Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд тус төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч БНСУ-ын “Духуа Инженеринг” болон холбогдох мэргэжлийн баг хамтран шаардлага, стандарт, техникийн шийдлүүдийг нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байгаа …
Нийслэл
December, 2025
-
11 December
2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй юм. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгалаа. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдах боломжтой болж буй юм. Хөтөлбөрийн талаар НЗД-ын нийгмийн бодлогын …
-
10 December
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран Хүний эрхийн үндэсний форумыг “Хамтын эрх-хариуцлага” сэдвийн хүрээнд Блю Скай зочид буудалд зохион байгуулж байна. Хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих …
-
10 December
Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг 2026 оны 02-р сард багтаан сонгон шалгаруулна
ШАДАР САЙД ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР ХОРООНЫ ТАЙЛАНГ СОНСОЖ, ХОЛБОГДОХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙГ ӨГӨВ Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн баяр наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр баяр наадмын нээлт, хаалт болон хурдан морины уралдааныг нэгдсэн сигналын систем …
-
10 December
Нийслэлчүүд трамвайгаар зорчдог болно
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км урт хос замтай тээврийн шинэ системээр хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой. Төслийн нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км үргэлжилж, 16 зогсоолтой байх бөгөөд зорчих хугацаа 29 минут гэж тооцоолсон. Харин хоёрдугаар шугам нь Архивын …
-
9 December
“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газар, “Монголын залуучуудын эвсэл” ТББ хамтран “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг АТГ-ын олон нийтийн төвд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн зорилго нь авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоож, үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах, нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах, санхүүжилтийн явцад гэмт …
-
9 December
Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм. “Улаанбаатар трамвай” төслийн талаар төслийн удирдагч Б.Ану-Үжин танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр …
-
9 December
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
Улаанбаатар хотоос гадна улсын хэмжээнд 400 гаруй суурин газар лагийг булж эсвэл ил задгай хаядаг нь агаар орчин, хөрс усны бохирдлыг их хэмжээгээр үүсгэж байна. Тиймээс нийслэлээс 2025-2027 онд “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихыг зорьж буй. Энэ хүрээнд өнөөдөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтыг зохион байгуулж, нийслэлээс хэрэгжүүлэх мега төслүүдийн талаар танилцуулж, хэлэлцлээ. Энэ …
-
8 December
“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. “Нэгдүгээр тойрог зам” …
-
8 December
Ирэх жил Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина
Ирэх онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина. Уг асуудалтай холбоотойгоор Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус авто замын трасс дагуу ажиллалаа. Төмөр замын ажлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сард “Монголын төмөр зам ТӨХК” болон “Улаанбаатар …
-
8 December
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Энэ онд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 2026 онд ч үргэлжлэн хийгдэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр “Нийслэлээс энэ оны байдлаар 3933 нэгж талбарт газар …
-
3 December
Шингэн хэлбэрээр мансууруулах бодис худалдаалах явдал бүртгэгджээ
Сүүлийн жилүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав баглаа боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлж, улмаар хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхдээ иргэдэд дайвар ачаа өгөх байдлаар гэмт хэргийн хохирогч болгох тохиолдол гарсаар байна. Тагнуулын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сарын …
-
3 December
Сансарын үйлчилгээний төв орчмын тохижилтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг тохижуулж дуусан, улсын комисс хүлээн авлаа. Тодруулбал, тохижилтын ажлын хүрээнд авто зам, явган хүний зам, гүүрэн гарц, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, амрах болон дасгалын талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтын ажлуудыг хийсэн юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө …
-
3 December
УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай
Өнөөдөр /2025.12.03/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлснийг хүргэе. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах, дэмжих, тэгш хүртээмжтэй амьдрах боломж олгох нь манай улсын нийгмийн хөгжлийн тулгуур зарчим, төрийн бодлогын гол үнэт зүйлсийн нэг билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна. Манай улсад …
-
2 December
БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчилжэээ
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13б, 13в байрны фасад дулаалгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Тус хорооны 13б байр нь 1979 онд ашиглалтад орсон бөгөөд есөн давхар, 138 өрхтэй. 13в байр нь 1980 онд ашиглалтад орсон, есөн давхар, 144 өрхтэй юм. Дээрх орон сууцуудын барилгын дулаан алдагдлыг бууруулснаар оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээ буурч, хэрэгтэй газарт тэрхүү илүүдэл цахилгаан, дулаанаа зарцуулах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл