Онцолсон

September, 2019

  • 16 September

    Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

    Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ. Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт …

  • 16 September

    Өнөөдрөөс эхлэн сайжруулсан түлш авах “Сайн карт” иргэдийн гар дээр очно

    Хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 14-ны өдөр  Сүхбаатарын талбайд холбон “Цэвэр агаартай-машингүй өдөр”-ийн нээлтэд оролцоод, үдээс хойш “Таван толгой түлш” компани дээр очиж ажиллалаа. Түүнтэй хамт Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчины бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс  байлцлаа. “Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг хороодын …

  • 14 September

    “Эрдэнэт” үйлдвэрийн онцгой дэглэмийг зургаан сараар сунгалаа

    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн  /2019.09.13/ нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцсэн баталлаа. Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. …

  • 13 September

    Видео: У.Хүрэлсүх: Ажлаа хийж чадахгүй бол бүгдээрээ Монголын төрөөс зайлцгаа

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, тэдний хийсэн зураг төсөл, макеттай танилцлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний Урлагийн Их театрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг , дэд сайд Г. Ганбаяр болон Чингис хааны музейн архитекторуудад хатуухан үг хэлж тэдний хийж гүйцэтгэж байгаа ажлыг шүүмжлэлээ. Ерөнхий сайд …

  • 13 September

    З.Цэрэндорж: Сайжруулсан шахмал түлшний талаар ташаа мэдээлэл тараасан хүмүүсийг шалгуулна

    “Тавантолгой түлш” компанийн ажилтнууд өнөөдөр /2019.9.13/ мэдээлэл хийлээ. Тус үйлдвэрлэлийн албаны инженер З.Цэрэндорж “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл их гараад байна. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээгүй мөртлөө, хэрэглэж үзсэн мэтээр зохион байгуулалтайгаар энэ бүтээгдэхүүний талаар худлаа мэдээлэл тарааж байгаад зүгээр суухгүй. Манай бүтээгдэхүүн бүх зууханд туршигдаад батлагдсан түлш. Сайжруулсан түлш илчгүй, тортог ихтэй, үнс их гардаг гэдэг мэдээлэл нь ташаа юм. Бүтэн …

  • 12 September

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг зарлалаа

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж”  жилийн аяныг зохион байгуулах болсон талаараа  өнөөдөр тус газрын орлогч дарга Н.Мандуул, НГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул “Уг аяныг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 2018 онд “Би хариуцлагатай аав ээж” аяныг 2018.04.01-07.01 хүртэлх …

  • 12 September

    Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

    Монголын жүдо бөхийн тамирчид Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-нийг хүртэл оролцсон билээ.  ДАШТ-нээс Монгол Улсын тамирчдаас МУГТ М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн. Харин бусад тамирчид тааруу амжилт гаргасан учраас Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг тус холбооноос мэдэгджээ. Тодруулбал, Монголын жүдо …

  • 11 September

    Н.Цэрэнбат: Ноён уул орчмын газрыг дархан цаазат газар болгон ангилал ахиулах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын өнөөдрийн /2019.09.11/ ээлжит хуралдаанаар Ноён уул орчмын 21600 га газрын улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2019.09.11/ мэдээлэл хийлээ.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрын улсын тусгай хамгаалалтад авахдаа дархан …

  • 11 September

    С.Мөнхбат: Монгол Улсын нэрийг бодож Э.Сумъяаг ДАШТ-руу явуулах шийдвэрийг зөвшөөрлөө

    Чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалагийн ар гэрийнхний өргөдлийн дагуу Чөлөөт бөхийн холбооны сургалт дасгалжуулалтын техникийн зөвлөл өчигдөр орой яаралтай хуралджээ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос /МЧБХ/ өнөөдөр /2019.09.11/ мэдээлэл хийлээ. Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “М.Пүрэвтунгалаг Дэхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ явах байсан ч эмчийн магадалгаагаар хасагдсан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудлаар …

  • 10 September

    Видео: Гаалийн байцаагч нарын бүлэглэн үйлдсэн авлигын хэргийн бичлэгийг ил болголоо

     Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү  өнөөдөр /2019.09.10/ Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн байцаагч нарын бүлэглэн үйлдсэн авлигын хэргийн бичлэгийг ил болголоо. Тэрбээр Гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийгдсэн бичлэгийг үзүүллээ.   Т.Баярхүү “Гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн барааг гаальд худал мэдүүлсний …

  • 10 September

    У.Хүрэлсүх: Ноён уулыг тусгай хэрэгцээнд авч, Дархан цаазат газар болгох ёстой

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо. Тэрбээр “Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг. Монгол хүн яаж ч ядарч туйлдсан байлаа гээд өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх учиргүй ээ. …

  • 9 September

    М.Пүрэвтунгалагийн аав: Дасгалжуулагч Б.Баттулга Э.Сумъяаг тэмцээнд оролцуулахын тулд охиныг минь дарамталсан

    Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан тамирчин М.Пүрэвтунгалаг Дэлхийн аваргад явах боломжгүй болсон талаараа аав ээжийнхээ хамтаар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2019.09.09/ мэдээлэл хийлээ. М.Пүрэвтунгалаг 2019 оны Чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 57 кг-ын жинд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 53 кг-ын жинд …

  • 9 September

    Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө буцааж татлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ. Албан бичигт “УИХ нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа, оршин тогтнохын их үндэс болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан улстөрчдийн …

  • 6 September

    Ж.Тогтохбаяр: Батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байгаа

    Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний нэг бол Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил юм. Гүүрэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, есдүгээр сарын 16-ны өдөрт багтааж эхний хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. …

  • 6 September

    Манай улсын тамирчид ой тогтоолтын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгууллаа

    БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 23-25 хооронд боллоо. Тэмцээнд зургаан орны 90 гаруй тамирчин хоёр өдрийн турш оюуны  өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулсан юм. Манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртэж багийн нийлбэр дүнгээр (17533 оноо) …