Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ойн өдөр тохиож байна. Одоогоос яг 38 жилийн өмнө буюу 1981 оны 3-р сарын 22 ны өдөр ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз 39 хөлгөөр сансарт хөөрч Салют 6 сансрын станцтай холбогджээ. Владимир Жанибеков Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны …
Онцолсон
March, 2019
-
21 March
Б.Баасандорж: Иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч иргэний үнэмлэхээ захиалах боломжтой
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ. Анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй БЕГ-ын дарга Б.Баасандорж “УБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Онлайн захиалгыг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч захиалгаа өгөх боломжтой. Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх …
-
21 March
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эмнэлэгт хэвтүүлжээ
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан тагнуулын газрын хоёр ажилтанг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Тэгвэл уг хэрэг ямар шатандаа явж байгааг …
-
20 March
Б.Индра: Олимпын гудамжны замыг ирэх даваа гарагт хаана
Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын барилгын ажлыг гуравдугаар сарын 25-нд эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орчихсон явж …
-
20 March
МУГЖ С.Цогтсайхан “World Folk Vision”наадмаас Гран-При хүртлээ
Саудын Араб улсын хаан Абдулах-ын нэрэмжит /World Folk Vision / олон улсын ардын урлагийн наадам энэ сарын 9-19-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ С.Цогтсайхан “Этно хит” төрөлд амжилттай оролцож Гран-При хүртлээ. Түүнчлэн Монгол костюмсын хамт олны урласан үндэсний хувцас “Этно файшн” номинациар Гран при шагнал хүртжээ. Мөн бөхийн барилдааны …
-
19 March
Д.Цэнд-Аюуш: КFC-гийн хордлого гарсан салбарыг 14 сая төгрөгөөр торгосон
Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо буюу Зайсанд байрладаг KFC түргэн хоолны газрын хордлогын эцсийн дүнг гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.03.19/ мэдээлэл хийлээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Нийслэлд нийтдээ KFC-гийн12 салбар үйл ажиллагаа явуулдаг. Зайсан KFC салбараас гадна бусад 11 салбар дээр хяналт, шалгалт явууллаа. Хяналт, шалгалтын явцад хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн. KFC хоолны газрын …
-
18 March
АН-ынхан гэрээгээр халхавчлан мөнгө тарааж байгаад баригджээ
Ирэх бямба гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр хороонд явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар мэдээлэл хийсэн юм. 2016 онд дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн АН-ын хоёр гишүүн Сонгуулийн тухай хуулийг зөрчиж мөнгө тараасан учраас гурван шатны шүүх дахин сонгууль явуулах …
-
15 March
Ч.Тамираа: Он гарснаар хар тамхины хэрэгтэй холбоотой таван зөрчил илрүүлсэн
Гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2019.03.15/мэдээлэл хийлээ. 2018, 2019 онд гаалиар хууль бусаар нэвтэрч буй бараатай холбоотой гаалийн хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд дахин давтагдаж, арга нь нарийсан зохион байгуулалттай болж байгааг Гаалийн ерөнхий газраас хэлж байна. Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираагаас зарим зүйлийг …
-
15 March
УУХҮЯ: “Эко алтан заамар” компанийн зөвшөөрлийг цуцална
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-наас зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийг бага хурал өнөөдөр /2019.03.15/ боллоо. Энэ үеэр Төв аймгийн Заамар сумд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн зөвшөөрлийг цуцлана гэдгээ мэдэгдлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн бус хүмүүс нь инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй дархан эрхт …
-
14 March
С.Чинзориг: Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай, хугацаагүй, онцгой нөхцөлтэй байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр /2019.03.14/ “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэх, санал солилцох хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн …
-
14 March
Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүмүүс дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай
Улаанбурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байгаа тул хэзээ ч хаанаас ч зөөвөрлөгдөөд орж ирэх магадлалтай хэмээн ЭМЯ-наас мэдэгдэж, урьдчилан сэргийлэх шаардлагатай талаар иргэдэд мэдээлэл өгч байсан. Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Оюутолгой” компанид ажиллахаар ирсэн гадаадын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Харин хоёр дахь тохиолдол нь Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн …
-
14 March
Нийлэг уутыг орлох ДААВУУН уутыг хэзээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх вэ?
“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох”шийдвэр хэрэгжиж эхлээд арав гаруй хоног болж байна. Гэвч энэхүү шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэх, нэг удаагийн нийлэг хальсан уут гэх тодотголд яг ямар уутыг хэлж байгаа зэрэгт олон нийтийн дунд төөрөгдөл үүсээд байна. “Нийлэг уут” гэх тодотголд 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уут багтах ба эхний ээлжид зах …
-
13 March
Ө.Энхтүвшин: Монголын төр гамшгаас хамгаалах үйлсэд “гар татахгүй”
“Эко Алтан Заамар” компанийн уурхайд болсон ослын үед ажилллаж, усны шумбалт хийсэн онцгой аврах бригадын аврагчид, уул уурхайн аврагчдын бие бүрэлдэхүүнийг Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Албан хаагчдын тал хувь нь Архангай аймагт үүрэг биeлүүлэхээр явсан учир Шадар сайдтай уулзахаар 18 алба хаагч хүрэлцэн иржээ. Шадар сайд Ө.Энхтүвшин “Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Та бүхэн сайн ажиллалаа. Өргөсөн тангарагтаа …
-
13 March
М.Энхсайхан, С.Ламбаа, Н.Золжаргал, П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авчээ
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрөгч долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан билээ. Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг дээрх хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус …
-
12 March
Хавдар судлалын Үндэсний төвийн дээврийн засварын ажил бүрэн хийгдэхээр болов
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөрийн хүрээнд “Хавдар судлалын Үндэсний төвийн дээврийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Хавдар судлалын Үндэсний төвийн хувьд иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тулгамддаг гол асуудлын нэг нь дээврээс дусаал гоождог байсан. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд уг асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо. Хавдар судлалын төвийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл