Нийслэл

July, 2026

  • 1 July

    Өнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

    УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо. Уг хуулийн төсөл 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал …

  • 1 July

    Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус цэцэрлэг нь 2,105 ам метр талбайтай, хагас зоорь бүхий хоёр давхар барилга бөгөөд хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай сургалтын орчин бүрдүүлэхээр төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтыг хийж байгаа юм. Барилгын ажлыг …

June, 2026

  • 30 June

    Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа

    НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 тогтоолоор батлагдсан “Хот тохижилт цэвэрлэгээний талаар иргэн аж ахуйн нэгж байгууллагаас дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг баталсан байна. Гэвч эдгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүддээ хандан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва уриалга гаргав. “Хот тохижилт, цэвэрлэгээний журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн …

  • 30 June

    Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа

    НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярын санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй, түүний дотор аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан үндэсний хэмжээний нийгмийн оролцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын Аутизмын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, есөн ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдөр Монголын Аутизмын холбооноос Монгол Улс дахь аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж гүйцэтгэснээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 30 June

    Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

    Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран бүтээлүүдээсээ бүрдсэн анхны цомог “Хайрын хүч”-ийг гаргаж, бие даасан уран бүтээлчээр 21 дэх жилдээ, “Камертон” хамтлагт 31 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Уран бүтээлийн ойн хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах уриалга гаргаж, өөрийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хүүхдийн цэцэрлэг барих асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай өнөөдөр уулзлаа. …

  • 30 June

    Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна

    Олон улсын хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Төр бизнестэй өрсөлдөхгүй, хот бизнес эрхлэхгүй бөгөөд харин бизнес эрхлэх таатай, ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлнэ. Бид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, зөвшөөрөл, зохицуулалтын хүндрэлүүдийг бууруулан, төслийн ил тод байдал, хариуцлагыг олон улсын жишигт нийцүүлэхэд …

  • 29 June

    Улаанбаатар хот хэзээ улиасны унгарилаас салах вэ?

    Жил бүрийн өдийд Улаанбаатар хот яг л өвлийн их цас орсон мэт цагаан хөвөнд дарагддаг. Ам, хамар руу чихэлдэх ургамлын хөвөн иргэдийг туйлдуулж, харшилтай хүмүүсийн хувьд зуны өдрүүд там болон хувирч байна. Иргэд “Өмнөх жилүүдэд ингэж их хөвөн гардаггүй байсан сан” хэмээн халаглаж суугаа нь зүгээр нэг хоосон хардалт биш юм. Улиас мод зургаадугаар сард үрээ цацаж, хөвөн ялгаруулдаг нь …

  • 29 June

    “Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмаар хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Иргэдээс сонгогддог, иргэдийн төлөөллийн байгууллага учраас “орон нутгийн парламент” ч гэж нэрлэдэг. Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч нь  иргэдийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг …

  • 29 June

    Нийслэлийн иргэдийн баяр- “Хүрээ цам Даншиг наадам 2026” хүй 7 худагт эхэллээ

    Даншиг наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Б.Мөнхбат, А.Амартүвшин, Г.Жаргалсайхан,  Ч.Батзориг, Л.Ариунтуяа, Л.Хосбаяр, Б.Сэмжидмаа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нар оролцлоо. Мөн “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадамчдын хүндэтгэл хүлээсэн зочин бол Монголын Бурханы Шашинтны …

  • 29 June

    Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа

    Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг сайжруулах зорилгоор нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо. Тодруулбал, шилдэг менежменттэй 10 цэцэрлэг, шилдэг менежменттэй 9 сургууль, шилдэг менежменттэй-зөвлөгч 10 цэцэрлэг, шилдэг менежменттэй-зөвлөгч 3 сургуулийг тус тус шалгарууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, НЗДТГ-ын …

  • 29 June

    “Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал олгох ёслол Хүй долоон худагт боллоо. Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын заан Д.Анар, улсын начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарч, Монгол Улсын заан Д.Анар түрүүлж, Монгол Улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэв. Эх сурвалж: ulaanbaatar.mn

  • 29 June

    Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадамд 810 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Үндэсний сур харвааны тэмцээнд эрэгтэй 501, эмэгтэй 309 харваач оролцож, хоёр өдрийн турш Хана сурд 20 сум, Хасаа сурд 20 сум нийт 40 сум харван, нийлбэр дүнгээрээ шилдэг 10 байрыг тодруулсан юм. Энэ жилийн тэмцээнд Монгол Улсын Дархан мэргэн цолтон гурав, Даяар …

  • 29 June

    Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа. Сор залах ёслол нь тохиож болох бүх гай барцдыг арилгах бэлгэдэлтэй шашны зан үйл юм. Сүсэгтэн олон бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж, галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. …

  • 29 June

    “Уухай” үндэсний шагайн харвааны шагнал гардууллаа

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын “Уухай” үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн өндөр чансаатай 32 баг цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Тэргүүн байрт Дорноговь аймгийн харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай “Аргалантын хөөвөр” ХХК-ийн баг харваачид, Дэд байрт Дундговь аймгийн харьяат Аймгийн гоц мэргэн Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Чойр Хайрхан” ХХК-ийн “Найман” багийн харваачид, Гутгаар …

  • 29 June

    “Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” Хүй долоон худагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Даншиг наадмын өдрүүдэд “Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж наадамчин олонд толилуулж байна. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын музейн гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ үзэсгэлэн бол …