Онцолсон

August, 2019

  • 27 August

    Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд багш аа би бодис хэрэглээгүй, надад итгээрэй гэж хэлсэн

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос авсан допингийн шинжилгээний дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан дөрвөн төрлийн бодис илэрснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өчигдөр /2019.08.26/ мэдээлсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. -Үндэсний бөхийн салбар хорооны дүгнэлтийг үндэслэн Засгийн газраас, …

  • 27 August

    Танилц:БНСУ-д зорчих визийн журамд орсон өөрчлөлтүүд 

    Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Элчин сайдын яамны хамтарсан хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Тус хэвлэлийн хурлаар БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм. БНСУ-д зорчих визний журамд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд орлоо. Тухайлбал, БНСУ-ын виз мэдүүлэхэд шаардагддаг 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг ирэх есдүгээр сарын 2-ноос эхлэн цуцлахаар болсон бол есдүгээр сарын 16-наас …

  • 26 August

    Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарлалаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсөн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга …

  • 26 August

    БНСУ-ын виз мэдүүлэхэд таван сая төгрөг байршуулах шаардлагагүй боллоо

    БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр /2019.08.26/ БНСУ-руу монгол иргэд зорчиход тавигддаг визийн журамд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Шинэ журам есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд өөрчлөлтийн хүрээнд БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг …

  • 24 August

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорчээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.8.23/ “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал …

  • 23 August

    Цэцэрлэгийн цахим шалгаруулалтын хариуг мессежээр мэдэгдэнэ

    Энэ жил цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг цэцэрлэгийн цахим бүртгэлээр бүртгэсэн. Цахим бүртгэл сарын хугацаанд үргэлжилж өчигдөр дууссан. Харин өнөөдөр цахим бүртгэлээр цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн аав ээжүүдийн утсанд “Таны хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд сонгогдсон тул …бүртгэлээ баталгажуулна уу” хэмээн мессэж ирэх ёстой. Мөн https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн “Шалгах” цэснээс хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой. Харин өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн …

  • 23 August

    Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна

    2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж  гарлаа. Захирамжийн дагуу: – Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд …

  • 20 August

    Ё.Баатарбилэг: Энэ жил бүх хүүхэд сурах бичгээ сургуулиасаа түрээслэж хэрэглэнэ

    БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтаж өнөөдөр /2019.8.20/ мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа.  Харин цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжнэ. 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж байгаа. Ингэснээр агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй …

  • 17 August

    Танилц: Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн төслийн уралдаанд ирүүлсэн 9 бүтээл

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамжийн дагуу “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг наймдугаар сарын 06-аас 16-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутан, залуучуудаас нийт есөн баг бүтээлээ ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу наймдугаар сарын 19-ний өдрийн 17.00 цаг …

  • 17 August

    Ж.Гантулга:Нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн хуралдаан өчигдөр Хангарди ордонд боллоо. Тус хуралдаанаар 2019-2020 оны хичээлийн шинэ жилд холбогдох албаныхны бэлтгэл ажлын талаарх танилцуулга болон элсэлт, бүртгэлийн ажлын явц, замын хөдөлгөөний нягтралыг сааруулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөөг ярилцаж санал солилцлоо юм.  Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “2019-2020 оны …

  • 16 August

    Ж.Баярсайхан: Бид энэ олдворыг нэгэн өндөр настантай ярилцах үеэрээ олсон мэдээлэлдээ тулгуурлаж олсон

    Дархадын хотгорын сав нутгийн археологийн судалгааны “Умард Монгол” төслөөс 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт хадгалагдсан, дэлхийн археологийн судалгаанд нэн ховорт тооцогдох олдворуудын талаар  өнөөдөр /2019.08.16/ мэдээлэл хийлээ.  Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар “Монголын Үндэсний музей жил бүр археологийн судалгаа, малтлага явуулдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байгаа ажлаа байнга танилцуулж байгаа. Энэ удаад Хөвсгөлд аймгийн Улаан-Уул суманд байгаа 1,000 гаруй …

  • 15 August

    Сайжруулсан шахмал түлшний “Сайн” смарт картыг айлуудад үнэ төлбөргүй олгоно

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга болон бусад албаны төлөөлөл өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл …

  • 15 August

    Иргэдийн саналд үндэслэн “A, B, C” бүсчлэлд хуваах ажлыг хойшлууллаа

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн авто замын хөдөлгөөнийг “A, B, C” бүсчлэлд хувааж, шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Уг зохицуулалтыг дэмжих, эсэх тал дээр холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу иргэдийн дунд нээлттэй санал асуулгыг шат дараатай явуулахад нийт 13 мянга орчим иргэд оролцож 60 хувь нь дэмжихгүй гэсэн …

  • 14 August

    “Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтад авчээ

    Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговь аймгийн Гурван тэс сумд өчигдөр очиж “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг танилцуулж, үйл ажиллагааг зогсоолоо гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус байгууллагад ашиглаж байсан тоног …

  • 14 August

    Ё.Баатарбилэг: Гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлнө

    Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургалтын төлбөрийн зээл чөлөөлөлт болон багц асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Зээлийн сангаас дотоод, гадаадын их дээд сургуулиудад суралцагчдад зээл олгодог. Сантай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Боловсролын зээлийн санд 13 мянга гаруй хүний диплом хадгалагдаж байна. Энэ асуудал …