Онцолсон

May, 2025

  • 23 May

    С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна

    Багануурын батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Үүнээс хойш таван сарын хугацаанд тус станцын үйл ажиллагаа хэрхэн явж ирсэн болон станцын үр ашгийн талаар “Улаанбаатар Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүхтэй ярилцлаа. -Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд таван сар эрчим хүч нийлүүлжээ. Энэ хугацаанд хэр хэмжээний эрчим хүч нийлүүлсэн бэ. Үйл …

  • 23 May

    Я.Содбаатар: Намын Бага хурлаас “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх тухай” тогтоолыг баталлаа

    Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд  / 2025.05.21/ боллоо. Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, хурал даргалагч Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Мөнхбаатар болон Нарийн бичгийн дарга нарын хамт сэтгүүлчдэд  мэдээлэл өглөө. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Монгол Ардын Намын …

  • 22 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай, хамгийн …

  • 20 May

    С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна

    Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой ярилцлаа. -Хүний эрхийг хангах, хамгаалахад манай эрх зүйн орчин ямар байна вэ? -Би 2024 оны 10 дугаар сарын 22-нд Дэд хорооны даргаар сонгогдсон. Түүнээс хойш хүний эрхийг зүгээр нэг нийгмийг доргиосон, шуугиан тарьсан үед хөндөж яриад өнгөрдөг бус, эрх зүйн орчинд тогтвортой, тасралтгүй анхаарч шинэчлэл хийх шаардлагатайг ойлгосон. Хууль тогтоох байгууллагын хувьд бид зөвхөн …

  • 20 May

    Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна

    Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гадна тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар “Бодь Пропертийз” XXК-ийн төслийн менежер В.Энхтөрөөс тодрууллаа. Тэрбээр “Урт цагаан цэцэрлэгт хүрээлэн төслийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар гадна тохижилтын ажлыг хийж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн эхний …

  • 19 May

    Ой, хээрийн гал түймрийн аюулын эрсдэл бүхий нутаг дэвсгэрт гал алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

    Ой, хээрийн болон объектын түймрийн нөхцөл байдал, эрсдэл болоод Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.19/ байдлаар объектын гал түймрийн 2112 удаагийн …

  • 16 May

    Н.Ганибал: АН шинэчлэгдэх зайлшгүй шаардлага байгаа

    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ганибалаас намын дүрмийн шинэчлэлийнх нь талаар тодрууллаа. -АН намынхаа дүрэмд шинэчлэл хийж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? -Дүрмийн шинэчлэлийн тухайд бол Улс төрийн намын тухай хуулиараа намуудыг тус хуульд нийцүүлэн дүрмээ шинэчлэх, нам болгон өөрийн гэсэн хөтөлбөртэй болох чиглэл байгаа. Дээрээс нь АН шинэчлэгдэх зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс энэ удаад дүр …

  • 15 May

    Элчин сайдууд, элчин консул, зөвлөхийн томилгоо “утгаа алдлаа…”

    Өчигдөр (2025.05.14) Сүхбаатарын талбай дээр Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан залуусын жагсаал болж тэр дунд АН-аас өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч, “өвдөг шороодсон” олноо “Элийрэгч” нэрээр танигдсан АН-ын гишүүн Ц.Уянга ирсэн байв. Тэрбээр “таныг Тайланд улс руу элчин зөвлөхөөр томилохоор болсон гэсэн үнэн үү гэж асуусан” сэтгүүлчийн асуултад хариулахдаа “хэрвээ надтай ярилцаж тохиролцоод өнөө маргаашгүй намайг элчин зөвлөхөөр …

  • 13 May

    АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно

    АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулах санаачилга гаргасан юм. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч оролцлоо. Тэрбээр, энэ бол зөвхөн нэгэн барилгын эхлэл биш, харин сувилахуйн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, судалгаанд суурилсан, чанартай, сувилахуйн тусламж, үйлчилгээ …

  • 12 May

    Шударга ёсны “сүүдэрт нуугдсан” төр

    Нийгмийн үндсэн тулгуур багана болсон шударга ёс өнөөдөр манай нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байна. Ардчилсан нийгэмд шударга ёс бол хуулийн өмнө бүх иргэн эрх тэгш байх зарчим бөгөөд үнэн, хариуцлага, ёс суртахуун дээр тогтдог. Гэвч манайд энэ үнэт зүйлс алдагдаж, ардчилал нь зөвхөн дүр эсгэх хэрэгсэл болон хувирчээ. Үндсэн хууль болон бусад органик хуулиудад шударга ёсыг тунхаглан бичсэн байдаг ч …

  • 7 May

    Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

    Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаар …

  • 7 May

    Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхийг даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан.  Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд …

  • 5 May

    Жүжигчин Г.Эрхэмбаяр “Галбингаа” уран сайхны киног эхнэртээ зориулан бүтээжээ

    Төрийн соёрхолт, МУСГЗ Ш.Гүрбазар зохиолыг нь бичиж, Б.Жаргалсайхан найруулсан эх үрс, энэрхүйн тухай “Галбингаа” гэр бүлийн драм уран сайхны кино 5-р сарын 8-аас бүх кино театруудын дэлгэцнээ гарна. Энэхүү кино нь “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярын анхны бие даан продюсерласан бүтээл бөгөөд “эхнэртээ зориулсан бүтээл” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Мөн киноны ерөнхий продюсероор “Spirit mining” компанийн ерөнхий захирал Д.Мягмарсүх, гол дүрд …

April, 2025