Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 10:00-10:00 цагт 5-р хороо 15-р хороолол 9/А, 9/Б, 15, 22, 25, 202, 203, 204, 205-р байрууд, Маахуур толгойн 22-31-р гудамжууд, Улаанбаатар их сургууль, Активворлд ХХК болон ойр орчмоор 10:30-17:30 цагт 20, 28-р хороо УСУГ-ын худгууд Хан-Уул 09:30-15:00 цагт 1, 2-р хороо 19-р …
Нийслэл
June, 2019
-
11 June
Налайх дүүрэгт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч бямба гаригт нийслэлийн Налайх дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн хэмжээнд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал, “Голомт” сургуулийг шинэчилж 960 хүүхдийн шинэ сургууль, мөн цэцэрлэг барих, дүүргийн эмнэлгийг нэн шаардлагатай 150 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг ирэх оны Улсын төсөвт суулгаж, шийдвэрлэхээр боллоо. Мөн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Засгийн …
-
8 June
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Багануур дүүрэгт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс өчигдөр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллалаа. Эхлээд “Багануур” хувьцаат компанийн удирдлагууд, ажилчидтай уулзав. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Багануурын уурхай 1978 онд …
-
6 June
“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа
Нийслэлийн ИТХ-ын XХV хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан билээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар дээрх хоёр асуудыг хэлэлцэнэ. Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн болон Нийслэлийн …
-
6 June
“Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцаллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа. Захирамжид “Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын “Улаанбаатар хотын банк” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д …
-
6 June
Хан-Уул дүүргийн 9, 10 дугаар хороо хатуу хучилттай авто замд холбогдоно
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хан-Уул дүүрэгт ажиллаж, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Нисэхийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх 2,8 километр хатуу хучилттай авто зам, 10 дугаар хороо буюу Морингийн давааны 1,2 километр хатуу хучилттай авто замын нээлтийг хийж, барилгын ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах, иргэдийг ая …
-
6 June
Олон улсын тогооч нар ур чадвараараа өрсөлдөж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Захирагчийн ажлын алба, Дэлхийн тогооч нарын холбоо, Монголын мастер тогоочдын холбоо хамтран Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Чингис хааны цом 2019” олон улын тогооч нарын тэмцээн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа …
-
6 June
Хотын Захирагч “Номин холдинг” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд “Номин холдинг” компани барилга барих гэж буйг оршин суугчид нь эсэргүүцэн хотын захиргаанд хандсанаар нийслэлийн Засаг дарга газар нь очиж нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 ам метр газрыг …
-
6 June
Архивын 19 төрлийн лавлагааг гэрээсээ онлайнаар захиалах боломжтой
“Төрийн үйлчилгээний Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Архивын газрын Лавлагаа, үйлчилгээний хэлтсийн Лавлагаа мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Дөлгөөнтэй ярилцлаа. -“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байгаа талаар мэдээлэл өгөөч? Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, …
-
6 June
Улаанбаатар хот ухаалаг зогсоолтой болно
Нийслэлийн засаг даргын 2018 оны А/776 тоот захирамжийн дагуу “УБ Паркинг -Ухаалаг авто зогсоол” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын анхны ухаалаг авто зогсоолын үйлчилгээг энэ сарын 8-нд нээхээр болжээ. Үйлчилгээг хотын хамгийн их түгжрэлтэй байршил болох Гутлын 22, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоолуудад эхний ээлжинд нэвтрүүлжээ. Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх мэт олон улсын стандартын дагуу …
-
5 June
Замын цагдаагийн Гүүрэн гарцын дам нурууг цутгаж буйтай холбоотойгоор Нарны зам дагуу түр тулаасууд байрлуулжээ
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр,орлогч дарга Б.Индра болон холбогдох албан хаагчид Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарц барих төслийн ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа энэхүү бүтээн байгуулалтын үеэрх авто замын хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн, шийдлүүдийг тодорхойлж, гүйцэтгэгч компани болон хариуцсан албан хаагчдад зарим үүрэг …
-
5 June
“Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөг болно
Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна. Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэх хөрсний нянгийн бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэд өөрсдөө жорлон, бохирын цооногоо тогтмол ариутгаж, халдваргүйжүүлдэг болгох нь уг өдөрлөгийн зорилго юм. Өдөрлөг нь тухайн өдрийн 10.00-17.00 …
-
5 June
Баянгол дүүргийн 750 хүүхдийг зусланд амрааж, амьдрах ухааны сургалтад явуулна
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал Баянгол дүүргийн 750 хүүхдийг хотоор аялуулж, зусланд амраах үйл ажиллагааг зохион байгуулж байна. “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд эх оронч хүмүүжил төлөвшилтэй, хамт олондоо зөв үлгэр дуурайл үзүүлдэг хүүхдүүд болон “Монгол хүүхэд ба эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд шүдээ бүрэн эрүүлжүүлсэн хүүхэд багачуудад зусланд амрах эрхийн бичиг олгожээ. Мөн “Уншлагыг дэмжих-2021” төслийн хүрээнд хамгийн олон ном уншсан, …
-
4 June
Хотын Захирагч Элчин сайд Кшыштоф Збигниев Бойког хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Збигниев Бойког хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Кшыштоф Збигниев Бойко “Хотын захирагчид хүлээн авч уулзаж байгаад нь талархсанаа илэрхийлээд, Польш, Монгол Улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг цаашид …
-
4 June
Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгаж эхлэв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан гадна зар сурталчилгааны самбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, хориглосон бүсэд сурталчилгааны самбар байршуулж, хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан сурталчилгааны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл