Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс …
Онцолсон
April, 2024
-
25 April
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр ийнхүү 27 жилийн дараа хөшгөө нээлээ. Хүүхэд, залуучуудын театрын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2016 онд СХД-ээс Улсын Их Хуралд сонгогдож байсан бөгөөд тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 850 хүний суудалтай соёлын ордон байгуулах саналыг 2018 онд гаргаж, улсын …
-
24 April
С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, шаардлагатай бааз суурийг нэмэгдүүлэхтэй холбоотой нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж байна. Хоёрдугаарт; Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх. Өөрөөр хэлбэл, мэргэжилтэн, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн …
-
24 April
Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрээр “Ачит Ихт компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад жил гаруй хугацаанд ажилласан. Өнөөдөр дүнгээ танилцуулж, Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрт тодорхой чиглэлүүдийг өглөө. Нэгдүгээрт: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших, хамгийн анхны буюу 2014 онд байгуулж байсан гэрээг биелүүлэх үүрэг чиглэл …
-
23 April
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд 2018 онд тус барилгыг буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлсэн. Гэвч барилгын гүйцэтгэгч болон төсөв санхүүжилтийн асуудлаас болж сурагчид сургуулийн байргүй 5 жил хүнд орчин нөхцөлд хичээллэсэн. Өнөөдөр ийнхүү тус сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга 960 хүүхдийн суудалтай бөгөөд тус дүүргийн …
-
22 April
Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч төлөөгүй иргэдийг зээлээ хүүтэй нь төлөхийг шаардлаа
Монгол Улсын иргэн О.Батнайрамдал өнөөдөр (2024.04.22) Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан Боловсролын зээлийн сангаас боловсролын зээл авсан ч эргэн төлөөгүй этгээдийн авсан зээлийг хүүгийн нь хамт төлүүлэх ажлыг хэрэгжүүлэх хүсэлтийг УЕПГ-т гаргалаа. Холбогдох хуулийн хүрээнд зааснаар улсын алдагдсан боломжийг нэхэх, төрийг хохиролгүй болгох эрх үүрэг Прокурорын байгууллагад байдаг бөгөөд энэ дагуу тус байгууллага ажиллахыг тэрбээр хүсэлтдээ онцолжээ. Иргэн О.Батнайрамдал …
-
20 April
“Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ой тохиож байна
Хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төв үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2024.04.20/ боллоо. Баярын хуралд “Өнөр бүл” хүүхдийн төвийн үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч нар оролцож хүүхэд багачуудтайгаа хамт 50 жилийн ойгоо тэмдэглэлээ. Баярын хүндэтгэлийн арга хэмжээнд “Өнөр бүл” хүүхдийн төвийн Анхны захирал Н.Болд, анхны төгсөгч Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, эх баригч …
-
18 April
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн …
-
12 April
Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ УИХ-аар дамжуулан эдлэх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, УИХ-ын нийтийн өргөдлийн цахим системийг нэвтрүүлсэн. 100 мянган иргэний дэмжлэг авсан санал түүхэндээ анх удаагаа хууль болон батлагдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, нийтийн өргөдөл санаачилсан …
-
11 April
Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын үед хариу арга хэмжээ нийгмийн хамгаалал төсөл-2” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийн тайлант өдөрлөг өнөөдөр /2024.04.11/ боллоо. Тус хөтөлбөрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 716 иргэн хамрагдаж мэргэжлийн сургалтыг амжилттай төгсөн гарааны …
-
11 April
“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана
“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ. “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хурлыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ удирдан явууллаа. Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар олимпын 10, паралимпын дөрвөн эрх аваад байна. Үндэсний …
-
10 April
Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон ял эдэлж байгаад суллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ажлын хэсэг зөвлөлдсөнөөр Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий …
-
10 April
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль өнөөдөр /2024.04.10/ мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн ректор Б.Дамдиндорж, “Ай Си Ти” групп ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хатанболд нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд: -Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, түүний бүрэлдэхүүн сургууль, харьяа байгууллагын үйл …
-
10 April
Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар холбогдох албаныхны хамт ажиллалаа. Эмийн үйлдвэрийн хоёр давхар тоосгон барилга нь 1952 онд ашиглалтад орсон. 1996 онд эмийн үйлдвэр ажиллуулах зорилгоор тус барилгыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд шилжүүлжээ. Эмийн үйлдвэр нь төвийн халаалт, …
-
8 April
Н.Учрал: И-Монгол-д шинжилгээний хариу, дүрс оношилгооны дүгнэлтийг оруулахаар ажиллаж байна
Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад тус яамдын төлөөлөл болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр …