Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2025 оны аварга шалгаруулах Дотоодын цэргийн штаб, Эрүүгийн цагдаагийн албаны нэрэмжит “Волейбол”-ын тэмцээний нээлт өнөөдөр “Хайрхан хөгжлийн төв-3” спорт зааланд (2025.12.18) зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, …
Мэдээ мэдээлэл
December, 2025
-
19 December
“Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах жишиг асуулт” гарын авлагат санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа
ХЭҮК “Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах жишиг асуулт” гарын авлагат санал авах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.12.19) зохион байгууллаа. Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” бүлэгт насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн …
-
19 December
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАРТ 360 КАМЕРТАЙ АВТОМАШИН, СУРРОН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга М.Мөнгөншагай, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал О.Ганбат, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан болон Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын удирдлага, …
-
19 December
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, СЭЛБЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны 12 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Сэлбэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр санал солилцлоо. Сүхбаатар дүүрэг нь 142,4 мянган хүн амтай, 20 хороо, 16 Өрхийн эрүүл мэндийн төвтэй. Хүн амын ихэнх нь буюу 32.6 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. СБДЭТөв нь хойд, урд, төвийн 4 бүсэд салбар эмнэлэг, …
-
19 December
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МУЕТГ, НЗДТГ болон NTV Телевиз хамтран зохион байгуулж байна. “Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн энэ удаагийн шагналын нийт сан 100,000,000 төгрөг юм. Уралдаанд эх орны өнцөг булан бүрээс 200 гаруй оролцогч хүүхэд залуус оролцож, хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн инновацлаг бүтээл, техникийн шийдлийг гаргаж ирэн, тухайн санаагаа илгээв. Ингээд …
-
19 December
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тавдугаар давхарт байрлах 413.95 м.кв талбайд мэс заслын хэсгийн иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, улсын комисс хүлээн авлаа. Тус засварын хүрээнд: Нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө- 1, Гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө- 3 /бохир хагалгаанд зориулсан сөрөг даралттай вакум мэс заслын өрөө/ байхаар төлөвлөн байгуулсан юм. Мэс заслын …
-
18 December
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд ТЭЦ 3-ын үнсэн талбайд байрлах төв кемпийг ирэх оны хоёрдугаар сард багтаан бүрэн ашиглалтад оруулна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд …
-
18 December
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулжээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтнийг тодруулдаг уламжлалтай. 2025 оны шилдгүүдийг тодруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шалгарууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын …
-
18 December
Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Цаг уур, орчны шинжилгээний газрын шударга байдлын үнэлгээг сайжруулах төлөвлөгөө, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа байгууллагын, мөн Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв. НҮБ-аас тунхагласан …
-
18 December
Хотын архитектурыг өөрчилсөн III – IV хороолол
Хот гэдэг тодорхойлолтыг 1961 онд баталсан АДХ-ын тэргүүлэгчдийн зарлиг өнөөдөр өөрчлөгдсөн үгүйг хэлж мэдэхгүй юм. Юутай ч саяхан шахуу 1970-аад оны дунд хүртэл хуучин нэгэн цагт Их Хүрээ бууж байсан Нарангийн энгэрт одоогийн III-IY хорооллын суурин дээр “500 айл” гэдэг маш том гэр хороолол байв. Шинэ III-IY хороолол барихын тулд тэдгээр айлуудыг одоогийн Баянхошуу руу нүүлгэж ЗХУ-ын СОТ-1, СОТ-2, …
-
18 December
ХҮРЭЭНИЙ АНХНЫ ЭМНЭЛГИЙН ТҮҮХЭЭС
Монголын нийслэл Хүрээнд орчин үеийн анагаах ухаан хөгжиж эхэлсэн түүх Богд хааны үеэс улбаатай. Түүхийн эх сурвалжуудаас үзвэл тухайн үед уламжлалт анагаах ухаан өндөр түвшинд хөгжиж, Түвдийн эмнэлэг болон уламжлалт анагаах ухааны “Манба дацан”-гийн сургууль үйл ажиллагаа явуулж байжээ. Үүний зэрэгцээ Европын анагаах ухааныг нутагшуулах, мэргэжилтэй эмч бэлтгэхэд анхаарал хандуулж байсан нь түүхэн баримтаар нотлогддог. Тухайлбал, Хаант Орос улсаас мэс …
-
17 December
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛОВ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Энэхүү хуралдаанаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх …
-
17 December
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Тод оймс” ХХК 2011 онд байгуулагдсан. 200 гаруй ажилтантай. Жилдээ 1,000 тн түүхий ноос бэлтгэх, 200 тн утас, 10 сая хос оймс үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын хотноос бэлтгэсэн түүхий эдээ 12 шат дамжлагаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн …
-
17 December
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан нар Чингэлтэй дүүрэгт ажиллаж, ЧИП төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дулаалга, нүүдэлчин зуух, хагас коксон түлшний хэрэглээний үр дүнтэй танилцлаа. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан “2021 онд Монгол Улсад ирсэн. Ирээд хамгийн …
-
17 December
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд Франц улсаас импортлох нийт 150 чингэлэг ачаанаас өнөөдрийн байдлаар 114 нь төслийн талбайд бууж, барилга угсралтад ашиглаж байна. Яармаг, Арцат-Өнөр хорооллыг холбосон энэхүү дүүжин замын тээврийн систем нь нийт 4.2 км урттай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл