Онцолсон

September, 2019

  • 3 September

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 9 дүгээр сарын 2-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй …

  • 2 September

    Б.Баатархүү: Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино хугацаанд хаана

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар  өнөөдөр /2019.09.02 /Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Энэ талаар Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг өчигдөр орой гаргасан. Гэвч нийгмийн сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна. Улаанбаатарын хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана гэдэг бол ташаа мэдээлэл. Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино …

  • 2 September

    “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор есдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд зарим хэсэгт тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчилж бүрэн хаахаар мэдэгдээд байгаа. Цагдаагийн ерөнхий газраас зам хаах хуваарийн талаар дараах мэдээллийг өглөө. Есдүгээр сарын 02-ны Даваа гариг Ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Зочин “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас төв талбай …

August, 2019

  • 31 August

    Ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдлээ

    Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газар зэрэг нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбогдуулан үйл ажиллагаагаа явуулдаг нийслэлийн харьяа агентлагийн хариуцлагатай албан тушаалтнуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Захирагчийн ажлын албаны хийж хэрэгжүүлж буй ажлын …

  • 30 August

    Ц.Нямдорж: Чуулганы хуралдаанд ирэхгүй байгаа баян цатгалан гишүүдээ дууд

    УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Тэгвэл Үндсэн хуулийн төслийн хоёрдох хэлэлцүүлгийг хийж байгаа энэ үед гишүүдийн ирц хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн, Хууль зүйн Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шүүмжиллээ. Тэрээр чуулганы хуралдаанд, “Амин чухал эрх ашиг ярихаар яагаад алга болдог юм. Яагаад 10.00 цагт хуралдаа ирж чаддаггүй юм. …

  • 30 August

    Э.Оюунболд шүүхэд гомдол гаргажээ

    Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо энэ сарын 26-нд нийтэд зарласан билээ. Харин Монгол Улсын Аварга Э.Оюунболд энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргасан байна. Э.Оюунболдын нэхэмжлэлд: Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын …

  • 29 August

    С.Дорждэрэм: Маргааш орон сууцны зөвлөх комисс хуралдана

    “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр /2019.08.29/ мэдээлэл хийлээ. Нийслэлийн орон сууцны корпорци” /НОСК/  ХК-ийн  дэд  захирал  С.Дорждэрэм “Долдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлуулсан.  Энэхүү журмынхаа дагуу долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ны өдрийг …

  • 28 August

    100 айлын зам 7 см зузаантай хийгдсэн гэв

    Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын засвар, шинэчлэлтийг ажлыг өнгөрөгч 7 дугаар сард эхлүүлж, өчигдөр зорчих хэсгийг нээгээд байгаа билээ. Зам барилгын ажлыг ирэх аравдугаар сард бүрэн дуусган хүлээлгэн өгөх байсан ч хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгдэж, түгжрэл үүсэж байгаа тул зорчих хэсгийг эхэлж нээсэн байна. …

  • 28 August

    “Токио-2020” Олимпийн наадмын эргэн тойронд

    Япон улсын нийслэл Токио хотноо XXXII удаагийн Олимпийн наадам эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлджээ.  Монголын баг тамирчдын Олимпийн гараа болсон, Ази тивийн анхны олимпийн наадам 1964 онд Токио хотноо зохиогдсон бол 56 жилийн дараа тус хотноо олимпийн бамбар дахин бадамлах юм. Tokyo 2020 – Countdown ТОВЧ: Зохион байгуулагч: Токио /Япон/ Хугацаа: 2020.07.24 – 08.09 Төрөл: 33 спортын төрөл, 339 багц медаль Уриа:  Ирээдүйгээ нээ /Discover Tomorrow, 未来(あした)をつかもう)/  ОЛИМПИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХ АВСАН НЬ: Зуны олимпийн XXXII наадмыг …

  • 27 August

    Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд багш аа би бодис хэрэглээгүй, надад итгээрэй гэж хэлсэн

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос авсан допингийн шинжилгээний дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан дөрвөн төрлийн бодис илэрснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өчигдөр /2019.08.26/ мэдээлсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. -Үндэсний бөхийн салбар хорооны дүгнэлтийг үндэслэн Засгийн газраас, …

  • 27 August

    Танилц:БНСУ-д зорчих визийн журамд орсон өөрчлөлтүүд 

    Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Элчин сайдын яамны хамтарсан хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Тус хэвлэлийн хурлаар БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм. БНСУ-д зорчих визний журамд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд орлоо. Тухайлбал, БНСУ-ын виз мэдүүлэхэд шаардагддаг 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг ирэх есдүгээр сарын 2-ноос эхлэн цуцлахаар болсон бол есдүгээр сарын 16-наас …

  • 26 August

    Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарлалаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсөн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга …

  • 26 August

    БНСУ-ын виз мэдүүлэхэд таван сая төгрөг байршуулах шаардлагагүй боллоо

    БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр /2019.08.26/ БНСУ-руу монгол иргэд зорчиход тавигддаг визийн журамд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Шинэ журам есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд өөрчлөлтийн хүрээнд БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг …

  • 24 August

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорчээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.8.23/ “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал …

  • 23 August

    Цэцэрлэгийн цахим шалгаруулалтын хариуг мессежээр мэдэгдэнэ

    Энэ жил цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг цэцэрлэгийн цахим бүртгэлээр бүртгэсэн. Цахим бүртгэл сарын хугацаанд үргэлжилж өчигдөр дууссан. Харин өнөөдөр цахим бүртгэлээр цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн аав ээжүүдийн утсанд “Таны хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд сонгогдсон тул …бүртгэлээ баталгажуулна уу” хэмээн мессэж ирэх ёстой. Мөн https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн “Шалгах” цэснээс хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой. Харин өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн …