Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана. Долоодугаар сарын 12-19-ний өдрүүдэд нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн мэс заслын кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет 10:00–15:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд долоодугаар …
Нийслэл
July, 2026
-
15 July
Үндэсний их баяр наадам эхэллээ
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ. Эх сурвалж: ulaanbaatar.mn
-
15 July
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаж байна. Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр тутмын бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд нийт 162 алба хаагч, 48 тусгай зориулалтын техник хэрэгсэл автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн Онцгой комисс болон есөн дүүргийн Онцгой комиссын шуурхай штабт нийт 21 алба хаагч, ус тогтдог 41 байршилд, 60 мотопомпны бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм. …
-
15 July
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна
Монгол үндэстний төрт ёс, өв соёл, баяр наадмын салшгүй нэгэн бүрэлдэхүүн болох үндэсний сурын харваа үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын сурын харваа Урианхай, Буриад, өсвөрийн, үндэсний их сурын харваа гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. Нийт 1700 орчим харваач үндэсний сурын талбайд хуран цуглаж, цэц мэргэнээ сорьж байна. Өнөөдөр үндэсний их сурын харваанд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 850 …
-
15 July
Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй Монгол наадам” өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд 7000 гаруй иргэн үндэсний дээл, хувцсаараа гоёж оролцон, монгол үндэстний өвөрмөц соёл, зан заншил, үнэт өв уламжлалаа сурталчлан түгээн …
-
9 July
Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан өнөөдөр Хүүхдийн ордон-2 буюу “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн мэдээллийг сонслоо. Уулзалтад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монголын хүүхдийн ордны төлөөлөл оролцов. Арга хэмжээний эхэнд Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Хүүхдийн ордон-2 төслийн …
-
9 July
Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар болон нийслэлийн холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөнтэй уялдан сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын талаар танилцууллаа. Нийслэл Улаанбаатар …
-
9 July
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг 1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын инженерүүд үерийн уснаас сэргийлэх зорилгоор барьсан. Гэвч замбараагүй газар олголтоос үүдэн уг байгууламж үндсэндээ эвдэрсэн. Ногоон нуурын ус тунгаах байгууламж нь хотын төв рүү урсах үерийн усны урсгалыг сааруулж, “Бөмбөгөр” орчмыг үерт автахаас сэргийлдэг чухал ач холбогдолтой юм. Тиймээс баяр наадмын өдрүүдэд үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор Геодези, усны барилга …
-
9 July
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ. Хүй долоон худаг руу нийтийн тээврийн автобус Улаанбаатар зочид буудлын зүүн тал болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос явна. Энэхүү хоёр чиглэлд явах автобус нь дайран өнгөрөх бүх зогсоолд зогсоно. Хотын дотор буюу долоодугаар сарын 10-12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр Дүнжингарав, Мишээл Сити …
-
9 July
Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна
Долоодугаар сарын 7-8-нд орсон борооны улмаас Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний гудамж буюу АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх зарим хэсэгт явган хүний зам эвдэрч гэмтсэн байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон УБЗАА-ны дарга Ч.Мэндбаяр нар ажиллалаа. НХОГ-ын Барилга, захиалагчийн хяналтын хэлтсийн дарга С.Баасансүрэн “АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх явган замын доогуур Геодези, …
-
8 July
Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл, судалгаа, газар чөлөөлөлтийн талаар холбогдох газрууд санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллагуудыг уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов. Судалгаанд хамрагдсан нийслэлийн төрийн өмчийн 161 сургуульд 335 мянга гаруй хүүхэд суралцдаг. Нийт суралцагчийн 47.7 хувь нь бага бүлгийн суралцагчид. Бага …
-
8 July
Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгалаа
Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талын уулзварт үерийн ус ихээр тогтож, дөрвөн автомашин усанд урсаж, авто замын хөдөлгөөн түр хугацаанд саатсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн ус зайлуулах ажлыг шуурхай зохион байгуулж, авто замын хөдөлгөөнийг 09:00 цагт бүрэн нээв. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба …
-
8 July
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва СХД-ийн 24 дүгээр хороо, Баруун салаа орчмын ус ихээр тогтсон байршилд ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Үер ус болсны дараа бус болохоос нь урьдаж арга хэмжээ авах нь чухал юм. Дүүргүүд төхөөрөмж болон, хүн хүчээ бэлэн байлгах хэрэгтэй. Өнөөдөр ус тогтсон байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газрын …
-
8 July
Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үерийн эрсдэлтэй байршлуудад ажиллах үеэрээ “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн барилга угсралтын ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар усан сангийн байгууламжийн газар шорооны ажил 30 хувьтай, далангийн угсармал төмөр бетон хавтангийн үйлдвэрлэл 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Тус ажлыг үргэлжлүүлэхэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл