“Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр өглөө эхэллээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа уран нугараач А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр эцсийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулав. Мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон хэлний …
Урлаг
March, 2022
-
17 March
Холливуд-Монголын кино төсөл урагшилж байна
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот – “Godsend” төслийн продакшны баг Лос Анжелес хотод Пунцагийн Цагаан (Степпе Арена)-тай уулзаж, Холливуд-Монголын хамтарсан томоохон кино төслийн Монгол Улсад үзүүлэх эерэг нөлөөлөл болон төслийг хамгийн оновчтой байдлаар хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцов. Талууд ажлын байр шинээр бий болгох, Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж (хилээс үл хамаарах) экспортын боломжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал …
-
16 March
А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэр үзүүлнэ
“Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт маргааш АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд нийт 130 гаруй орны мисс өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад 40 орны гоо бүсгүйчүүд үлдээд байна. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцож байгаа мисс А.Бөртэ-Үжин уран нугаралтын үзүүлбэрээрээ “Авьяас” үзүүлбэрийн ялагч болж “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ. Финалын шатанд …
-
16 March
Монголын кино урлагийн зөвлөл Унгарын үндэсний кино хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо
Монголын кино урлагийн зөвлөл Унгарын үндэсний кино хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо Соёлын дэд сайд М.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Унгар улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд энэ сарын 10-ны өдөр Унгар Улсын Засгийн газрын харьяа Унгарын Үндэсний кино хүрээлэн (NFI – Nemzeti Film Intézet)-гийн Удирдах зөвлөлийн дарга Чаба Каел, тус хүрээлэнгийн Уран бүтээлийн асуудал хариуцсан газрын дарга Акос Пести, Гадаад төсөл хөтөлбөр, худалдааны …
-
15 March
Магваны Эрдэнэбат: Уран бүтээл бүр өөрийн хувь заяатай, замналтай
Уншигч олонд “Хөлгүй цэнхэр нуур”, “Юу ч мартаагүй”, “Хүйтэн бороо” тэргүүтэй ном, “Хөлгүй цэнхэр нуур, “Би нар”, “Гэргий” уран сайхны кино, “Сэтгэл мэднэ”, “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар” олон ангит кино, “Хүйтэн сэтгэл”, “Хүний үнэр” телевизийн жүжиг зэрэг олон арван зохиол бүтээлээрээ оюуны таашаал хүртээж, ухаарал хайрласан Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Программын нэгдсэн захиргааны дарга …
-
14 March
“Нарны садан” уран сайхны кино энэ сарын 17-нд нээлтээ хийнэ
UBS телевиз, PickPack болон White Arch Studios, UB Pictures-ийн хамтын бүтээл “НАРНЫ САДАН” уран сайхны кино 3-р сарын 17-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Соёлын тэргүүний ажилтан Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон “Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тогложээ. Мөн зохиолч, ерөнхий найруулагчаар СТА …
-
14 March
Б.Халиун: Би өөртөө “чи ялагч” гэж бат итгүүлж чадсан
Загварын салбарын шилдгийг тодруулдаг America’s Next Top Model нэвтрүүлгийн албан ёсны эрхтэй монгол хувилбар 3 дахь улиралдаа “The Models” нэртэйгээр 2021 онд бүтээгдсэн билээ.Нэвтрүүлэгт оролцсон 22 үзэсгэлэнт охидоос зан чанар, ур чадвар, эрдэм мэдлэгээрээ онцгойрсон нэг оролцогч нэвтрүүлгийн ялагч болж, Монголын Дараагийн Топ Модель хэмээх алдрыг хүртсэн юм. Тэр хүн бол Ханна буюу Халиун. Ингээд “The Models” нэвтрүүлгийн ялагч, загвар …
-
11 March
Найруулагч М.Батболдыг Ф.М. Достоевскийн медалиар шагнахаар болжээ
“Орфей” театрын найруулагч Мягмарнарангийн Батболдыг “Агуу зохиолч Ф.М. Достоевскийн медаль” -иар шагнахаар болжээ. ОХУ-ын Соёлын яамнаас их зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М. Достоевский 1821-2021” хэмээх энэхүү медалийг улс орондоо Ф.М. Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээж буй ажээ. Найруулагч М.Батболд Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн …
-
10 March
Ц.Ганзориг: Найруулагч Б.Тамир “жингээ хас, үс сахлаа ургуул” гэдэг даалгавар өгсөн
“Маск” продакшны жүжигчин, МУСТА Ц.Ганзоригтой ярилцлаа. -Уран бүтээлийн сонин сайхнаар ярилцлагаа эхэлье? -Сүүлийн үед дэлгэцэнд нэг их гарахгүй байгаа. Уран бүтээлч хүний хувьд өөрийн дүрх төрхөд өөрчлөлт, шинэчлэл хийж байна. Ил гарахгүй байх хугацаандаа олон сайхан киноны арын албанд зургийн даргаар ажиллалаа. СУИС-ийн төгсөх курсийн оюутан, залуухан найруулагч Бат-Эрдэнийн “Хайрлах хүч” УСК-д зургийн даргаар ажиллаад дөнгөж дууслаа. Мөн Монголын эмэгтэйчүүдийн …
-
9 March
Швейцарын хөгжлийн агентлаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд оролцоход хамтарч ажиллана
Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурритай өнгөрсөн сард уулзаж, “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д Монгол Улсын уран бүтээлчид оролцох талаар хэлж, хамтран ажиллахаар санал солилцож байсан юм. Энэ дагуу энэ сарын 7-ны өдөр Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри нар “Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биеннальд уран бүтээлчдээ оролцуулахад …
-
9 March
Жүжигчин Г.Ундармаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Нийслэлийн Ерөнхий боловсролын “Сэтгэмж” сургуулийн ахмад багш Ядамжавын Дархиа; ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэдэнсодномын Халтар; …
-
3 March
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улс үзэсгэлэнгээ гаргана
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2022 FIFA World Cup/ 2022 оны 11-р сарын 21-нээс 12-р сарын 18-ны өдрүүдэд Катар улсад зохион байгуулагдана. Энэ үеэр хүн төрөлхтний түүхэнд нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүс бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлалт шинэчлэлтийг илтгэх “On the …
-
1 March
Болгар улс дахь олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс анх удаа оролцлоо
Болгар Улсын Аялал жуулчлалын яамны ивээл дор 38 дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Хэвийн амьдрал руу эргэж очье!” уриан дор хоёрдугаар дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Софи хотноо зохион байгуулагдлаа. Нийт 20 улсын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсон уг үзэсгэлэнд Болгар Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам нь Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, …
-
1 March
Соёлын яам:Каннын кино наадамд сурталчлах кино уран бүтээл хүлээн авч байна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд манай улсын уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэй оролцохоор болсон. Дээрх шийдвэрийн хүрээнд Соёлын яам энэ оны 5-р сард Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-ын дэргэдэх “Marché Du Films” платформд Монгол Улсын павильоныг ажиллуулах гэж байна. “Marché …
February, 2022
-
28 February
Ч.Номин: Галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлах боломжтой боллоо
Монголын уран зургийн галерейд 2009 онд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд шатсан. Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварласан бөгөөд одоогийн байдлаар галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм. Галд өртсөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл