Утга зохиол

December, 2015

  • 20 December

    Галидас: Үүлэн Зардас /найраглал/

    Хайр сэтгэл болоод санасан сэтгэл, агуу хайрын зуучын тухай алдарт Галидасын Үүлэн Зардас зохиолын тухай сонсоогүй хүн ховор бизээ. Энэхүү зохиолын талаар багахан тайлбар оруулая. Таалан соёрхоно уу. Санскрит хэлээр  Мегхадүүта (Мегха нь үүл, Дүүта нь элч зардас, эсвэл хайрын зууч) хэмээх энэ найраглал нь Энэтхэгтээ ховор, бүрэн гүйцэд судлагдаагүй санскрит утга зохиолын дурсгалтай холбоотой зохиол юм. Зохиолын эх нь …

  • 13 December

    Яруу найраг: Цод болдон хошуу

    Цод болдон хошуут үзэгнээс Цөнгийн найраг түрэх юм Намуухан хөгжмийн уусах аянд Намсхан аядуу зөөлөн бүжих шиг Цэнгэл баяраар хөөрөөд Цэргүүд гэнэт халагдаад ирэх шиг Нар сар од гурав зэрэгцснийг Намхан буурал ижийнхээ чихэнд нь дуулгах шиг Цод болдон тэр л үзгийн хошуу Цэгээхэн хүслийг минь огштол нь дэврүүлээд байна Гэгээвч цонхоороо харах вий гэж Гэрэл сүүдрээ тааруулж Хаалга үүдийг …

November, 2015

  • 26 November

    ”Азийн хүлэг улс” номын нээлт боллоо

    Лувсаннамсрай овогтой Оюун­-Эрдэнэ 10 жилийн өмнө “Алсын хараа” нэртэй хувь хүний хөгжлийн тухай номоо хэвлүүлж байсан бол энэ удаад  “Азийн Хүлэг Улс” номоо хэвлүүлж өнөөдөр шинэ номынхоо нээлтийг хийжээ. Тэрбээр  энэхүү бүтээлдээ улс орны өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирэх 25 жилийн хөгжлийн төсөөллийг хөнджээ. Энэхүү тэргүүн дэвтэр нь доголон ардчилал, түүчээ шувуу, цогтэрдэнэ гэсэн 3 үндсэн бүлэг …

October, 2015

  • 30 October

    Хулгайч /сургааль үлгэр/

    Урьд цагт нэг хулгайч  Нагаржунай гэгээнтэй уулзаад сэтгэл нь маш ихээр хөдөлжээ. Учир нь тэр урьд өмнө нь хэзээ ч тийм гайхалтай, төгс төгөлдөр нэгэнтэй учирч байсангүй. Хулгайч эр гэгээнтэнээс, “Надад тантай адил болох боломж бий болов уу? Гэхдээ нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Би бол хулгайч. Би хэзээ ч хулгай хийхээ зогсоож чадахгүй. Тиймээс хулгай хийхээ боль гэсэн нөхцөл …

  • 26 October

    “Хайрын цас” өгүүллэг

    Би сургуулийнхаа царайлаг хөвгүүдийн тоонд ордог. Биеэ тоосон, царайлаг гэсэн утгаараа ч охидын сэтгэлээр тоглох эрдэм аргыг гаргууд дээд зэргээр эзэмшсэн нэгэн байсан. Миний энэ өөрийгөө зугаацуулж, найз нартайгаа марзан яриа өрнүүлж, түүгээр ч үл барам охидын нулимсаар бахаа ханган түүнээсээ таашаал авч амьдардаг амьдралыг минь хүний нүдэнд тэр болгон өртчихгүй энгийн даруухан мөртлөө ухаалаг нэгэн охин уг үндсээр нь …

  • 20 October

    Ижийдээ очих зам

    Ээж: Миний хүү цай, хоолоо уугаад яваарай. Хүү: Ээж минь амжихгүй ээ би яараад байна. Ээж: Хамаагүй яарч гүйж яваад унаж ойчив оо.  Болгоомжтой яваарай. Хүү: Заа мэдэж байна аа. Ээж: Миний хүү ижий дээрээ ойр ойрхон ирж бай л даа. Хүү: Таныг энэ газраас нүү гэж хэлээд байхад хүний үгэнд орохгүй. Тээртэй замаар ирж очих гэж төвөгтэй юм. Ээж: …

September, 2015

  • 22 September

    Харуусал амтагдсан шүлгийн мөрүүдээс…

    Магад тэрэнд орчлон чамлагдсан Мартагдсан хорвоо Бурханд чамлагдсан Далайн эрэг дээр нойрсож буй сахиусан тэнгэр Давчуу орчлонгоос яаран буцсан Яг л унтаж буй мэт Ядарсандаа далайн эрэг дээр нойрссон мэт Үе үе далайн ус үсийг нь илбэх Бузар орчлонгоос буцахад нь зовлонг нь угаах Би боддог юм Үхэл гэж юу юм Үнэнээс хатуу барьцгүй Би гайхдаг юм Биеэ хаяад нөгөө …

  • 8 September

    Инээмсэглэлийн ач тус

    Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө …

  • 8 September

    Таны заавал унших шилдэг номны жагсаалт

    1. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он 2. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он 3. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он 4. Э.Мулдашев “Гимлайн судалгааны тайлан” 2003 он 5. Э.Мулдашев “Бурхадын хотын эрэлд” 2004 он 6. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай” 7. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он 8. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс” 9. Г.Аюурзана “2*2=6 буюу суут …

  • 7 September

    Бидэнтэйгээ цуг зовж, жаргаж яваа соён гэгээрүүлэгч

    1990 онд Ардын их хурлын депутатаар ажиллаж эхэлснээс өнөөг хүртэл тэрбээр төр засагт өөрийн мэдлэг боловсрол, хувь нэмрийг оруулж яваа юм. Төрд ажилласан хугацаандаа олон улс орноор явж, танин мэдэх, соёл, нийгмийн байдалтай танилцсан тухай эссэ тэмдэглэлээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан манай сайтаар дамжуулан уншигч та бүхэнд хүргэж байна. Өнгөрсөн  хоногуудад түүний “Гал ус хоёр”, Монгол хуулийн “Архитектор”, Шопены гэрт, Хөшгөө бүү …

August, 2015

  • 31 August

    Г.Аюурзана: Р.Чойном бол яруу найрагч биш…

    “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Төрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасүрэн  энэхүү нэвтрүүлэгтээ хагас жилийн өмнө оролцохдоо Р.Чойномыг яруу найрагч биш гэж хэлээд яруу найрагч Ш.Сүрэнжавтай зодолдохын наагуур юм болж байсан тухайгаа дурссан нь бий. Тэгвэл эдүгээ цагийн уран зохиолын нэрт зүтгэлтэн Г.Аюурзана мөн тийм утгатай зүйл хэлжээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк пэйждээ, “Би чинь уран зохиолын тухай ойлголтоо олж авах …

  • 31 August

    О.Чинбаярын орчуулгууд буюу монгол бахархлын нэгэн жишээ

    Уг нь сэтгүүлзүй, утга зохиол хоёрт садансах шалтгаан байхгүй. Гэхдээ Монголд энэ хоёрыг садансуулах, заримдаа бүр нэг юмны хоёр тал мэт хүлээж авах байдал бараг соёл болж тогтсон үе бий. Чадалтай сайн зохиолч, яруу найрагч, орчуулагч гэдэг шалгуураар сонины нэг редакцид шилдгүүд бөөгнөрсөн сүүлийн тохиолдол нь 1994-1996 оны үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин гэж хэлж болно. Тэр үед …

  • 24 August

    ЯАЖ БИД…?!

    ЯАЖ БИД…?! Яаж бид, Америк шиг хоосон “ардчилал, хүний эрх” экспортлоод, оронд нь алт эрдэнэс импортлох вэ? Яаж бид, Австрали шиг тэнгис далай гатлуулан хониныхоо махыг үнэ хүргэж зарах вэ? Яаж бид, Англи шиг хэл, бичгээ хүн бүхний амны уншлага, “амжилтын түлхүүр” болгох вэ? Яаж бид, Орос шиг ямар ч үед өөрийгөө хамгаалах чадалтай, туурга тусгаар орших вэ? Яаж бид, …

  • 22 August

    Нэгэн гайхамшигт дурлалын түүх

    Ноён Менделсон тун царай муутай хүн байлаа. Маш намхан, бас эвгүй бөгтөр нуруутай хүн байлаа. Ноён Менделсон нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачин Фримтже хэмээх маш үзэсгэлэнт охинтой аж. Менделсон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ. Гэвч үзэсгэлэнт охин Менделсоноос айж цочирдон, хайрын сэтгэлийг нь хүлээн авах нь бүү хэл, өөдөөс нь ч эгцэлж харахыг ч …

  • 14 August

    Кассчин бүсгүйн түүх

    Тэр нэг охин, юу ч хийсэн удаан үргэлжилдэггүй тийм охин байв. Хөдөөнөөс Токиод их сургуульд ирж суралцаад, дугуйлан секцэнд явах нь явсан боловч тэгсгээд сонирхол нь унтарч, дургүй болоод өөр юманд орчихдог, тиймэрхүү хүүхэд байв. Тийм оюутанд ч гэлээ ажилд орох цаг ирдгээрээ ирэв. Эхлээд тэрээр мэйкэр буюу эд зүйл үйлдвэрлэдэг компанид оров. Гэтэл удаан ажилласангүй. Ажиллаж эхлээд 3 сарын …