Хүү: Ээж минь амжихгүй ээ би яараад байна.
Ээж: Хамаагүй яарч гүйж яваад унаж ойчив оо. Болгоомжтой яваарай.
Хүү: Заа мэдэж байна аа.
Ээж: Миний хүү ижий дээрээ ойр ойрхон ирж бай л даа.
Хүү: Таныг энэ газраас нүү гэж хэлээд байхад хүний үгэнд орохгүй. Тээртэй замаар ирж очих гэж төвөгтэй юм.
Ээж: Миний хүү ижийдээ үнсүүлээд явахгүй байсан юм уу?
Энэ өдрөөс хойш хэд хоногийн дараа хүү явах замаа зүхэн байж ээждээ ирэв. Өөдөөс нь халуун хоол, цай барин угтдаг ээж нь бус хөндий хоосон, жавар ургасан байшин угтах нь тэр. Залуу тэр даруй хажуу айлаасаа сураглахад 7 хоногийн өмнө ээжийх нь бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн, чамд хэл хүргэж чадсангүй гэх мэдээг дуулгав. Үнсүүлээд яв гэхэд нь орхиод гарснаа бодон нүд нь харанхуйлан тээртэй санагддаг өнөөх замаар гүйсээр ээжийнхээ хэвтсэн эмнэлэгт яаран орж ирлээ. Аз болоход ижийнх нь бие тэнхэрч хүүгээ үнсэхтэйгээ болжээ. Хүүгийн нүдэнд нулимс хуран танийхаа дэргэд үргэлж хамт байх болно хэмээн хацраа өгөн ижийдээ үнсүүллээ.
Хүү: Одоо би ойлгосон. Хамгийн хэцүү, бартаатай замыг туулах байлаа ч энэ хорвоогийн хамгийн сайхан зам бол ижийдээ очих зам юм байна.
Эх сурвалж: www.budda.mn