Онцолсон

March, 2019

  • 19 March

    Д.Цэнд-Аюуш: КFC-гийн хордлого гарсан салбарыг 14 сая төгрөгөөр торгосон

    Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо буюу Зайсанд байрладаг KFC түргэн хоолны газрын хордлогын эцсийн дүнг гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.03.19/ мэдээлэл хийлээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш  “Нийслэлд нийтдээ KFC-гийн12 салбар үйл ажиллагаа явуулдаг. Зайсан KFC салбараас гадна бусад 11 салбар дээр хяналт, шалгалт явууллаа. Хяналт, шалгалтын явцад хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн. KFC хоолны газрын …

  • 18 March

    АН-ынхан гэрээгээр халхавчлан мөнгө тарааж байгаад баригджээ

    Ирэх бямба гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр хороонд явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар мэдээлэл хийсэн юм. 2016 онд дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн АН-ын хоёр гишүүн Сонгуулийн тухай хуулийг зөрчиж мөнгө тараасан учраас гурван шатны шүүх дахин сонгууль явуулах …

  • 15 March

    Ч.Тамираа: Он гарснаар хар тамхины хэрэгтэй холбоотой таван зөрчил илрүүлсэн

    Гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2019.03.15/мэдээлэл хийлээ. 2018, 2019 онд гаалиар хууль бусаар нэвтэрч буй бараатай холбоотой гаалийн хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд дахин давтагдаж, арга нь нарийсан зохион байгуулалттай болж байгааг Гаалийн ерөнхий газраас хэлж байна. Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираагаас зарим зүйлийг …

  • 15 March

    УУХҮЯ: “Эко алтан заамар” компанийн зөвшөөрлийг цуцална

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-наас зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийг бага хурал өнөөдөр /2019.03.15/ боллоо. Энэ үеэр Төв аймгийн Заамар сумд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн зөвшөөрлийг цуцлана гэдгээ  мэдэгдлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн бус хүмүүс нь инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй дархан эрхт …

  • 14 March

    С.Чинзориг: Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай, хугацаагүй, онцгой нөхцөлтэй байна

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр /2019.03.14/ “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэх, санал солилцох хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн …

  • 14 March

    Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүмүүс дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай

    Улаанбурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байгаа тул хэзээ ч хаанаас ч зөөвөрлөгдөөд орж ирэх магадлалтай хэмээн ЭМЯ-наас мэдэгдэж, урьдчилан сэргийлэх шаардлагатай талаар иргэдэд мэдээлэл өгч байсан. Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Оюутолгой” компанид ажиллахаар ирсэн гадаадын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрч,  лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Харин хоёр дахь тохиолдол нь Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн …

  • 14 March

    Нийлэг уутыг орлох ДААВУУН уутыг хэзээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх вэ?

    “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох”шийдвэр хэрэгжиж эхлээд арав гаруй хоног болж байна. Гэвч энэхүү шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэх, нэг удаагийн нийлэг хальсан уут гэх тодотголд яг ямар уутыг хэлж байгаа зэрэгт олон нийтийн дунд төөрөгдөл үүсээд байна. “Нийлэг уут” гэх тодотголд 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уут багтах ба эхний ээлжид зах …

  • 13 March

    Ө.Энхтүвшин: Монголын төр гамшгаас хамгаалах үйлсэд “гар татахгүй”

     “Эко Алтан Заамар” компанийн уурхайд болсон ослын үед ажилллаж, усны шумбалт хийсэн онцгой аврах бригадын аврагчид, уул уурхайн аврагчдын бие бүрэлдэхүүнийг Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Албан хаагчдын тал хувь нь Архангай аймагт үүрэг биeлүүлэхээр явсан учир Шадар сайдтай уулзахаар 18 алба хаагч хүрэлцэн иржээ. Шадар сайд Ө.Энхтүвшин “Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Та бүхэн сайн ажиллалаа. Өргөсөн тангарагтаа …

  • 13 March

    М.Энхсайхан, С.Ламбаа, Н.Золжаргал, П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авчээ

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрөгч долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан билээ. Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг дээрх хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус …

  • 12 March

    Хавдар судлалын Үндэсний төвийн дээврийн засварын ажил бүрэн хийгдэхээр болов

    Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөрийн хүрээнд “Хавдар судлалын Үндэсний төвийн дээврийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр  боллоо. Хавдар судлалын Үндэсний төвийн хувьд иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тулгамддаг гол асуудлын  нэг нь дээврээс дусаал гоождог  байсан. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд уг асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо. Хавдар судлалын төвийн …

  • 11 March

    С.Амарсайхан: Агаарын бохирдлын эсрэг төрийн албан хаагч бүр анхаарч ажиллах ёстой

    Өнгөрөгч пүрэв гарагт болсoн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн холбогдох газар, хэлтэс, агентлагийн дарга үүрэг даалгавар өглөө. Хуралдаанаар зөвшөөрөлгүй баригдсан хашааг чөлөөлөх, агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нам даралтын зуухаар дулааны асуудлаа шийдвэрлэж байгаа сургууль, цэцэрэглэг болон аж ахуйн нэгжүүдийг …

  • 11 March

    Г.Эрдэнэтөгс: Р.Жигжиднямаа дарга санхүүгээ шалгуулахаас татгалзлаа

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас өнөөдөр  Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны хяналт шалгалтыг эхлүүллээ. Энэхүү шалгалттай холбогдуулан МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгсөөс  зарим зүйлийг тодрууллаа.  -УБТЗ ХНН-ийг шалгаж эхэллээ. Яагаад шалгах болов? -МХЕГ-аас УБТЗ-ын нийгэмлэгт төлөвлөгөөт шалгалт хийх гэж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард шалгалтыг төлөвлөдөг. Хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж, шалгалтыг төлөвлөдөг. Тухайн …

  • 8 March

    Х.Баттулга: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг олноор оролцуулах ёстой

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган боллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 …

  • 7 March

    ЭМЯ:Оюутолгой компанид ажиллахаар ирсэн Энэтхэг инженер улаан бурханаар өвчилсөн нь тогтоогдсон

    Эрүүл Мэндийн Яамнаас Улаан бурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл“Улаан бурхан өвчин 2018 оны сүүлийн хагасаас маш олон оронд тархалттай байгаа. Тархалт гарах эрсдэлтэй байсан учраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байсан. Гэсэн ч харамсалтай нь өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн …

  • 7 March

    Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан  Үндэсний статистикийн хорооноос Монгол эмэгтэйчүүд нэртэй стастик мэдээлэл гаргажээ. 2018 оны байдлаар манай улсын нийт хүн амын 1 646.6 мянга нь эмэгтэйчүүд байна. Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 583.4 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг. Тэдгээрийн сарын дундаж орлого 910 мянган …