Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Цагаан-Уул-2018” яруу найргийн тов гарлаа. 1991 оноос хойш 26 жилийн хугацаанд 20 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо залууст танигдсан билээ. Тус наадмыг МЗХ, Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран …
Утга зохиол
October, 2018
September, 2018
-
28 September
Д.Пүрэвдорж агсны нэрэмжит “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам болно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам ирэх аравдугаар сарын 15-нд болно. Үндэсний бахархал нэвт шингэсэн,тусгаар тогтнолын тухай бадрангуй шүлэг найргийн санг арвижуулахад дээрх наадмын зорилго оршино. Бүтээлийг ирэх аравдугаар сарын 10 хүртэл dp.san1933@gmail.com хаяг, МЗЭ-ийн байранд хүлээн авах аж. Наадамд оролцох шүлгийн …
August, 2018
-
13 August
Залуу насандаа заавал мэдэх шүлгүүд
Монголын утга зохиол, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сорлон монгол залуу хүн бүрийн заавал мэдэх ёстой 10 шүлгийг танд хүргэж байна. Д.Нацагдорж Миний нутаг Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн, Онон, Туулын …
July, 2018
-
12 July
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Цэцэг нар хоёртоо бахардсан наадам Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам Наадамчдын зулай дээр Нар голлон халуун байсан ч Элбэг дээл шиг Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн Дан эмжээртэй Даалимбан дээлнээс минь Даавууны шинэхэн үнэр Сэнгэнэх нь даанч сайхан. Над шиг гоё хүнгүй …
June, 2018
-
23 June
Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо
Хэнтийн аймгийн “Хэрлэн тоонот” утга зохиолын нэгдлийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Оросоогийн Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт өчигдөр боллоо. Номын нээлтийн ёслолд яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн уран бүтээлийн анд нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүл, ах дүүс, нутаг усныхан, ангийн нөхөд нь хүрэлцэн ирж оролцсон юм. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Мушгиа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, утга зохиол судлаач, шүүмжлэгч, …
May, 2018
-
11 May
Битгий уйл, миний Монгол
Р.ЭМҮЖИН. Дахиад зуун жил өнгөрөхөд миний шонхор Далавчтай байгаад ч нисэхгүй бол яах вэ Догшин түүхийн бардамхан дусал нулимс Дорнын Монгол өвдөг сөгдвөл яах вэ Ус усны эхэнд улаан шороо үлдвэл Уйлаад уйлаад урсгалтай болно гэж үү Уул уулын оргилд ухсан нүх хоцорвол Ухаараад ухаараад бэлээсээ хэтэрнэ гэж үү Цус нулимс урсаж цугаар олон зүдрэвч Цувж явсан он жилүүд хэзээ …
-
10 May
Ч.Мөнхбаяр: Мерилин Монрод дурласан минь зохиолч хүний чинадын их хайр
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, модернист зохиолч Чулуундоржийн Мөнхбаяртай уулзаж хөөрөлдлөө. -Өнгөрөгч зууны ерээд оны уран бүтээлчдийг Монголын мөнгөн үеийн яруу найрагч, зохиолчид гэж тодорхойлдог. Сэтгэлгээний галт уулын дэлбэрэлтийн гол цөмд байсан хүний хувьд ярих зүйл ч их байгаа даа? -Алтан үеийнхэн гэгддэг тэр хүмүүсээ бид сайн мэднэ. “Мөнгөн үе”-ийнхэн гэж уран бүтээлчид тэгж өөрсдийгөө нэрийдсэн юм уу, уншигчид …
April, 2018
-
7 April
Миний дургүй сарууд
МИНИЙ ДУРГҮЙ САРУУД Нэгдүгээр сар миний хамгийн дургүй сар. Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ? Нэгдүгээр сард өр зүрхийг хайрах мэт Хамгийн их хүйтэн болдог. Өвчилсөн дурсамжийг үгдрээх мэт Хамгийн их цас унадаг. Цас биш, хөндүүр хөндүүр эмзэглэлүүд л Цаана цаанаасаа, барагдаж дуусахгүй буудаг. Нэг л тайвшрал – Нэгдүгээр сарын одод хамгаас тод байдаг… Үзэсгэлэнт хүйтэн цасны одод… Одот цасны, …
March, 2018
-
25 March
Хүн бүхэн өөр өөрийнхөө өнцгөөс хорвоог хардаг
Хар хоргүй цайлган байх нь бэрх Замилан хорвоог заль мэхээр туулах юм шиг хүмүүс сэтгэдэг. Хэрэв чи цайлган зүрх сэтгэлтэй байх аваас бусдад мэхлэгдэх болно. Мэхлэх, мэхлэгдэх хоёрхон тохиол байх аваас удаахыг нь сонго! гэж Будда хэлжээ. Дотоод нандин эрдэнэ чинь хорвоогийн баялагтай зүйрлүүлэшгүй үнэ цэнэтэй. “Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Нэг бээр газар чамаар юм зөөлгөх …
-
15 March
Нэг мөчирт багтаагүй навч
Зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн богино өгүүллэгүүдээс хүргэж байна. Нэг мөчирт багтаагүй навч Цэнгэл бяцхан охиныхоо тачирхан хэрнээ ширүүн буржгар үсийг илж, түүнийг тайвшруулах гэж хэр чадлаараа оролдов. Ану цурхиртлаа уйлж, “Би дахиад зургийн дугуйланд явахгүй хэмээн чарлаж, дүрлэгэр хар нүднээс нь хумсын толион чинээ нулимс унаж, яг л үлээсэн бөмбөлөг шиг хагарч байхыг хараад Цэнгэл яах ч учраа олохгүй сандрав. “Манай дугуйлангийн …
-
12 March
Б.Болорцэрэн: Анхны номоо ээждээ өргөн барьсан бол “Амьдралын зураг” тоглолтоо аавдаа зориуллаа
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Баянмөнхийн Болорцэрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч” шүлгийн түүврүүдээ уншигчдад өргөн барьж, “Миний л аясаар” яруу найргийн, “Цэцэгнээс ч анхилхан”, “Зунаараа намар” дуун цомгуудаа хэвлүүлсэн авьяаслаг найрагч бүсгүй юм. “Ээжийн минь …
-
11 March
“Монголой нюуса тобшоон” ном хэвлэв
Өнгөрөгч сарын 26-нд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны хурлын танхимд Буриадын хэл бичгийн ухааны профессор Гончигийна Гантогтоха “Монголой нюуса тобшоон” ном хэвлүүлснээ танилцуулжээ. Тэрээр олон жилийн турш “Монголын Нууц Товчоо”-ны хуучны хувилбарыг судалсан. Үүнд 1917 онд хэвлэгдсэн Ц.Дамдинсүрэний “Монголын Нууц Товчоо” болон Ш.Чоймаа, Д.Цэрэнсодном, Д.Пүрэвдорж, Ж.Лувсандорж зэрэг эрдэмтний бүтээл ашиглагджээ. Эндээс Буриад Монгол аялга бүхий “Монголой нюуса тобшоон” бүтээлээ гаргах санаа төрсөн …
-
11 March
“1001” шөнийн үлгэрийг шинжлэхүй
Сайн үлгэрч болоход егөөтэй, өөрийгөө ч шоолж чаддаг чанар хамгийн гол жор болдог. Жинхэнэ үлгэрч “Энэ улс төрч бусдад зусардах гэж жилд хэчнээн ч машин авдаг юм бэ дээ. Би түүнд гурав дахин өндөр үнэ хэлж, харин тэр намайг сайхан шулчихсан мэт баясч одно. Хэчнээн хөгтэй. Бодохоор зүрхээр хатгах юм. Гэхдээ би өөрийн авьяасыг дэмий яахин үрэх билээ. Би чинь …
February, 2018
-
20 February
Д.Урианхай: Бие биетэйгээ ариун, зөв, шударга үйл ажиллагаагаар шүтэн барилдах нь эрхэм ёс
Ард түмний маань мэргэн үгэнд “Хүн дэмэндээ, загас усандаа!” гэдэг үг хадгалагдсан нь агаар огторгуй тунгалаг шөнийн од мичид лугаа адил цээжин дотор гэрэлтэн үлджээ. Юун учиртай үгийг эргэцүүлэлгүй явсаар сая нас минь Богд Дүнжингаравын “Цэцээ гүн”-тэй чацуу шахуу өндөрт авирсан хойно өнөө ухахнээ тэр эгэл жирийн хэдхэн үгс их гүн далд олон утга үржүүлэх үгс байсан нь орой руу …
-
10 February
Тээр жилийн цагаан сар
Амралтын өдрийн утга зохиолын булангаараа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджавын дурсамжийг хүргэж байна. Нэлийсэн их цастай, тачигнасан хүйтэн өвлийг манай сургуулийнхан зутраад арайхийж өнгөрөөлөө. Жижиг шилэн савтай хөх бэх дорхноо хөлдчихнө, түүнийгээ гарынхаа алганд өнхчүүлж, үлээж байж гэсгээнэ. Тэр үед хичээнгүй бичгээр гоёор бичиж болдог уян налархай “11-тийн үзэг, түргэн гулгуулж бичиж болдог “хумбан цагаан” гэх үзэг байсан. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл