Утга зохиол

May, 2016

  • 5 May

    Э.Үржинханд: Атаархал

    …Бачимдсан салхи галзууран уурлаж, эцэс төгсгөлгүй шуурав. Нүүр нүдийг ороолгон балбаж улам чангаар: “-Би үүнээс өндөр, томоос том цэцэг тарина.” гэж исгэрэн шүгэлдэнэ. Хамаг навч цэцэгсийг гөвж, өвс шороо, ер нь хийсгэж болох юуг ч болов хуйлруулан хамж улам дээшилсээр. Тэгэвч тэнгэрийн хязгаарт хүрч чадахгүйдээ бухимдан цамнаж, буцаагаад түүнийгээ дэлхийгээр нэг тарааж хаяв. Чингээд ядарсандаа нам гүм болж хааяа нэг …

April, 2016

  • 27 April

    Хятадуудын дургүйг хүргэдэг Монголын нэгэн түүх

    Монголын түүхэнд гайхамшигт олон үйл явдал тохиолдож байсан билээ. Түүн дотроос миний санаанаас гардаггүй бахархалт үйл явдал бол Монголд их хэмжээний цэргийн хүчээр халдан довтлоод салам цохиулж үндэсний гутамшигт түүхтэй үлдсэн Мин улсын үеийн хоёр үйл явдал санаанаас огт салахгүй байдаг юм. Энэ хоёр түүх миний хувь Монгол цэргийн байлдааны чадварыг ихэд харуулсан гайхамшигт үйл явдал яах аргагүй мөн. Энэ …

  • 20 April

    10 настай 200 ном уншсан охин

    “Номтой хүүгийн мөрөөдөл” аяныг эхлүүлж, ном уншингаа боргол шимж, амттан зооглон номонд шимтэн, дурлагсдад зориулан, яг л гэртээ ном уншиж буй мэт орчинг бүрдүүлэхээр “The Book Cafе Mongolia” төслийг эхлүүлэн, ажил хэрэг болгон яваа Б.Базарсүрэнгийн цахим нийтлэлийг энэ удаа онцоллоо. “10 хүрэхгүй насандаа 200 гаруй ном уншчихаад буй 24 дүгээр сургуулийн 2а ангийн сурагч Д.Саран-Ирээдүйд Нацагдоржийн тэмдэг, үнэмлэх гардуулж, мөн …

  • 19 April

    Миний үл таних хатагтай ”Дон” Жуана

    Би ханхай хоосон өрөөнийн мухарт дороос жиндэх нимгэн гудсан дээр тааз өөд гөлрөн хэвтэхдээ тэр бүсгүйг цагдаагийн газарт мэдэгдэх үү, байх уу? хэмээн бодож байлаа. Гэвч нүдээ анихаар нөгөө бүсгүйн нүцгэн мөр, тонтгор өгзөг нь харагдаж, чихэнд тачаангуй инээд, урин хонгор дуу нь сонсогдоно. Түүнтэй энэ дөрвөн хананы дунд сар гаруй амьдарсан богинохон хугацаа надад жаргалын амтыг мэдрүүлэх мэт дотор …

  • 13 April

    Б.Ганчимэг ярилцлагын мастер гэдэг нь үнэн боловч шинэчлэгч гэдэг нь эргэлзээтэй

    Утга зохиолын шүүмжлэгч, Доктор П. Батхуяг бичиж байна. Өнөөгийн сэтгүүлзүйн хамгийн түгээмэл бичлэгийн зүйл бол ярилцлага юм. Сэтгүүлзүйн сүүлийн үеийн бичлэгийн чиг хандлагаас ажиглахад ярилцлага нь төрөл зүйлийн хувьд нийлэгжин”эрлийзжих”замаар бичлэг, зохиомжийн хувьд ч өөрчлөгдөж байна. Товчхондоо сэтгүүлч, ярилцагч, хүлээн авагч гэсэн гурвал холбоонд ярилцлагчаас дутуугүй сэтгүүлчийн эзлэх хувь ихээхэн нэмэгджээ. Энэ үзэгдэл өнөөгийн Монголын сэтгүүлзүйд, тодорхой сэтгүүлчдийн бүтээлээс илэрхий …

March, 2016

  • 30 March

    ”Охин үрээ хайрла” шүлэг бичигдсэн түүх

    “Охин үрээ хайрла” хэмээх шүлгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Уг шүлгийг зохиогч Бямбажавын Энхтуяа саяхан уг шүлгээ хэрхэн бичигдсэн тухай хуучилжээ. “-Манай бага охин тэр үед 9-р ангид сурч байлаа…”, “…Нэг орой кино үзье гэхээр нь тасалбарын мөнгө өгөнгөө ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирээрэй гээд явуулав аа. Төд удалгүй аав нь ороод ирлээ. Идэрмөрөн хаачсан гэж байна. Оройн кино үзэхээр …

  • 11 March

    Б.Лхагвасүрэн: Би нохойноос айхаа болиод хүнээс л айдаг болоод байна

       “Ардын эрх” сонин “Онцлох зочин”-оороо Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнг урьж  ярилцлаа. -Та оны өмнөхөн төр засгийн удирдлагуудад хандаж ил захидал илгээсэн. Сая Ерөнхий сайдад мөн ил захидал илгээжээ? -Би саяхан АСЕМ-ын хурлын тухай Засгийн газрын гаргасан шийдэл, шийдвэрийг сонсоод тэсч чадалгүй л биччихсэн юм. Урьд нь би Монголын төрийн дээдсүүдэд илгээх …

  • 5 March

    “Эхийн хайр” өгүүллэг

    Гурав хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тиймээс Монголын сайхан ээж, эмэгтэйчүүд та бүхэндээ “Эхийн хайр” гэх энэхүү өгүүллэгийг зориулж байна.  Үрээ гэсэн эх хүний сэтгэлийг харуулсан энэхүү өгүүллэг хэн бүхэнд ухаарал хайрлах бизээ.”Би хvvхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо …

  • 3 March

    Зохиогч Д.Уранбилэгийн “Цагийн хүрдэн” бүтээл “төрлөө”

    ЗОХИОГЧ Д.УРАНБИЛЭГИЙН “ЦАГИЙН ХҮРДЭН” ШИНЭ БҮТЭЭЛ Зохиогч Доржгочоогийн Уранбилэг “ЦАГИЙН ХҮРДЭН” шинэ номынхоо нээлтийг “Аз хур” номын их дэлгүүрт хийж уншигчдийнхаа гарт өргөн барьлаа. Д.Уранбилэгийн “Зүрхэнд дуссан  нулимс” бодит амьдралаас сэдэвлэсэн түүхэн зохиолын үргэлжлэл гэж болох “Цагийн хүрдэн” түүхэн тууж адармаатай, сонирхолтой үйл явдал, он цагийн хэлхээс, утга төгс найруулагаар уншигч авхай Таныг уйдаахгүй биз ээ. Өнөөдрийн эрх чөлөө, амар …

  • 2 March

    Х.Чойдогжамц: Надад байгаа ээрэгдлийг урлаг чөлөөлж өгдөг ч байж магад

    Бичсэн зүйлсээр нь аль хэдийнэ эчнээ танил болсон ч нүүр тулж, халуун яриа өрнүүлж үзээгүй нэгэн эрхэм байх. Түүнийг Хойлогдоржийн Чойдогжамц гэнэ. Тэрбээр одоо СУИС-ийн Театрын урлагийн сургуульд багшилж буй. Энэ залуугийн “Тайлахуйн чинад”, “Гүн хэлмэр” судлал шүүмжийн номууд эгээ л зохиол шиг уншигдаж, шүлэг шиг сэтгэлд “амьд сэрүүн” үлдэнэ. Тиймээс ч түүнтэй уулзан ярилцах хүсэл эртнээс төрсөн билээ. Гэвч …

  • 1 March

    Б.Ойдов Шадар ван Чингүнжавд зориулан шүлэг бичжээ

      Зохиолч, яруу найрагч Б.Ойдов өнөөдөр тохиож буй “Эх орончдын өдөр”-т зориулан эх оронч, Шадар ван Чингүнжавд нэгэн шүлэг зориулан бичжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн энэ өдөр “Босоо хөх Монгол” бүлгэмийн хүсэлтээр Чингисийн талбайд “Төрөөс төрсөн тэрбумтан” шүлгээ уншиж байсан юм. Б.Ойдов нь “Эрх танхай нүргэлээн”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид”, “Айн Жалудын цавчилдаан” зэрэг 30 гаруй ном …

February, 2016

  • 17 February

    “ОЙРД ХЯЗГААР – ЭЭДРЭЭТ ЦАДИГ” хэмээх шинэ ном хэвлэгдэн гарлаа

    Яруу найрагч, зохиолч, судлаач Г.Төрмөнхийн “ОЙРД ХЯЗГААР – ЭЭДРЭЭТ ЦАДИГ” хэмээх шинэ ном хэвлэгдэн гарлаа. Энэ номонд зохиогчийн XIX зууны сүүлч XX зууны эхэн үед амьдарч байсан Ойрд Монголын түүхэн зүтгэлтэн Дамбийжанцаны тухай болон тэр үеийн түүхэн үйл явцын тухай “ЧӨЛӨӨЛӨГЧ ГЭГЭЭНТЭН” хэмээх бэсрэг кино, роман мөн эл сэдвээрх судалгааны үгүүллүүд, Зүүн гарын их хаан Э.Галдангийн амьдарч тэмцэж байсан цаг …

  • 4 February

    Еврей ардын ХОРИН ДОЛООН мэргэн үг

    Дэлхийн олон үндэстэн угсаатны дундаас өөрийн хурц ухаан, өрсөлдөх чадвараараа онцгойрдог Еврейчүүдийн мэргэн үгсээс хүргэж байна. Адам бол анхны азтай хүн. Учир нь түүнд хадам эх байгаагүй. Хэрвээ асуудлыг мөнгөөр шийдэж болж байвал тэр асуудал биш, зардал. Бурхан хүнд хоёр чих, нэг ам заяасан тул бага ярьж их сонсох ёстой. Бурхан чамайг шулам шиг хүүхнүүдээс хамгаалдаг, харин сайнаас нь өөрөө …

  • 3 February

    “Болор цом-33” яруу найргийн наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна

    “Болор цом-33” яруу найргийн наадам өчигдөр СТӨ-нд болсон. Үүнд “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Цэвэг-Очирын Эрдэнэбаатар түрүүлсэн билээ. Түүний Янжинлхам бурханд ивээгдсэн шүлгийг уншигч танаа хүргэе. Суурин иргэншлийн цаг Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь Хүүхэнд тачъяахаас шал ондоон …

January, 2016

  • 10 January

    Яруу найраг: Монгол минь дээ

    Монгол минь дээ Ардчилал байлаа гээд Архинд живснээс хэтэрсэнгүй Алт байлаа гээд Гуйлгачин заяанаас өндийсөнгүй Хууль байлаа гээд Худал үнэн болж шүүгдэх юм Хуульт төр оршилоо гээд Улс нь Улс шиг төвхнөгүй юм Хоол горьдсон нохой мэт Ходоодондоо захируулсан ард Хонцын сэтгэл өвөрлөсөн Ховдог шунахай түшмэдүүд Ийм нэгэн улсыг Монгол гэж дуудаж байна Эцэг Чингисийнхээ нэрээр Эрээ цээргүй хашгирч байна …