Нийслэл

May, 2015

  • 5 May

    Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг шинэчилнэ

    Нийслэлийн Засаг дарга “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг шинэчлэн хэрэгжүүлэх тухай” А/358 дугаар захирамж, нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах 217 сая 691мянган төгрөгийг энэ оны төсөвт батлагдсан нийслэлийн дүүрэг, хороодын эрүүл аюулгүй байдлын индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх зардлаас холбогдох журам гүйцэтгэлийн дагуу …

  • 5 May

    Хурд хэтрүүлсэн, гэрэл дохионы зөрчлийг хэрхэн баримтжуулдаг вэ

    Манай мэдээллийн сайт, албан ёсны facebook хуудасын идвэхитэй уншигчид гэрэл дохио, хурдны зөрчлийн талаар асуудаг. Бид та бүхэнд дээрх зөрчлийг хэрхэн баталгаажуулж талаар хүргэж байна. Гэрэл дохионы зөрчил илрүүлэгч төхөөрөмж 1. Улаан гэрэл дохио асна 2. Зогс шугам тэмдэглэлийн өмнө, зам доогуур суурилуулсан тээврийн хэрэгсэл мэдрэгч ажиллана. /LOOP DETECTOR/ 3. Уулзварт нэвтэрч орохын өмнө зөрчлийн зураг дарна. 4. Уулзварыг нэвтэрч …

  • 5 May

    ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна

    2015-2016 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг  бодитой төлөвлөх,  бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог  аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулж байна. Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт 04 дүгээр сарын 27-ноос эхэлсэн бөгөөд 05 дугаар  сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хичээлийн жилд  12 дугаар ангийг 5963 суралцагч,  9 дүгээр …

  • 4 May

    Нийслэлээс Сөүл дэх Монгол сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллана

    Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчиллаа. Айлчлалын хоёр дахь өдөр/05.02/-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан Сөүл хотод байрлах Монгол сургуульд очин сургуулийн …

  • 4 May

    Д.Ихбаяр: “Баянголд үйлдвэрлэв” брэнд бий болгох зорилготой ажиллаж байна

    Нийслэлийн Баянгол дүүргийн 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойгоо угтаж нээлттэй өдөрлөгийг өчигдөр Улаанбаатар паласт зохион байгууллаа. Энэ үеэр төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа иргэддээ нээлттэй болгож, мэдээ мэдээллээр ханган ажилласны зэрэгцээ Баянголын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалгааг дэлгэжээ. Хээ угалзтай Монгол гутал, ноос ноолууран хувцас эдлэл, төрөл бүрийн оньсон тоглоом, бэлэг дурсгал, хүнсний бараа бүтээгдэхүүн гээд Баянголын …

  • 4 May

    “Улаанбаатарын дулааны v цахилгаан станц”-ын ус хангамж, ариутгах татуургын дэд бүтцийг судалж, санал боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/370 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд баригдах “Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц”-ын ус хангамж, ариутгах татуургын инженерийн хангамжийн шийдлийг судалж, санал боловсруулан шийдвэрлүүлэх үүрэг бүхий Ажлын …

  • 4 May

    “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгана

    Нийслэлийн Засаг дарга “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/382 дугаар захирамж гаргаж, “Улаанбаатар сан” орон нутгийн өмчит аж  ахуйн тооцоот  үйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг зохион  байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа. Татан буулгах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион  байгуулж, дараахь ажлыг хийж  гүйцэтгэхийг комисст даалгав. Үүнд: Татан буугдаж  буй  хуулийн этгээдийн балансад бүртгэлтэй эд хөрөнгийг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар …

  • 2 May

    Дур мэдэн авто зам сэтэлсэн бол авто зам түр хаах зөвшөөрөл олгохгүй

    Нийслэлийн  Засаг даргын захирамжаар “Авто зам, тохижилт,ногоон байгууламжийг ашиглах хамгаалах” журмын дагуу зөвшөөрөл олгох гүйцэтгэлийн явцад хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийгУлаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал ахалж байгаа бөгөөд гишүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Засаг даргын орлогчид, нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Замын хөдөлгөөний удирдлагын …

April, 2015

  • 30 April

    3294 тонн нөөцийн мах борлогдоод байна

    Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нөөцийн мах худалдаанд гарсан бөгөөд 26-ний өдрийн байдлаар 3294 тонн буюу нийт нөөцийн махны 23.5 хувь нь борлогдсон байна. Энэ жилийн хувьд, хүн амын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотод “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, …

  • 30 April

    04 сарын 29-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 04-р сарын 29-ны өдөр 308 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 126 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 182 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 30 April

    “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/351 дугаар захирамж гаргаж нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Батэрдэнэ ажиллана. Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн төслийг 2015 оны 2 дугаар улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар …

  • 30 April

    Баянгол дүүргийн 16 дугаар орон сууцны ашиглалтын хэвийн ажиллагааг хангах захирамж гаргалаа

    Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан. Хуралдаанаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын гаргасан дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гарган, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, уг асуудалтай холбогдуулан хууль, журам зөрчсөн эрх бүхий албан тушаалтан, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох …

  • 30 April

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх оршуулгын үйл ажиллагааны менежментийг сайжруулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оршуулгын үйл ажиллагааны менежментийг сайжруулах тухай” А/352 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2015  оны 15 дугаар тогтоолоор батлагдсан оршуулгын газруудын хил хязгаар, хамгаалалтын бүсийн зурвасыг нийслэлийн газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав. Харин оршуулгын газруудын хамгаалалтын бүсэд анхааруулга, санамж бүхий мэдээллийн …

  • 30 April

    Зөрчилтэй баригдаж буй барилгуудын зөрчлийг арилгаж, газар эзэмших эрхийг цуцална

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараахь асуудлуудыг хэлэлцлээ. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлсэн, үргэлжлүүлсэн зөрчлийн тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын талаарх мэдээллийг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүргийг …

  • 30 April

    Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 3000 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагуудын уулзалт боллоо

    Нийслэлийн удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн 500, Баянзүрх дүүргийн 600, Сүхбаатар дүүргийн 525, Чингэлтэй дүүргийн 580, Баянгол дүүргийн 380 нийт 3000 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг угтан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 35 мянган аж ахуйн нэгжийн дунд 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарлаж …