Онцолсон

February, 2024

  • 22 February

    С. Амарсайхан:Малчдын зээлийн эргэн төлөлтийг зургаадугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар банкнуудтай зөвшилцсөн

    Шадар сайд С.Амарсайхан  өнөөдөр /2024.02.22/өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр  малчдын зээлийн эргэн төлөлтийг  ирэх зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулахаар болсон гэдгийг мэдэгдлээ. Шадар сайд С.Амарсайхан: Малчдын хувьд анхаарал хандуулаач гэсэн олон хүсэлтүүдийн нэг нь зээл тусламжтай холбоотой асуудал байна. Улсын хэмжээнд байгаа 190 гаруй мянган малчдаас 141 мянган малчин Хаан болон Төрийн банканд нийт 1.2 их …

  • 22 February

    Зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ

    Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд”-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм. Ерөнхий сайд тус сумын Арбулаг багийн Хойд хөндийн өвөлжөөн дэх Д.Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл, Зоо …

  • 20 February

    Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6-р сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ

    Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байв. Иймд Шадар сайд өнөөдөр Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах …

  • 20 February

    П.Сайнзориг: Энэ онд метроны суурь судалгаануудыг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн

    Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байна. Өчигдөр  энэ асуудлаар НИТХ хуралдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн 2024 оны төсөвт ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ? -Энэ …

  • 19 February

    Нийслэлийг бүсчилж хөгжүүлнэ

    Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, Ерөнхий сайд цуврал уулзалтуудаа өнөөдөр эхлүүллээ. Анхны уулзалтаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар “Бүсчилсэн хөгжил-Толгойт төв” сэдвээр хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийж, санал бодлыг нь сонслоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид есөн дүүргийн гэр хороололд ажиллаж, утаа, нийтийн тээврийн …

  • 19 February

    Л.Оюун-Эрдэнэ: Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг уриалж байна

    Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын үнэлгээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл …

  • 19 February

    Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

    Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж, Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай 6 бүлэг орон нутгуудад ажиллахаар замдаа гараад байна. Монголын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг …

  • 16 February

    О.Номинчимэг: Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг тусгасан

    Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 309 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 165 нь …

  • 16 February

    Ж.Хунан: Өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон

    Хүний эрхийн Үндэсний Комиссоос долоо хоног бүр хүний эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажил болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарладаг уламжлалтай. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн Ж.Хунан мэдээлэл хийлээ. Хүний Эрхийн Үндэсний Комисс нь хүүхдийн эрхийг онцгойлон авч үздэг бөгөөд тухайлан нэг гишүүн хариуцан ажиллаж байна. Комисс …

  • 15 February

    Шар усны үерээс сэргийлэн Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ

    Шар усны үер болохоос сэргийлж Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болоод байгаа юм. Иймээс эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын халиа, тошин үүссэн 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Улаанбаатар хотод 1991 оноос хойш ороогүй их хэмжээний хур …

  • 14 February

    Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн …

  • 13 February

    Нийтийн тээврээр зорчих төлбөр 1000 төгрөг байна

    НИТХ-ын ээлжит XXI  хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа. Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ. Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг. Дөрвөн удаагийн зорчилтыг …

  • 13 February

    Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас илүү зорчвол хоног тутамд 5000 төгрөгийн хураамж төлнө

    НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах болон шинээр батлах журам, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж жолооч нар жилд нэг удаа төлбөр төлдөг. Дунджаар нэг км замыг ашиглах төлбөр хоёр төгрөг байдаг гэнэ. Нийслэлийн төсөвт авто зам …

  • 10 February

    Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов

    XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов. Төрийн ордонд нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, батлан хамгаалах, боловсролын салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ. …

  • 9 February

    Д.Жавзандорж:Модон луу жилдээ Бурхан багшийн сургаалыг тунгаан нийтээрээ бие, хэл, сэтгэлийн аз жаргал, амар амгаланг бий болгохын төлөө улам хичээцгээе

    Монголын бурхан шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.   Монголын бурхан шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж:Эрхэм та бүгдэд айлчлан ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй Усан туулай …