Нийслэл

May, 2019

  • 3 May

    Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажилтай танилцлаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нарын тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын ажлын явцтай танилцав. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж …

  • 3 May

    Замын цагдаагийн урд уулзварын нэг эгнээг өнөөдрөөс хаана

    Замын цагдаагийн гүүрэн гарцыг ажлын төлөвлөгөөний дагуу энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм. Гүүрэн гарцын барилгын ажлын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22:00-06:00 цагуудын хооронд Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш …

  • 3 May

    “Хархорин” захад сэжигтэй этгээдүүдийн царай төрхийг таньдаг камер байрлуулжээ

    Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар хорин” худалдааны төвийн ажилтан, алба хаагч, лангуу түрээслэгч, иргэдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах талаар сургалт, зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсүүдтэй хамтран  зохион байгууллаа. 2019 оны 3 сарын 1-ний өдрөөс тус …

  • 1 May

    Хотын Захирагч С.Амарсайханы онцлох 8 эшлэл

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг нээж хэлсэн үгнээс онцлох 8 эшлэлийг хүргэж байна. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт худалдан авах ажиллагааг цахим системд шилжүүлж, бүрэн ил тод нээлттэй болгох зорилтыг тусгасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тендерүүдийг 100 хувь цахимаар зохион байгуулна. Мөн тендер зохион …

  • 1 May

    Нийслэл, агентлаг, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгч нар чадавхаа дээшлүүлж байна

    Нийслэл, агентлаг, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгч, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдэд зориулсан сургагч багш нарын сургалт өнөөдөр Хангарьд ордонд эхэллээ. Энэ сарын 3 хүртэл үргэлжлэх тус сургалтын үйл ажиллагааг нээж нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлэв. Тэрбээр “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 21/03 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ-тай …

  • 1 May

    Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгч байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөгийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн иргэдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж …

April, 2019

  • 30 April

    Хөрсний нуралт үүссэний улмаас зорчих хэсгийн нэг эгнээг хаажээ

    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн урд замд хөрсний нуралт үүссэний улмаас зорчих хэсгийн нэг эгнээг хааж, засварын ажлыг явуулж эхэллээ. Мөн Тээврийн цагдаагийн албаны баруун урд уулзвараас баруун тийш Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг иргэдийн хүсэлтийн дагуу нээж, хэвийн ажиллагаанд оруулаад байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.  

  • 30 April

    Нийслэлийн сурагчид Олон улсын хүүхдийн арга хэмжээнд оролцов

    “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд олон улсын хүүхдийн арга хэмжээ энэ сарын 12-25-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ БНХАУ-д зохион байгуулагдлаа. Шанхай, Чунчин, Чэндү, Жухай хотуудад зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Хятад, ОХУ, Монгол, Камбож, Вьетнам, Лаос, Мьянмар, Тайланд, Казахстан, Пакистан зэрэг 10 улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 90 гаруй сурагч оролцов. БНХАУ-ын “Сайн үйлсийн нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй энэхүү …

  • 30 April

    Сүхбаатарын талбайн авто зогсоолын харуулын постыг буулгалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Шийдвэрийн дагуу нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлж өгөх хугацаатай шаардлага хүргүүлсэн юм. Гэвч заасан хугацаанд тус компанийнхан газраа чөлөөлөөгүй тул өчигдөр /2019.04.29/ …

  • 30 April

    “Баянзүрх” хайрханд нэг сая мод тарих төсөл танилцуулав

    Герман улсын Берлин хотын “Байгаль орчин, экологийн мэргэжлийн сургууль”-ийн багш, хөгжиж байгаа орнуудын мэргэжилтнүүдийг давтан сургах улсын байгууллагын зохион байгуулагч, баримтат кино багийн гишүүд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын урилгаар Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Тус төрийн бус байгууллага нь “Таван тивийн хэлбэртэй мод тарья” төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрших Баянзүрх хайрханд ногоон бүс байгуулахаар ажиллаж буй …

  • 29 April

    Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Бээжин хотын дарга Чень Жинэн нар уулзав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын “Орон нутгийн хамтын ажиллагаа” салбар хуралдаанд оролцов. Хуралдааны үеэр Хятадын Үндэсний хурлын танхимд Бээжин хотын дарга Чень Жинэнтэй уулзаж, хоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал …

  • 29 April

    Зарлан мэдээллийн дохиогоор 402 мянган иргэн түр цугларах талбайд гарчээ

    Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үр дүнгийн талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг удирдсан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар …

  • 29 April

    С.Амарсайхан: Тендерийн “цавчаа”-нд өгдөг 10 хувиараа аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болго

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсон дариудаа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Нийслэлийн иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгууллаа. Худалдан авах ажиллагаа ямар үе шаттай, хэрхэн …

  • 29 April

    Сүхбаатарын талбайн төлбөртэй зогсоолын нэвтрэх хэсгүүдийг лацдлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж,  “Ub constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан …

  • 29 April

    Сүхбаатарын талбайн авто зогсоолыг албадан буулгана

    Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан. Уг талбайд байгуулсан автомашины зогсоолыг өнөөдөр /2019.04.29/ албадан буулгахаар болжээ. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна. Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд …