Онцолсон

October, 2018

  • 31 October

    Ирэх долоо хоногт дөрвөн өдөр амарна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргалаа. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо. Чингисийн мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Тиймээс арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гаригт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ. Харин Баасан гарагийн ажлыг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлж, нөхөн ажиллуулахаар болсон байна. Ингэснээр ирэх …

  • 31 October

    Маргаашнаас эхлэн иргэний бүртгэлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй 

    Маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн шинэчилсэн багц хууль хэрэгжиж эхлэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү  хууль хэрэгжиж эхэлснээр төр иргэдээс ямар ч мэдээлэл шаардахгүйгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд иргэд түргэн шуурхай, хялбар аргаар бүртгэл, лавлагааны мэдээлэл авах боломж бүрдэх юм. Улсын бүртгэлийн Ерөнхий хууль хэрэгжсэнээр иргэн, хуулийн этгээдэд дараах ач холбогдолтой. Үүнд: -Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээ нэмэгдэнэ -Үйлчилгээний шат …

  • 31 October

    11 дүгээр сарын 1-нээс гадаад паспортыг  10 жилийн хугацаатайгаар олгож эхэлнэ

    Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн найруулагдсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн энгийн гадаад паспортыг 10 жилээр олгож эхлэхээр боллоо. 1999 онд батлагдсан хуулиар гадаад паспортыг нэг болон таван жилийн хугацаатай олгож байсан юм. Харин маргаашнаас эхлэн гадаад паспортыг 16-аас дээш насны иргэнд 10 жилээр, 16-аас доош насны хүүхдэд 5 жилийн хугацаатай олгохоор болжээ. Ингэхдээ хуучин гадаад паспорт захиалахад мөрдөгдөж байсан …

  • 30 October

    Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар өнөөдөр Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Японы Анагаах …

  • 30 October

    ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэргийг АТГ шалгана

    Нийслэлийн прокурорын газраас жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн хөрөнгийн зарцуулалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ. Нийслэлийн Прокурорын Газраас “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод цахим орчинд нийтлэгдээд буй “…Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авсан иргэдийн нэрсийг зарлаад байна” гэсэн утга бүхий мэдээллүүдийг хянаад ЖДҮХС-ийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан …

  • 30 October

    НМХГ:Сургуулиудын 35.4 хувь нь үдийн цайгаар авбал зохих шимт бодисыг тооцохгүй байна

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтын байдалд эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтад ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн дэргэдэх 129 хоолны газрыг хамруулжээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Шалгалтад хамрагдсан …

  • 29 October

    Б.Оюунгэрэл: “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх” олон нийтийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхэлжээ. “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийн талаар өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон …

  • 29 October

    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нисдэг тэрэгний талбайтай боллоо

    Нийслэлийн удирдлагууд энэ сарын 27-нд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын  ажилтай танилцлаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт, нисдэг тэрэгний буух талбай, 150 гаруй авто машины зогсоол, явган хүний зам, 2500 ам метр талбайд ногоон байгууламж, 70 ширхэг гэрэлтүүлэг, хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай …

  • 26 October

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор боллоо

    Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд салбарын сайд болон төгсөгчийн хувиар уригдан оролцож буй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор цолоор шагнагдлаа. Тэрээр 1986-1992 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн факультетэд суралцаж байсан бөгөөд өдгөө тус сургууль нь Эрхүүгийн улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болжээ. Тиймээс тус сургуулийн Эрдмийн …

  • 25 October

    МУГТ О. Насанбурмаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

    Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг ийнхүү эх орондоо авчирлаа. Мөн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны бөх болж байна. Арав дахь ДАШТ-дээ зодоглосон тэрбээр Будапештийн дэвжээнд 1/8 шигшээд эзэн …

  • 24 October

    У.Хүрэлсүх: Ааваараа бахархаж яваарай

    Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу СХД-ийн зургадугаар хороонд байрлах “Очир” хотхонд 60 метр квадрат шинэ хоёр өрөө байрны гэрчилгээг өгсөн юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийн том хүүд  хандан “Танай аав бол …

  • 22 October

    Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд өгчээ

    Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох асуудлаар “Дархан Монгол ногоон” /ДМ/ нэгдлээс захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийлээ. “Дархан Монгол ногоон” нэгдлийн эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ“Дубайн гэрээ гэж нэрлэгдэх Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөнд Монгол Улсыг төлөөлж “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирлууд гарын үсэг зурсан байдаг. Монгол талаас гарын үсэг зурах …

  • 22 October

    “Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдын хэрэг юу болов

    Сүр дуулиантайхан саатуулагдаж байсан “Монголросцветмет”ийн захирал До.Ганболдын хэрэг юу болов. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр АТГ-аас саатуулж байсан. Тодруулбал, төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд 1 тонн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсны улмаас “Монголросцветмет” ХХК-д 546,4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт 2 сая гаруй ам.доллар буюу 4,5 тэрбум төгрөгийн …

  • 22 October

    “Сакура” олон улсын сургууль шинэ байрны нээлтээ хийлээ

    1999 оноос эхлэн боловсролын салбарт тасралтгүй 20 жил үйл ажиллагаа явуулсан “Сакура” олон улсын сургууль 20 жилийн ойн босгон дээрээ их бүтээн байгуулалтын аян өрнүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт шинэ сургуулийн барилгаа өнгөрсөн Бямба гаригт ашиглалтад орууллаа. “Сакура” олон улсын сургуулийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд “Сакура” олон улсын сургуулийн ТУЗ-ын дарга Т.Баясгалан, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, …

  • 20 October

    ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайныг хүлээн авч уулзав. ХБНГУ нь ардчилсан, хүмүүнлэг нийгмийг бэхжүүлэх болон улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт Монгол Улстай хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жинтэй байр суурь эзэлдэг гэдгийг Шадар сайд тэмдэглэлээ. ХБНГУ-ын …