Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилт тавин ажиллаж байна. Энэ …
Онцолсон
September, 2023
-
1 September
Л.Энх-Амгалан:Багш мэргэжлээр сурч буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах бодлого нь халамжийн бодлого биш
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Боловсролын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Боловсролын багц хуулийн хүрээнд хот, хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг зарлаж, бүх түвшинд хөтөлбөрөө шинэчилнэ. Багш бэлтгэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих тогтолцоо, багшийн цалин хөлс, …
August, 2023
-
31 August
“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ нээлтээ хийлээ
“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ өчигдөр /2023.08.30/ Соёлын төв өргөөнд “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тусгай тоглолтоор нээлтээ хийлээ. Энэхүү “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тоглолтоор Күнфүгийн сор болсон элементүүдийг товчлон харуулж, 60 минутын хугацаанд 32 хувраг тайзнаа жүжигчилсэн тоглолт хийсэн юм. Энэ удаагийн “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээг Хятад, Монгол хоёр …
-
29 August
Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг Засгийн газар хариуцна
Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааныг тус Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нээж үг хэлэхдээ “Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэхүү Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад гишүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн …
-
28 August
Л.Оюун-Эрдэнэ: Хариуцлага алдсан авто замын компаниудыг хар жагсаалтад оруулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх “Өглөөний уулзалт”-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж, авто замын чанар, насжилт цаашлаад энэ салбарт авлига их байна гэх шүүмжлэл байдаг. Салбартаа тулгамдаж буй асуудлуудад та бүхэн саналаа хэлээрэй. Салбар бүрийн төлөөллийн мэдээллийг сонсож, асуудлыг шийдэх нь өглөөний уулзалтын зорилго болохыг тодотгов. Авто замчид энэ салбарт хөрөнгө оруулалт …
-
28 August
С.Очирбат: Замын сан, арчлалтын асуудлыг улс төрөөс ангид байлгах ёстой
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх “Өглөөний уулзалт”-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийж байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж, авто замын чанар, насжилт цаашлаад энэ салбарт авлига их байна гэх шүүмжлэл байдаг. Салбартаа тулгамдаж буй асуудлуудад та бүхэн саналаа хэлээрэй. Салбар бүрийн төлөөллийн мэдээллийг сонсож, асуудлыг шийдэх нь өглөөний уулзалтын зорилго гэлээ. “Эн Би Си Си” компанийн ерөнхий …
-
26 August
АШУҮИС-ийн Англи хэл дээр “Хүний их эмч бэлтгэх” хөтөлбөрт дотоодын болон гадаадын 100 гаруй оюутан суралцаж байна
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль 2021 оноос эхлэн Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх 2+4 сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл тус сургуулийн хамт олон Хүний их эмч бэлтгэх англи хэл дээрх сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор “Хүний их эмч бэлтгэх Англи хэл дээрх сургалтын чанар ба багшийн хөгжил” семинарыг өнөөдөр /2023.08.26/ зохион байгуулж байна. Семинарыг …
-
25 August
Л.Оюун-Эрдэнэ: Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцна
Монгол Улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо. УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан. Багц хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий …
-
25 August
С.Бямбацогт:Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км авто зам “ТАМЫН ТАВЬ” гэх нэршилтэй болтлоо чанаргүй хийгдсэн
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн долоодугаар сард Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах үеэрээ тухайн замтай холбоотой асуудалд хариуцлагагүй хандсан шат шатны хариуцан ажилласан байгууллага, аж ахуй нэгжид хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд C.Бямбацогт замын гүйцэтгэгч компани, тендер шалгаруулах ажлыг зохион байгуулсан хүмүүсийг шалгуулах хүсэлтээ Цагдаагийн байгууллагад өгчээ. Зам, …
-
24 August
Л.Оюун-Эрдэнэ:Олимпын наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тус хороо өнөөдөр хуралдаж, “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимпын наадмын бэлтгэл ажлыг одооноос эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэсний хороо тамирчид, дасгалжуулагчдад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, бэлтгэлдээ анхаарах боломжийг бүрдүүлэх …
-
23 August
Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар …
-
22 August
Наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буй тул орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, энэ хэрээр замын хөдөлгөөний ачаалал үүсгэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Улаанбаатар хотод орон нутгаас орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 177,540 байна. Тэр дундаа зах, худалдааны төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөн их байгааг албаныхан онцолж байв. Иймээс Нийслэлийн Засаг даргын Замын хөдөлгөөний …
-
21 August
П.Сайнзориг:Үндэсний их баяр наадамд барилдсан НЭГ бөхөөс допинг илэрсэн
Үндэсний бөхийн салбар комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “32 бөх шинжилгээ өгснөөс нэг бөхөөс допинг илэрсэн. Олон улсын гэрээ конвенц болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэрийг зарлах боломжгүй. Допинг илэрсэн бөхөд бид мэдэгдэнэ. Өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой …
-
21 August
Л.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууц хүлээн авч байгаагийн цаана авлига байгаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, оролцогчид саналаа хэлэв. “Кинг Таур” хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр:Сууц өмчлөгчдийн холбоонуудыг хөрөнгийн менежментийн компани болгож өөрчилмөөр байна. Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр байна. СӨХ-нууд хүний нөөцийн хомсдолд орсон байна. “Хангарьд” СӨХ-ны дарга н.Жаргал:Яармагийн Арцатын аманд улсын сургууль, …
-
21 August
Б.Энх-Оюун: Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийг соёлжуулах, сэтгэлгээг өөрчилмөөр байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 19 дэх уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны удирдах албан тушаалтны төлөөлөлтэй хийж байна. Кинг таур хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр: Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. СӨХ-үүд хүний нөөцийн хомсдолд орсон байна. Ерөнхий сайд СӨХ-үүдийг сонсож байгаад баяртай байна. Хангарьд СӨХ-ны дарга н.Жаргал: Яармагийн Арцатын аманд улсын сургууль цэцэрлэг алга. Орон сууцнууд …