Эх үрсийн баярт зориулан Монголын сайхан ээж нарт Төв цэнгэлдэх хүрээлэнд “ТҮМЭН ЭЭЖ” хүндэтгэлийн үндэсний анхдугаар дуун цэнгүүнийг Эмэгтэйчүүд сэтгүүл, Их майдар төслийн дэмжлэгтэйгээр 2015 оны 5-р сарын 30-ны 11 цагт зохион байгуулах гэж байна. Тус хүндэтгэлийн цэнгүүнд МУАЖ А.Долгор, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ С.Батсүх, МУСГЗ Ш.Гүрбазар, Увертюра хамтлаг, Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театр, Төв аймгийн Монгол туургатан театр, Хөвсгөл аймгийн …
Урлаг
May, 2015
-
28 May
Жүжигчин О.Цэнгэлийн “хөл хүнд төрх” -ийн учиг тайлагдав /фото/
“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг кинонд тоглосон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн таньдаг. Сүүлийн үед “Үр минь” хэмээн хөл хүнд төрхийг илтгэсэн гэрэл зургуудаа өөрийн цахим хуудаснаа нийтлэх болсон билээ. Түүний нөхөр нь хэн бол гэж саваагүй нэг нь асууж хүртэл үзжээ. Харин энэ талаар тэрбээр ам нээхийг хүсээгүй бөгөөд өнөөг хүртэл дуугүйхэн яваа. …
-
28 May
Монголчуудын хийсэн киноны “copy paste” постер
Оюуны өмчийн хулгайн одоо бүр ил цагаандаа гарах болжээ. Монголчууд бид уг нь өөрсдөө сэтгээд хийчихэж болох зүйлийг заавал бусдыг дуурайж, хуулах байдлаар амарчлан хийх болсон нь харамсалтай. Хэд хэдэн киноны постер гадны киноноос хуулсан “copy paste” байдлаар хийгдснийг та бүхэндээ хүргэе Ugluu.mn
-
28 May
“Эр хүн болгож өгөөч” киноны дууг Батсүх& Ариу нар хамтран дуулжээ
Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “Эр хүн болгож өгөөч” киноны дууг Батсүх& Ариу нар хамтран дуулжээ. Уг кино нь “Mind media group”-ийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тогложээ. Киноны продоссероор Э.Батхүү СТА, Д.Жаргалсайхан УГЗ, кино зохиолыг бичсэн Л.Таванбаяр СТА ерөнхий найруулагчаар Э.Батхүү, Ерөнхий зураглаач Б.Отгонзориг СТА ерөнхий зураач Ц.Архад, хөгжмийн …
-
27 May
“Хувдай ишигний паян” сургамжит симфони үлгэрт урьж байна
“Хувдай ишигний паян” симфони үлгэр нь дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан 40-н жилийн тэртээ Ардын жүжигчин, Төрийн шагналт зохиолч Ц.Намсрайжав симфони үлгэрийг зохион, хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан Ч.Нянгар хүүрнэлийг нь бичин 1983 онд ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан удирдаач Хохлов анх удирдан тоглуулсан байдаг. Тэгвэл 2013 онд Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн хамт олон сургуулийн насны хүүхдүүдэд Замын хөдөлгөөнд зөв …
-
27 May
Дунгаамаа дуун цэнгүүн өнөөдөр маргааш эгшиглэнэ
Монголд хамгийн олон “МАА”-г дуундаа мөнхөлсөн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Дуламын Баасанжав 2015 оны 5-р сарын 27, 28-ны өдөр буюу өнөөдөр, маргааш хоёрхон өдөр “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна. Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Д.Баасанжав нь ардын болон нийтийн дууны арвин баялаг сантай бөгөөд түүний дуулсан “Дунгаамаа” дуугаар үзэгч олон андахгүй таньдаг юм. …
-
27 May
Долоон жилийн дараа “дахин учирсан хосууд”
Энэ хөөрхөн бүсгүйг О.Цэнгэл гэдэг. Түүнийг “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Хамтран амьдрагч” зэрэг кинонд тоглосноор нь уншигч та илүүтэй сайн мэднэ. Нэг хэсэг хувийн амьдрал болон мэдлэг боловсролдоо анхаарал хандуулаад кино урлагаасаа түр хөндийрсөн. Алаг нүдээрээ залуусын сэтгэлийг булгилуулж явсан жүжигчин О.Цэнгэл одоогоос долоон жилийн өмнө жүжигчин Э.Мөнхтөртэй хайр дурлалын романс үүсгэж байсан удаатай. Жүжигчин Э.Мөнхтөрийг “А Capella” …
-
26 May
“Гэгээн муза” наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Гэгээн муза” наадам амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллагууд ажилласан юм. Энэ жилийн “Гэгээг Муза” наадамд хот, хөдөөгийн 47 …
-
25 May
Ээжтэйгээ үзэх “Түмэн ээж” үндэсний дуун цэнгүүнд урьж байна
Эх үрсийн баярт зориулан Монголын сайхан ээж нарт Төв цэнгэлдэх хүрээлэнд “ТҮМЭН ЭЭЖ” хүндэтгэлийн үндэсний анхдугаар дуун цэнгүүнийг Эмэгтэйчүүд сэтгүүл, Их майдар төслийн дэмжлэгтэйгээр 2015 оны 5-р сарын 30-ны 11 цагт зохион байгуулах гэж байна. Тус хүндэтгэлийн цэнгүүнд МУАЖ А.Долгор, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ С.Батсүх, МУСГЗ Ш.Гүрбазар, Увертюра хамтлаг, Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театр, Төв аймгийн Монгол туургатан театр, Хөвсгөл аймгийн …
-
25 May
Тэйлор Свифтын шинэ клип дээд амжилт тогтоов (видео)
Тэйлор Свифтын хамгийн сүүлд гаргасан “Bad blood” дуу нь Youtube сайтад ердөө 24 цагийн дотор 20 сая хандалтыг авсан байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчид болоод клипыг бүтэхэд тус болсон бүх хүмүүст талархлаа илэрхийлсэн байна. Ингээд түүний Bad blood дууны video-г хүргэж байна. www.urlag.mn
-
25 May
Монгол үндэсний бахдахуй “Би Монгол Хүн” дууны шинэ клип
Зурагтаар хэрүүл, интернэтээр хараал, ордноор өр. Энэ Монгол ер нь яачихав гэх яриа монголчууд бидний өдөр тутмын сэдэв болчихож. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Чихэнд чимэггүй, сэтгэлд тавгүй үгс ард түмний оюун санааг хордуулж, амьдралын төлөөх тэмцлийг доош хийхээс цаашгүй. Тиймийн учир “Монголоороо бахдахуй” буюу Үндэсний үзлийг сэргээн сурталчлах, үндэсний бахдахуйг бадраах их аяныг Хар сарнайн Амраа энэ зуны …
-
25 May
“Бүүвэй” уянгын драмын жүжиг тоглогдоно
“Бүүвэй” Уянгын драмын жүжгийг зуравдугаар сарын 1-ны өдөр ганцхан удаа тоглох гэж байна. Тус жүжгийн зохиолч, найруулагчаар урлаг судлалын ухааны доктор, УГЗ Н.Ганхуяг ажилласан бол зураачаар- О.Баярмагнай ажиллажээ. Харин дүрүүдэд- Нандин- Т.Хулан /СТА/ Дулам- С.Сарантуяа /МУАЖ/ Үнэнбат – Б.Тамир, Очирсүрэн -Г.Амгаланбаатар /СТА/ Өлзий – Ц.Цэрэнболд /СТА/ нар тоглосон байна. Очирсүрэн өөрийн багын найз болох хамгийн итгэлт анд Үнэнбатад эхнэр Нандингаа захин, харь нутгийг …
-
25 May
Морин хуурын чуулга амьтдын ертөнцийг мэдрүүлнэ
Улсын филармонийн Морин хуурын чуулга 3 дахь жилдээ Францын суут хөгжмийн зохиолч Камиль Сен Сансын “Амьтдын ертөнц” бүтээлийг хүүхэд багачууддаа зориулан хүүхдийн баярыг тохиолдуулан уламжлал болгон тоглодог. Хөгжмөөр амьтдын ертөнцийг мэдэрч, амьтдын дуу авиа хөгжмөөр яаж дуугарч болдгыг хүүхдэд ойлгомжтойгоор хүүхэлдэйн дүрстэйгээр, үндэсний хөгжмөөр бүрэн хэмжээний хүүхдэд зориулсан тоглолтыг тавих болно. Үүнд: арслан, заан, аквариум, имж, шавьж, хөхөө, илжиг, шувууны …
-
23 May
“Гэгээн муза-12” наадмын улаан хивсний ёслол өнөөдөр болно
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Гэгээн муза-12” наадмын улаан хивсний ёслол өнөөдөр 15:00 цагт УДЭТ-ын үүднээ болно. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар НЗДТГ, БСШУЯ, УДЭТ, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллага ажиллаж байгаа юм. Ингээд энэ жилийн “Гэгээн Муза”-д нэр …
-
22 May
Хурд хамтлаг “Урлаг урлагаа дэмжье” төслийг хэрэгжүүлж эхэллээ
Урлаг бол тасралтгүй хөгжих хүний оюун санааны гайхамшигийн илэрхийлэл билээ. Харин өнөөдөр манайд урлаг хэр хөгжиж байна вэ ? Бид хөгжих гарцыг хэр тавиж байна вэ? Магадгүй Улаанбаатар хотод урлагийн хөгжил тодорхой хэмжээгээр харагдаж байвч хөдөө орон нутагт дутагдалтай байгаа юм. Ийм ч учраас “Хурд” хамтлаг уран бүтээлээ хийхийн хажуугаар “Урлаг урлагаа дэмжье” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд “Хурд” хамтлагийнхан энэ сарын хорьдоор Баянхонгор аймгийн Хөгжимт Драмын театртай хамтран Улаанбаатар паласт тоглолт хийхээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл