Онцолсон

January, 2019

  • 17 January

    С.Амарсайханыг дэмжсэн саналыг 60 тэрбумынхан будлиантуулжээ

    Өчигдөр болсон НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг томилох сонгууль болж, хоёр ч удаагийн санал хураалт явагдлаа. НИТХ-ын хуралдаанаас томилсон тооллогын комиссын таван гишүүний олонхи нь Ц.Сандуй тэргүүтэй 60 тэрбумын багийн “төлөөлөл”байв. Эхний санал хураалтад НИТХ-ийн 43 төлөөлөгч оролцоход 22 төлөөлөгч С.Амарсайханыг дэмжиж, 21 төлөөлөгч С.Мөнхчулууныг дэмжсэн байв. Өөрөөр хэлбэл эхний санал хураалтанд нэр дэвшигч С.Амарсайхан хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналыг …

  • 16 January

    0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

    Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан өчигдөр /2019.01.15/ Улсын онцгой комиссын хуралдаанаар үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд гурваас тав хоногийн цалинтай чөлөө олгох саналыг гаргасан. Уг саналыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд гурваас тав хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргалаа. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон …

  • 16 January

    Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүллээ

    Засгийн газрын өнөөдрийн /2019.01.16/ээлжит хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргажээ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 408 мянган ахмадын тэтгэврийг ирэх сарын 01-нээс нэмэх шийдвэр гаргасан байна. Тэтгэврийн доод хэмжээ 280 мянга байсныг 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянга байсныг 270 мянга болгох шийдвэр гаргасан гэдгийг ХНХ-ны сайд С.Чинзориг хэллээ.Мөн нийгмийн халамжийн сангаас олгож буй 155 …

  • 16 January

    Д.Сарангэрэл:Эмч нарын цалин 122-273 мянган төгрөгөөр нэмэгдлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар эмч нарын цалинг 21.3-47.1 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл“Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.2018 оны 9-р сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачааллыг нуруундаа үүрдэг сувилагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Үүний …

  • 16 January

    У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид алтан цаг зүүж, сваровский шигтгээтэй үзэг, цүнх барьдгаа  боль

    Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.01.16/ Төрийн ордонд болж, 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон яам, агентлагийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагчид хандан үг хэллээ. Тэрбээр“Сүүлийн хоёр жилд 6.2 их наяд төгрөгийн өрийг төлж барагдууллаа. 2019, 2020 онд гадаад өрийн дарамт байхгүй. Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 21 их наяд төгрөг …

  • 15 January

    БНХАУ, ОХУ, ХБНГУ,  Польш  улсаас гахайн мах, өөх импортлохыг түр  хугацаанд хориглолоо

    Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, нийслэлийн худалдаа, үйлчилгээ, хоолны зарим газарт гахайн  мялзан өвчин гараад байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын онцгой комиссын хурал зарлан хуралдуулав. Одоогоор 450 гахайг устган булшилж, ариутгал, халдваргүйтгэл хийсэн ч өвчний тархалт нэмэгдэх хандлагатай учир ажлаа улам эрчимжүүлэхийг Шадар сайд үүрэг болголоо. Юуны түрүүнд БНХАУ, ОХУ, ХБНГУ, Бүгд Найрамдах Польш …

  • 15 January

    Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна

    Монгол Улсын  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай өчигдөр /2019.01.14/ уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.  ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть  импорлогч компаниудтай зөвшилцөн өнөөдрөөс эхлэн АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг  литр тутамд  100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ. Дэлхийн  зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын …

  • 14 January

    Л.Оюун-Эрдэнэ:МАНАН дэглэмээс уучлалт гуйгаагүй

    “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”эсэргүүцлийн тайван жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн заалтыг нэн даруй хэлэлцэхийг шаардаж мэдээлэл хийлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэгдүгээр сарын 10-өдөр төв талбай дээр МАНАН дэглэмийг нураах зорилгоор олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг бид зохион байгуулсан. Жагсаал цуглаанд улс орны өнцөг булан …

  • 14 January

    Ц.Даваасүрэн: 42 мянган өрхийг цахилгаан халаагуурт холбоно

    2019 оныг Эрчим хүчний яамнаас “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний системийн жил болгон зарлаж байна. Дэлхий нийтээрээ ухаалаг системийг ашиглан асуудлыг шийддэг болж байна. Бид ч бас энэхүү системийг дагах ёстой.2019 онд эрчим хүчний системээ …

  • 12 January

    Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад дээд тал нь 36 сарын үндсэн цалин олгоно

    Засгийн газрын энэ сарын 9-ны өдөр хуралдсан ээлжит хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын …

  • 11 January

    Шөнө хуралдсан чуулганы хуралдаанд хэн хэн юу хэлэв

    Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын …

  • 9 January

    МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөг олгоно

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагч тэтгэлэг авна. Өмнө нь тухайн суралцагч ирцээс хамааран тэтгэлэг авдаг байсан бол одооноос үнэлгээ, ирцийг хамт авч үздэг байхаар өөрчиллөө. Тухайлбал “D” үнэлгээтэй, 75-аас дээш …

  • 9 January

    “Насны хишиг” шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлжээ

    Ахмадуудад олгодог Насны хишгийг Сар шинийн баяр Цагаан сараас өмнө олгох учир шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлжээ. “Насны хишиг” 65 нас хүрсэн ахмадуудад Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа олгодог бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Насны хишиг шинээр авах ахмадууд эсвэл түүний итгэмжилсэн этгээд журмын дагуу …

  • 9 January

    Б.Ганхуяг: Ирэх дөрөвдүгээр сард “1072” хувьцааны ногдол ашгийн хэмжээ тодорхой болно

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр 2018 оны ажлын тайлангаа танилцуулж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. “Эрдэнэс-Тавантолгой”ХК 2018 онд 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийн бүрэн төлж дуусгасан байна. Мөн өнгөрсөн онд улсын төсөвт 510 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 720 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлсэн гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллийнхээ эхэнд онцоллоо. “Эрдэнэс-Тавантолгой” …

  • 7 January

    Бага насны хүүхэд уушгины хатгаагаар өвчлөх тохиолдол нэмэгджээ

    Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн гурван мөн үеэс 6.9 хувиар бага байгаа аж.Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 69,4%-ийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл“Хүүхдээ цэвэр агаарт гарга гэж эмч, мэргэжилтнүүд …