Нийслэл

April, 2015

  • 28 April

    Монгол, Солонгос улсын иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сонг томилогдсонтой нь холбогдуулан  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар  хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Улаанбаатар хот Сөүл хоттой олон салбарт хамтран ажилладаг бөгөөд Солонгос улсын зарим компанитай хамтран …

  • 28 April

    Шилдэг тохижилттой 87 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулна

    Ази-Европын уулзалт буюу АСЕМ ирэх онд манай улсад болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг нийслэлийн 9 дүүрэгт зарлаж байгаа билээ. Уг уралдааны Баянзүрх дүүрэг дэх нээлтийн арга хэмжээ өнөөдөр дүүргийн Соёлын ордонд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, нийслэлийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга …

  • 28 April

    Play time-2015 наадам 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Playtime-2015 амьд хөгжмийн наадам энэ оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, найрсаг хотыг бий болгох, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой. PlayTime-2015 наадмын хүрээнд АНУ-ын “Pains of Being Pure at Heart”, …

  • 28 April

    Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ 2015.04.20-04.26

    Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.04.20-04.26-ны байдлаар тоймлон хүргэж байна. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд 7 хоногийн дундаж агууламж /NO2, SO2-Мг/м3, PM10, PM2.5- мкг/м3/ Автомат суурин харуулын байршил 1-Толгойт 2-МҮОНРТ 3-Амгалан 4-Нисэх Азотын давхар исэл (NO2) 0.021 мг/м3 0.031 мг/м3 0.29 мкг/м3 0.014 мкг/м3 Хүхрийн …

  • 28 April

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Япон Улс хамтран ажиллахаар боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид 2015 оны 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Япон Улсад албан томилолтоор ажиллалаа. Томилолтын хугацаанд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид АНТА буюу Бүх Японы аяллын агентуудын холбооны тэргүүн, Японы Либерал ардчилсан намын ерөнхий зөвлөлийн дарга Тошихиро …

  • 28 April

    Иргэдийн оролцоотой хийгдсэн manaikhoroo.mn сайт шинэчлэгдлээ

    2013 онд нийслэлийн Мэдээллийн технологийн газар Азийн сан болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хороодын түвшинд хийж, боловсруулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэн. Хорооны түвшинд хийж боловсруулсан  газрын зураглалуудыг багтаасан цахим онлайн газрын зураглалын сан бий болгосноор иргэд, оршин суугчид болон хотын захиргааны холбогдох албан тушаалтнууд дээрх мэдээ, мэдээллийг цахим хэлбэрээр харах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, …

  • 28 April

    Нийслэлийн Засаг дарга Баянгол дүүргийн аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр нар Баянгол дүүргийн аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөлттэй уулзлаа. Уулзалтаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад жил бүр явуулдаг аттестатчилалыг энэ …

  • 27 April

    Газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлжийн бүртгэл 05 дугаар сарын 01-нээс эхэлнэ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар …

  • 27 April

    Нийслэлийн хэмжээнд автомашины албан татвар, төлбөр хураамж хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд ажиллаж байна

    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …

  • 26 April

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Домбортой үдэшлэг” болно

    Энэ хаврын өвөрмөц парти болох “Домбыра парти-2015” энэ сарын 26-нд буюу маргааш 19.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Уг арга хэмжээний зохион байгуулагчаар казах түмэн үндэсний домбор хөгжмөө суртачлахаар зорьж яваа хэсэг залуус ажиллах юм. Өөрөөр хэлбэл, домбор хөгжмийг олон нийтэд суртачлах, уг арга хэмжээгээр дамжуулж заавал мэргэжлийн хөгжимчин гэхгүйгээр оролцогч бүр домбор хөгжим тоглож чаддагаа харуулах боломжтой …

  • 25 April

    Хэрхэн байрны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах вэ

    “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат …

  • 25 April

    Дугуйчин залуус Хатан Туулаа цэвэрлэнэ

    Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас байгаль эх дэлхий маань жилээс жилд устаж үгүй болсоор байна. Монгол улсад гэхэд гол усны нэгдсэн тооллогыг хамгийн сүүлд 2011 онд зохион байгуулсан бөгөөд 2007 онд 18610 гол нуур, горхи булаг тоологдсоноос 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байгаа юм. Мөн Улаан баатарчууд …

  • 24 April

    Ахмад уурхайчид мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговрыг шаардлаа

    Налайхын их уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчин /МШӨ/-ний улмаас групп тогтоолгосон хүн 2001 онд 726 байсан бол одоогийн байдлаар 550 гаруй байгаа аж. Эдгээр хүмүүс газрын гүнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 15-25 жил ажиллаад МШӨ-ний улмаас групптэй болсон ч өндөр насны тэтгэврийг 45 хувиар тогтоодог нь хууль бус байна гэдгийг холбогдох газар нь мэдэгдэж хөөцөлдсөн ч үр дүнгүй өнөөдрийг …

  • 24 April

    Иргэд, аж ахуйн нэгжүүд дур мэдэн гүний худаг гаргахгүй байхыг анхааруулж байна

    Сүүлийн жилүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүд дур мэдэн эзэмшил газартаа гүний худаг гаргаж, төр болон хувийн хэвшлийн хөрөнгөнд хохирол учруулах зөрчил гарсаар байна. энэ сарын 23-ны өдөр БЗД-ийн иргэн Мөнхболд дур мэдэн хашаандаа гүний худаг гаргахаар өрөмдлөг хийснээс ф800 мм-ийн ус дамжуулах шугамыг гэмтээсэн. Ингэснээр нийслэлийн зүүн талын хэрэглэгчдийг усан хангамжийг тасрах нөхцөл үүссэн юм. Энэхүү гэмтлийг Баянзүрх дүүргийн …

  • 24 April

    ДЦС-4-ийг дахин 150 МВт-аар өргөтгөх боломжтой гэв

    Эрчим хүчний сайд Д.Зоригт ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизовыг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд ОХУ-ын эрчим хүчний “Биотек” компанийн тухай танилцууллаа. Тус компани нь дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн системийг боловсруулж, бүх төрлийн түлш хэрэглэн алслагдсан бүсүүдэд найдвартай, хямд эрчим хүч ашиглах боломжийг олгож байгаа бөгөөд зөв …