Утга зохиол

September, 2016

  • 25 September

    Утга зохиол: Хожуу ухаарал /өгүүллэг/

    Манайх Долгор эгчийнхтэй хамт олон жил айл саахалт явсаар бараг ах дүүсээс илүү дотно болсон юм. Толгодын дунд хоёр бор гэр утаа суунаглуулж, нүүсэн ч, суусан ч хамт дөрвөн улирлын нүүр үзнэ. Долгор эгчийн ганц хүү Дорж гадаадад дээд сургуульд яваад гурван жил болж байлаа. Сургуульд явсан анхны жил захиа их бичдэг байв. Захиа ирэх бүр Долгор эгч надаар дуудуулна. …

August, 2016

  • 29 August

    Найрсаг соёлын ажиллагаа-Нөхөрлөлийн нандин холбоо

    Хятад улсыг танин мэдэх Монгол Улс дахь аян–IV, Улаанбаатар – Өвөр Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ Монгол Улсын Улаанбаатар, Хэнтий аймагт 8 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Улс орнуудын соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Монгол Улс, Орос, Франц, Америк зэрэг улс оронд соёлын цуврал арга хэмжээг удаа дараалан зохион байгуулсаар ирсэн билээ. …

  • 27 August

    Найтаахад яагаад бурхан өршөөг гэдэг вэ

    Урьд нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ. Ингээд тэр айл руу хамт явангаа нөгөө 2 маань ярилцаж:    Хувилгаан, чи юунаас айдаг вэ? Би аагтай цай, тарган хонины махнаас айдаг. Харин чи? Би алтан харганаас үнхэлцэгээ хагартал айдаг юм. Хувилгаан, чамайг тэр айлд очсон хойно хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл “Чөтгөр өршөө!” л гэдэг …

July, 2016

  • 20 July

    Монголынхоо нэрийг гаргах оюуны бүтээлд саналаа өгч нэгдээрэй!

    Амазоны “Kindle Scout” номын агентлаг “Очир эрхшээгч” номыг маань зөвшөөрч бүтэн сарын хугацаатай ном хэвлүүлэх эрхийн төлөөх санал асуулганд оролцуулах болсон юм. Эл ном хэвлүүлэх санал асуулганд “Очир эрхшээгч” роман маань 18 хоног явж байна. -Би энд хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна. Миний ном бол Амазоны номын ертөнцөд огт танил биш ном. Учир нь : Би Ази, Ази азидаа Монгол …

  • 11 July

    Чадлаа /Хошин өгүүллэг/

    Газрын дарга царайгаа барайлган, -Үгүй, би зөвшөөрч чадахгүй, надад тийм эрх хаана байна! хэмээн хашгирлаа. Яаж ч гуйж гувшаад зорьсон хэрэг нь бүтээгүйд урам нь хугарсан гурван ажилтан өрөөнөөс гарлаа. Тэгтэл эдгээр хүмүүстэй зөрж нарийн бичгийн дарга бүcгүй орж ирээд даргадаа дугтуйтай бичиг өгөв. Дарга түүнийг нь алгуур нээн үзсэнээ суудал дээрээ өндөсхийгээд баяртайгаар урт амьcгал авч, -Тфу! Энэ өдрийг …

  • 11 July

    Б.Лхагвасүрэн: “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам” шүлэг

    Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Цэцэг нар хоёртоо бахардсан наадам Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам Наадамчдьiн зулай дээр Нар голлон халуун байсан ч Элбэг дээл шиг Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн Дан эмжээртэй Даалимбан дээлнээс минь Даавууньi шинэхэн үнэр Сэнгэнэх нь даанч сайхан. Над шиг гоё хүнгүй Тэр жилийн наадам Нар хур тэнцсэн Тэр жилийн наадам. …

  • 2 July

    Х.Тэргэл: Эцэг

    /богино өгүүллэг/ Хашааны завсраар шагайхад байшингийн яндангаас цэнхэр утаа олгойдож, сайхан хоолны үнэр хамар цоргино. Тэр сайхан үнэр бол эцгийн толгой шийр хуйхалж, бас төмс гурил хамтад нь жигнэж, дөнгөж гарангуут нь ногоон сонгино, өөрийн гараар түүсэн халиарыг цацаад дахин хэсэг тагласны эцэст ээж, дүү бидэнд хувь хүртээн огтолж өгч, инээд алдан иддэг манай гэрийн хагас сайн өдөр бүрийн дүр …

June, 2016

  • 27 June

    Зүрх /Сургамжит өгүүллэг/

     Нэгэн нарлаг өдөр залуухан сайхан эр хотын төв талбай дээр зогсоод хавь ойрд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хэмээн бардамнаж байлаа. Түүнийг тойрон зогссон хүмүүс түүний зүрхийг үнэн голоосоо гайхан биширнэ. Үнэхээр ч зүрхэнд нь ямар ч нугалаа, шарх зураас байхгүй гайхалтай төгс зүрх байв. Тиймдээ ч цугласан олон бүгд л хэзээ нэгтээ харж байсан зүрхнүүдээс хамгийн сайхан нь залуугийнх гэж …

  • 20 June

    Эхийн сэтгэлээр хүүдээ захих захиас

      Хүүтэй хүн бүрт зориулжээ… Эрээн бараантай хорвоогийн замд бүдчиж явахдаа Эрдэнэс олсон би азтай хүн Энгэрт минь зүүгдэх нэг насны гоёлоо Энэ орчлонгоос хүртсэн би жаргалтай хүн Хэвлийдээ тээсэн арван сарын минь хугацааг Хир удаан амьдрахаар биш хэн болсноороо нөхөж төлөөрэй миний хүү Хэлж жишээлж зүйрлэмгүй төрөлтийн их өвдөлтийг Хэнгэргийг минь цоортол дуулгах сайн мэдээгээр шагнаарай миний хүү Даргын …

  • 18 June

    Эцэг эхийн захиас (Сургамжит өгүүллэг)

    Улаанбаатар хотын захын хороололд дутах зүйлгүй элэг бүтэн аав ээжийн хайранд бүүвэйлэгдсэн Нямаа хэмээх гэнэн эрх хүү амьдардаг юмсанж. Түүний амьдралын эхлэл буюу бага балчир нас нь бусдын л нэг адил, аав ээж нь түүнийг айлын хүүхдүүдээс дутуугүй өсгөж торниулсан хэдий ч хүү нь үргэлж дураараа аашлах, аав ээжээсээ үг сонсох дургүй нэгэн атлаа зөөлөн гэнэн зориг муутай л нэг …

  • 6 June

    “Трэнд” болох брэнд

    Залуус өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо “өмсч” болох нь. Та гайхаж байна уу. Тэгвэл уншигч танд цоо шинэ “Трэнд” брэндийг танилцуулж байна. Дизайнер Цэрэндолгорын санаачилгаар зургаан залуус нэгдэж, “Трэнд” хэмээх Монгол брэнд урлажээ. Гар, ганзага нийлсэн Монгол залуусын анхны бүтээгдэхүүн олон удаагийн угаалт, эдэлгээ даах чадвартай даавуун футволк байх ажээ. Энэ брэнд жирийнхээс тэс өөр хэмээн өөрсдийгөө тодорхойлж буй. Учир …

May, 2016

  • 25 May

    Шувууны үүр хөндөөд хараалд идэгдэж, өрөө хүртэл “шувуу” болжээ

    Говь нутгийн жижиг суманд итгэхийн аргагүй ч ийм нэгэн явдал болжээ. Жигтэй сонин явдлыг нүдээр үзэж, өөрийн биеэр айдас хүйдсийг нь тээж явсан амьд гэрч нь байна. Тэднийх сумын төвийн ойролцоох “Тэжээлийн фонд” нэртэй баахан юм хураасан том хашааг манадаг байжээ. Яг хаяа дэрлэсэн хөрш айл байгаагүй ч холхон саахалтын зайд хэд хэдэн айл байж. Гурван охин нь хичээлдээ явж, …

  • 20 May

    Та үүнийг уншаад уйлахгүй байж чадах нуу

    Гэргий минь биднээс хагацан одоод дөрвөн жил өнгөрчээ. Одоо хэр нь түүний минь хоосон орон зай асар ихээр үгүйлэгдэнэ. Нэг өдөр томилолтоор өөр хот руу явах болоод хүүдээ өглөөний цай ч бэлдэж өгч чадалгүй яваад орой нь ядарсан амьтан гэртээ орж, пиджакаа тайлж шидээд орон дээр хэвтлээ. Гэтэл нэг юм асгарах шиг болоод хартал гоймонгийн улаан шөл гоймонтойгоо холилдон хөнжил …

  • 14 May

    Яруу найргийн цаг: Дарви нутаг минь

    Сутай хайрхны цасыг ханзарлаа гэж сонсохгүй ээ Сүүн голын усыг татарлаа гэж дуулахгүй Суутай түмэн ард нь улс орондоо хүндлэгдсэн Уугуул нутгийнхаа сайхныг дуулж би бахдана аа Аавын гэрийн бууцыг арцаар би анхилууллаа Ээжийнхээ төрсөн бууцыг сүүгээр би мялаалаа Эх болсон Дарвиа сэтгэлээрээ би ерөөлөө Ийм л сайхан нутагдаа гэж түмэнд би сайрхлаа. Хайрхан уулынх нь оргилд тэнгэрийн тэнгэрийн шувууд …