“Channel11” телевиз, www.shilen.mn сайтаас зохион байгуулсан “Ярууслын чуулган” Монгол туургатны цахим яруу найргийн наадмын сүүлчийн шатанд шилдгийн шилдэг 11 найрагч тунаж үлдсэнээс Азийн шилдэг яруу найрагч, нэрт сэтгэгч, зохиолч Д.Урианхай түрүүлж 30 сая төгрөгийн эзэн боллоо. Дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү, гутгаар байрт залуу яруу найрагч Г.Барсболд нар шалгарчээ. Дэд байрын эзэн 15 сая, гутгаар байрын эзэн таван …
Утга зохиол
November, 2021
-
1 November
Д.Тэрбишдагвын Германд номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна
УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна. Германы Ойленшпигель паблишинг групын Нойес лебен хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлсэн энэхүү ном нь 2019 оны сүүлээр уншигчдын гарт очсон бөгөөд цар тахлын хүнд үеийн давааг амжилттай давж туулж, уншигчдад болон Монголыг сонирхогчдод сайн хүрч байгаа төдийгүй 2021 оны 10-р сарын 20-24-нд …
-
1 November
Д.Тэрбишдагвын номын танилцуулга Дюссельдорф хотод болов
Германы хувийн театрт болсон Монгол үдэш УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай үргэлжилсээр байна. Номын зохиогч болон багийнхан маань нэг хотоос нөгөө хотруу хурдны замаар давхиж, зам зууртаа дараагийнхаа уулзалтын бэлтгэл ажлаа базааж, амсхийх завгүй явцгааж байна. Номын танилцуулгыг хэрхэн сонирхолтой хийх, уншигчдыг залхаахгүй, уйдаахгүй байх, …
October, 2021
-
28 October
Д.Тэрбишдагва: Манай түүх, өв соёл бол Дэлхийд тамгалж үлдээсэн Монголчуудын нэрийн хуудас
ХБНГУ-н Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармаг 10-р сарын 24-нд амжилттай өндөрлөлөө. Монгол Улсаас УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Германд хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, эх орноо сурталчилсан юм. Тэрээр энэхүү олон улсын номын яармагт зориулж …
-
25 October
Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч
Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч ХБНГУ-д болж байгаа Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармагт дэлхийн 80 гаруй орны 2000 орчим хэвлэлийн салбарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсаас УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, …
-
22 October
Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа
ХБНГУ-н Франкфурт хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын номын 73 дахь үзэсгэлэн яармаг 2021 оны 10-р сарын 20-нд нээгдлээ. Өнгөрсөн онд цар тахлын улмаас дижитал хэлбэрээр болсон бол энэ жил яармаг танхимаар дахин үзэх боломж бүрдэв. Үзэсгэлэн яармагийн энэ жилийн уриа нь RE: CONNECT. 500 жилийн түүхтэй Франкфуртын үзэсгэлэн яармаг нь дэлхийн хамгийн том номын тэргүүлэгч яармаг юм. Мөн …
-
9 October
Өгүүллэг: Аав нь охиндоо ганц л зүйлийг захья
UGLUU.MN сайт видео мэдээ булангийнхаа энэ удаагийн дугаарт уншигч та бүхэндээ найруулагч, уран уншигч О.Батбилэгийн “Аав нь охиндоо ганц л зүйлийг захья ” өгүүллэгийг хүргэж байна. Аав нь охиндоо ганц л зүйлийг захья Бэлтэй эрийн энгэр нь цоорхой, сэтгэл нь нимгэн болчихсон байдаг юм. Гэхдээ түүнд буруу байгаа юм биш шүү! Сэтгэлийг нь нимгэртэл зүлгэсэн, энгэрийг нь цоо, цоо хатгасан эдэнд нь дурладаг …
-
8 October
“Ярууслын чуулган” наадмын сүүлийн шатанд өрсөлдөх найрагчид
“Channel11” телевиз, Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Ярууслын чуулган” яруу найргийн наадамд хилийн чанад, орон нутаг, нийслэл хотоос нийт 221 оролцогч бүтээлээрээ өрсөлдсөн юм. Зочин найрагчидтай хамтатган уншигдсан 500 гаруй шүлгээс эхний 50 хүнийг шалгаруулан, түүнээс 21 найрагчийг шүүгчдийн огноогоор сонгож, телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн билээ. “Ярууслын чуулган” наадмын шагналын сан хамгийн өндөр буюу 50 сая гэдэг нь …
September, 2021
-
17 September
30 дахь удаагийн номын баяр болж байна
30 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд болж байна. Номын баярын нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр оролцлоо. Тэрбээр “Үндэсний бичиг соёл, ном хэвлэл бол салшгүй үнэт зүйл. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш ном хэвлэлийн бодлогыг тэргүүн чиглэлээ болгож, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байгаа. Үндэсний бичиг соёлоо бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор “Хос бичигтэн” хөтөлбөрийг эхлүүлсэн. Соёлын яам …
-
16 September
Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар Хятадын утга соёлын салбарын шагнал хүртлээ
Хятад судлаач, орчуулагч доктор Д.Болдбаатарт “Хятадын утга зохиолын салбарт онцгой хувь нэмэр оруулсны төлөө шагнал” олгосныг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг төлөөлөн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гардаж авав. БНХАУ-ын төр, засгаас 2005 оноос эхлэн олгож буй энэхүү шагналыг 2021 онд AНУ, Их Британи, ОХУ, ХБНГУ, Япон, БНСУ, Франц, Эквадор, Пакистан зэрэг 15 орны судлаач, …
-
7 September
Иог хийх нь сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг үү?
Саяхныг хүртэл эрдэмтэд хүний тархи насанд хүрсэн үеэс эхлэн өөрчлөгддөггүй ба нас ахихын хэрээр тархины ажиллагаа мууддаг гэж боддог байсан. Гэвч сүүлийн үед гарч буй шинжлэх ухааны олон судалгаагаар дасгал хөдөлгөөн нь булчинд нөлөөлдгийн адилаар тархины эдэд сайнаар нөлөөлдөг гэдгийг олж мэдээд байна. Тархинд ойролцоогоор 100 тэрбум нейрон хэмээх тархины эс байдаг ба шинэ туршлага, шинэ зүйл үзэж харах үед …
July, 2021
-
23 July
Номын тэмдэглэл :“Амьтан”
“Улам гүнзгий таньж мэдэх учиртай зүйлс энэ хорвоод хэзээ ямагт оршсоор байдаг” Дундад зууны европчуудын хувьд амьтан, ургамлын уг гарвалийг нь гүнзгийрүүлэн судлах нь шашин номд тэрсэлсэн асуудалд орох магадлалтай байжээ. Ямар арга замаар амьтан ургамал бий болж, үүсэж хөгжсөнийг тодруулан асуух нь загалмайтны шашны номлолын үндэс болох бүхнийг Бурхан бүтээсэн гэх үзэлд харш, бурханд тэрсэлсэн хэрэг болдог байв. Гэвч …
-
23 July
Монголын уран зохиолыг өрнөдөд таниулж буй орчуулагч Саймон Викхамсмит: Тахилч Алтангэрэл намайг Данзанравжаагийн сахиустай гэдэг
Монголын зохиолч, яруу найрагчдын бүтээлийг орчуулж, баруунд гаргаж танилцуулах зорилготой эрхэм бол яалт ч үгүй Саймон Викхамсмит. Бид түүнтэй цахимаар холбогдож ярилцсан юм. -Монголын уран зохиолыг орчуулан өрнөдөд таниулж буй хүн бол та. Сүүлийн үед хэний ямар бүтээлийг англи хэлнээ хөрвүүлэв? -Мэнд-Ооёогийн “Шилийн богд” романыг орчуулж байгаа. Мөн Колумбын их сургуулийн хэвлэлийн газраас гаргасан цоморлигтоо олон зохиолчийн янз бүрийн өгүүллэгийг …
-
20 July
Билл Брайсон: Бие эрхтэн эзэгнэн төрөгсөд
–Амьдрал бол таны сонголт бус. Харин хувь заяаны тулгалт юм– Бид “Хар толгойгоо өөрөө мэднэ”, “Өөрийгөө мэднэ” хэмээн сайрхдаг боловч үнэхээр тийм байж чаддаг бил үү? “Биеэ захирч сур” гэж сургах амархан. Харин сургаал айлдагчид өөрийгөө хэр захирдаг вэ? Эсвэл эрхтэн бие маань өөрөө амьд байж, биднийг хүчээр амьдруулдаг юм биш байгаа? Таны санаанд ч орж байгаагүй иймэрхүү асуултын хариуг …
-
14 July
Зохиолч Н.Бадамжавын гурав дахь роман
МЗЭ-ийн шагналт, зохиолч Н.Бадамжавын гурав дахь роман удахгүй уншигчдын гар дээр очих нь. Нэр нь “Модон сахалт”. Өмнө нь “Амуль”, “Дайсику” роман туурвисан тэрбээр кино урлагийн “Бэрс” дээд сургуулийг кино, жүжгийн зохиолч мэргэжлээр төгсчээ. 2003 онд “Алтан өд”, 2010 онд “Гоомарал”, 2016 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн Н.Бадамжав зохиолч “Зэрэгцээ ертөнц” хүүхдийн цуврал зохиол, “Дурлалын золиос”, “Хунт нуур”, “Шелкунчик”, “Хаадын туульс”, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл