Онцолсон

September, 2025

  • 9 September

    А.Амартүвшин: Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурна

    Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон шахмал түлш хэрэглэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байдаг. Өнгөрөгч 2024-2025 оны халаалтын улиралд нийслэлд …

  • 8 September

    Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна. Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцав. Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна. Тус компани “Атрын -4” …

  • 8 September

    Гэмт хэрэгтнүүд цагдааг “буруутгах” болжээ

    Цагдаагийн байгууллагын алба хаагчийн үүрэг бол гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлүүлэх, таслан зогсоох, мөрдөж илрүүлэх, ингэхдээ шаардлагатай бол тусгай хэрэгсэл, зэвсэг техник ашиглан хүч хэрэглэн гэмт хэргийг таслан зогсоох үүрэгтэй, бас эрхтэй. Орон нутагт ажиллаж буй цагдаагийн алба хаагчийн ажлын ачаалал өндөр байдаг. Хөдөө орон нутагт ажиллаж буй цагдаа  нарын хувьд  өдөр тутамдаа хүн хоорондын маргаан, бэлчээр булаалдах явдал, архи …

  • 8 September

    Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна

    НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр анги, дунд ангийн хүүхдүүд нэг ширээнд гурваараа сууж, хичээллэж байгаа юм. Энэ хүрээнд тус сургуульд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 17 сургууль, 22 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Тодруулбал, Засгийн газраас …

  • 8 September

    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+”, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав

    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээж байгаагаа 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зарлав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтооход дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд: Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн төлөв тогтвортой: Хоёр жил дараалан нүүрлэсэн зудын дараагаар хөдөө аж ахуйн салбар сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөв. Уул уурхайн салбарын …

  • 8 September

    Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ

    Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна. Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг. Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлнэ. Энэ бүс нутагт хавдраар өвдсөн иргэдийн …

  • 4 September

    Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалан, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр, захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол …

  • 3 September

    Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. Тус боомтоор жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байсан одоо 1.5-2 сая зорчигч, 600-800 мянган тээврийн хэрэгсэл хүлээн авах боломжтой боллоо. Өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэж байна. 1933 онд байгуулагдсан тус боомтын шинэ бүтээн байгуулалтад 14.9 …

  • 2 September

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгалаа

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга нар, УОК-ын холбогдох мэргэжилтнүүд,  хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Баруун 5 аймаг, Төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл …

  • 2 September

    Улсын төсөв: Нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад НӨАТ-ын 5 хувийг буцаан олгоно

    Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийв. Тэрбээр, 2026 оны төсвийг анх удаа иргэдийн оролцоотой боловсрууллаа. Татварын ачааллыг бууруулах, төрийн оролцоог хумих, хувийн хэвшилдээ илүү орон зай олгож, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэдээ дэмжих бодлого баримталсан. Төсвийн хэт тэлэлтийг хязгаарласан нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой шинэчлэл юм. Хэдийгээр төсвийн зардлыг бууруулсан …

  • 1 September

    Иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт орууллаа

    УИХ-аас Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны тавдугаар сард баталсан. Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг ангиллаар тооцдог байсныг болиулж, олон улсын стандартын дагуу онооны системд шилжихээр болсон. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкны зүгээс холбогдох журмыг баталсан бөгөөд өнөөдөр /2025.09.01/-ний өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт орууллаа. Ингэснээр …

  • 1 September

    Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн  орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө. Ирэх жилийн төсвийн  бодлого макро түвшинд төсвийн …

  • 1 September

    Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 41.000 орчим хүүхэд элсэн суралцаж байна

    2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллана. Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135.582 хүүхэд цэцэрлэгт суралцана. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж байна. Харин нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 171 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 155, нийт 326 ЕБС үйл ажиллагаа явуулж, бага …

August, 2025

  • 29 August

    Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. Боловсролын салбарын урсгал зардал 2025 онд 3.8 их наяд төгрөг батлагдсан. …

  • 29 August

    С.Эрдэнэболд:Ардчилсан намын даргыг Үндэсний бодлогын хорооны 390 гишүүний саналаар сонгоно

    Ардчилсан намын даргын сонгуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй тус намын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд “Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ өчигдөр хуралдсан. Энэхүү хурлаар АН-ын удирдлага буюу дараагийн даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ийнхүү наймдугаар сарын 29 буюу өнөөдрийн 11.40 цагаас оройны …