохоор байна#гэнэ – Seoul ниссэн хүн нь оччихсон байхад гаргаж өгсөн хүн нь түгжрээд хариагүй байна #гэнэ ? -Түгжрээд зогсож байгаа машиныг ачаад байна #гэнэ ?? -Автобусанд түгжрээд зарим хүмүүс амьдралын найзууд болтлоо танилцаад за маргааш …

  • 27 November

    Меланиа Трампт хамгийн их зохисон 10 хувцаслалт

    Олон тэргүүн хатагтай хувцасны сонголтоороо шүүмжлүүлж байсан удаатай. Харин Меланиа Трампын хувьд чамин тансаг биш атлаа бусдын нүдийг булаахаар хувцаслаж чаддаг нэгэн. Энгийн хэрнээ цаанаа эрхэмсэг, өнгөний сонголт сайтай хувцасладаг нь олон хүнд таалагддаг юм. 1,380 ам долларын үнэтэй улаан цамц, Dolce&Gabbana шил 1,395 ам долларын үнэтэй солонгон өнгийн гутал 2,950 ам долларын үнэтэй даашинз, (НҮБ-ын чуулга уулзалт) 9,990 ам долларын үнэтэй …

  • 27 November

    “Шарк” Г.Амартүвшин буюу Б.Ринченгийн зээ хүүтэй танилц

    “Монгол телевиз”-ийн “Шарк танк” нэвтрүүлгийн содон өнгө төрхийн нэг бол яах аргагүй шүүгч Г.Амартүвшин. Банкир гэхэд албаны стильд баригддаггүй, байнга эрээн оймсоор гангарч олны анхаарал татдаг түүнийг Хас банкны ерөнхий захирал гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэгвэл тэрбээр “Хас”-аар овоглогдохоосоо өмнө Казахстан улсын арилжааны томоохон банкинд ерөнхий захирлын хариуцлагатай албыг хашиж байжээ.  Мөн өмнө нь ABN AMRO банкинд Европын газрын …

  • 27 November

    Загвар өмсөгч Т.Энхтүвшин “Best Catwalk” шагнал хүртжээ

    Загвар өмсөгч Т.Энхтүвшин Тайвань улсад зохион байгуулагдах “Mister ocean-Mister world 2017” хэмээх тэмцээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Тус тэмцээн нь  дэлхийн 100 гаруй улс орны залуучууд өөрсдийн авьяас чадвар, ур ухаан, бие бялдар, зүс царайгаараа өрсөлддөг онцлогтой олон улсын тэмцээн юм. Тэрбээр “Монгол Модель” агентлагаас загварын гараагаа эхлүүлж  “Asian best model”, “Best photogenic” модель шагналыг хүртэж байсан туршлагатай загвар өмсөгч …

  • 27 November

    Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцоно

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй” яриа нэвтрүүлгийн ээлжит зочноор Хууль зүй дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж оролцохоор боллоо. Өнгөрсөн даваа гарагийн /2017.11.20/-ны дугаарт Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн бол энэ удаад Ц.Нямдорж оролцохоор болжээ. Энэ тухайд Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудастаа “Бид сэтгүүл зүйн тэнцвэртэй зарчмыг баримтлан УИХ ын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг мөн нэвтрүүлэгтээ …

  • 27 November

    Холливудын од Брюс Ли өнөөдөр 77 нас хүрэх байлаа

    Холливудын од тулааны урлагийн мастер Брюс Ли 1940 оны 11-р сарын 27-нд Сан Францискогийн хятад хороололд мэндэлсэн. Ээж нь түүнд дом болгон Ли Юн Фан гэдэг охин хүүхдийн нэр өгсөн. Учир нь муу сүнс эрэгтэй хүүхдийг жаахан байхад нь аваад явдаг гэсэн мухар сүсэгтэй холбоотой ажээ. Тэрээр жүжигчнийхээ карьераа  нэг настай байхдаа “Алтан хаалганы охин” гэдэг жүжигт тоглон эхэлсэн байна. …

  • 27 November

    Эмма Уотсон ганц бие болжээ

    Холливуудын залуу жүжигчин Эмма Уотсон хоёр жилийн турш үерхсэн найз залуугаасаа салсан гэдгийг Uk Weekly сонин баталжээ. Тухайлбал хосуудыг салсан гэх яриа газар авч байсан ч тавдугаар сараас хойш уулзаагүй тухай бичжээ. Эмма Уотсон 2015 оноос эхлэн технологийн салбарын бизнесмэн 37 настай Уильямтай үерхэж байсан бөгөөд одоогоор салалтынхаа тухай ам нээгээгүй байна. Эмма энэ онд өгсөн ярилцлагадаа “Би хувийнхаа, тэр …