Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын явцын талаар танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 17 цагийн байдлаар 405.236 сонгогч буюу нийт сонгогчдын 48.03 хувь нь саналаа өгчээ. Одоогийн байдлаар санал хураах үйл ажиллагаа ямар нэгэн ноцтой зөрчилгүй хэвийн үргэлжилж байгаа бөгөөд санал хураалт 22:00 цагт дуусна. СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ 17 цагийн байдлаар саналаа өгсөн сонгогчдын тоо Дүүрэг Баянгол-51.33% Баянзүрх-46.85% Багануур-40.03% Багахангай-63.94% Налайх-48.13% …
Нийгэм
June, 2016
-
29 June
МАН: СЕХ хариуцлагагүй үйл ажиллагаа, сонгуулийн зөрчлийн талаар мэдээллээ
МАН-аас сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын Хууль, эрх зүйн бодлогын газрын дарга Б.Мөрөн нар дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлалаа. СУ. БАТБОЛД:СЕХ ИРГЭДИЙН СОНГОГЧДЫН САНАЛ ӨГӨХ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙНА -Засгийн газрын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан шийдвэрийг Монголын ард түмэнд өмчийг нь эргүүлэн өглөө. Энэ нь зөв зүйтэй шийдвэр болсон тухай сонгогчид …
-
29 June
Ч.Содномцэрэн: Санал хураалтын явц хэвийн тайван явагдаж байна
Дөнгөж сая СЕХ-ноос улс орон даяар явагдаж буй санал хураалтын явц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Ч.Содномцэрэн энэ удаагийн сонгуулийн ирц хөдөө орон нутагт идэвхитэй байгаа бөгөөд 50 хувиас дээш байгаа бол нийслэлийн хэмжээнд 47 хувьтай байна гэлээ. Санал хураалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тухай мэдээллээ. Тэрээр гурван нэр дэвшигчийн нэрийг жагсаалтаас хасах тухай гурван гомдол ирүүлсэн байна. …
-
29 June
Нийслэлд сонгуулийн ирц 15 цагийн байдлаар 36.9 хувьтай байна
Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 15 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 15 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 311.283 буюу 36.90 хувь нь саналаа өгчээ. Санал хураалт 22 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэний үүргээ биелүүлж, саналаа идэвхтэй өгөхийг нийслэлийн Сонгуулийн хорооноос уриаллаа. …
-
29 June
Дархан-Уул аймгийн хэмжээнд 67218 сонгогч саналаа өгөх дүн гарчээ
Өнөөдөр Монгол Улсын Их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр. Энэ өдөр улс даяар 7:00-22:00 цагийн хооронд иргэдийн саналыг Сонгуулийн санал авах байранд санал тоолох төхөөрөмжөөр авч байна. Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ удаагийн сонгуульд 39 санал авах байранд 316 төрийн албан хаагч ажиллаж байна. Дархан-Уул аймагт сонгуулийн өгөх насны 67218 сонгогч саналаа өгөх …
-
29 June
Гар утсаараа зураг авбал саналын хуудсыг хүчингүйд тооцно
УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа улс даяар эхлээд 3 цагийн хугацаа өнгөрч байна. Сонгогчдын ирц энэ хугацаанд харьцангуй сайн байгааг хэсгийн хороодоос мэдээлж байна. УИХ-ын 71 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хэсгийн хорооны хувьд нийт 2249 сонгогчтой бөгөөд одоогийн байдлаар ирц 9.62 хувьтай, 162 сонгогч санал өгсөн байна. Тус хэсгийн хорооны ахлагч, …
-
29 June
83 сумын 30450 гаруй иргэн гол, нуур гаталж саналаа өгнө
Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар өнөөдрийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгийн 83 сумын 30450 гаруй иргэн 201 газраар ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн судалгааг онцгой байдлын алба гаргажээ. Тиймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах …
-
29 June
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
УИХ-ын ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Сонгуулийн өдөр нь хуулийн дагуу бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалсаар байгаа юм. Харин бүх нийтээрээ амрах амралтын өдөр болсонтой холбогдуулан энэ өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Тиймээс эрхэм сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
-
28 June
Сонгуультай холбоотой 1392 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчтэй холбоотой гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шийдвэрлэхээр болсон. Одоогийн байдлаар сонгуультай холбоотой 1392 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүнээс нийслэл хотод 770, хөдөө орон нутагт 622 бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагад ирсэн гомдлыг утгаар нь авч үзвэл: Сурталчилгааны самбар бусад эд зүйл гэмтээсэн гэх 383 гомдол Тухайн нэр дэвшигчийг фейсбүүк, твиттер бусад …
-
28 June
Хүй долоон худагт 6000 авто машины зогсоол ажиллуулна
Энэ жил наадамчдыг Монголдоо үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобусаар тээвэрлэхээр бэлтгэл хангажээ. Өнгөрсөн жилийн хувьд наадмын талбайд 15 ширхэг цахилгаан автобусаар үйлчилж байсан бол өнөө зун тоог нь нэмэхээр болсон байна. Автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний замыг тавьсан байна. Мөн энэ жил Хүй долоон худагт үзэгчдийн суудлын тоог нэмж байгаа аж. Өмнөх жилүүдийг бодвол үзэгчдийн суудал хоёр …
-
28 June
Хилийн боомтууд маргааш амарна
Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг үндэслэн маргааш буюу энэ сарын сарын 29-ний өдөр хилийн боомтууд амарч, энэ сарын 30-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ. Харин сонгууль болох өдөр буюу маргааш олон улсын Буянт-Ухаа, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам, Эрээн цав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд үйлчлэх ажээ.
-
28 June
Мансууруулах ургамал авч явсан залуусыг шалгаж эхэлжээ
“Монгол шилтгээнд” болсон “Playtime” наадмын үеэр хэсэг залуус мансууруулах үйлчилгээтэй байж болзошгүй ургамал цүнхэлж явсныг цагдаагийнхан илрүүлжээ. Тухайлбал, 20 настай эмэгтэй А, 20 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй А нарын цүнхнээс нэг боодол тамхи ороодог цаас, соруул 46 ширхэг ногоон өнгийн ургамал нэг боодол гар аргаар ороосон найман ширхэг тамхийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Одоогоор энэ хэргийг …
-
28 June
Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн бага хурлаас….
Энэ жилийн сонгуулиар нийт 498 нэр дэвшигч УИХ-д болон ИТХ-д нэр дэвших эрхээ авсан. Сонгуулийн сурталчилгаа хаасан үед сонгууль авах байрны шалгалт хийж дусаад байна. Гадаадын сэтгүүлчид манай сонгуулийн үйл ажиллагааг сурталчилхаар эрх мандатаа аваад байгаа бөгөөд жишээлбэл Америк, Англи, Австрали зэрэг орны төлөөлөгчид ирээд байна. Нийт сонгуулийн насны санал өгөх 1 912 931 хүн Сонгуулийн Ерөнхий хорооноос олгосон сонгогчийн үнэмлэхээ аваад …
-
28 June
83 сумын 30450 гаруй иргэн гол, нуур гаталж саналаа өгнө
Гол, нуур олонтой Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгийн 83 сумын 30450 гаруй иргэн 201 газраар ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн судалгааг онцгой байдлын алба гаргажээ.Тиймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэдийн болон зөөврийн хайрцгаар санал авах үед аюулгүй байдлыг хангах үүднээс ОБЕГ-аас аймгуудын Онцгой байдлын газруудад тусгайлан …
-
28 June
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны 06 дугаар сарын 27-ны 21 цагаас 06 дугаар сарын 28-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл