Нийгэм

July, 2016

  • 10 July

    Мянгат малчины хуушуур

    Ийм нэртэй хуушуур брэнд гаргах санаатай нэлээн хөдөлмөрлөлөө. Хуушуурын зах зээл, эрэлт нийлүүлэлтийг судлахад хоёр ч наадмыг зориуллаа. Тэгээд ер нь жор тун, маркетинг борлуулалтаа бэлэн болголоо. Үүнээс цааш доорх танилцуулгыг уншаад энэ маань ямар их онцлогтой хуушуур болохыг амтлахаасаа өмнө мэдэрч, жавьжны тань шүлс асгарах болно гэдэгт итгэлтэй байна. Итгэл төгс хэлэхэд Баялаг хуушуур, Ээжийн хуушуур Эмээгийн хуушуур, Хольцоогүй …

  • 8 July

    Засгийн газарт иргэдийн цалин, хөлсийг нэмэгдүүлэх санал хүргүүлнэ

    МҮЭХ-ноос УИХ болон Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр 7 зүйл бүхий санал хүргүүлэх болжээ. 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнө МҮЭХ-ноос нам, эвслүүдэд “Иргэдийн нийгмийн захиалга” баримт бичгийг хүргүүлжээ. Үүнийг нь нам эвслийн бүлгүүд хүлээн авч, өөрсдийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Энэ удаагийн сонгуульд дийлэнх олонхын суудал авсан МАН ч …

  • 8 July

    Жолооч таныг баяр наадмын үеэр сонор сэрэмжтэй жолоо барихыг анхааруулж байна

    Ардын хувьсгалын ойн баяр наадмыг тохиолдуулан амрах үед орон нутгийг зорин амрах иргэдийн тоо ихсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. 2015 оны 07 сарын 8-наас 2015 оны 07 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж 18 хүн нас барсан. Жолооч та: Орон нутгийн замд хурдаа тохируулан, хамгаалах …

  • 8 July

    Цагдаагийн алба хаагчдыг шагналаа

    Тулгар төрийн 2225 Их Монгол Улс байгуулагдсаны 810 Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жилд ажил бүтээлээр амжилт гаргасан алба хаагчдад  Хууль зүйн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнаж урамшууллаа. Өнөө жил цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож  байгаагаараа онцлог юм.

  • 7 July

    Он гарсаар ой, хээрийн түймрийн 99 тохиолдол бүртгэгдээд байна

    Улсын хэмжээнд 2016 оны эхний 07 сарын байдлаар нийт 13 аймгийн 51 суманд 99 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 535.036 га талбай түймэрт өртөж, байгаль экологид 311.678.828 төгрөгийн хохирол учраад байна. Мөн 2.497.500 төгрөгийн эд материалын хохирол учирч, гал түймрийг унтраахад 10.068.050 төгрөгийн зардал гаргажээ. Түймэрт өртөн гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж, 19 айлын гэр, …

  • 6 July

    Отгонтэнгэр хайрханы тахилга болно

    Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болов. Монгол түмний буян заяа , цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тахихаар болсон билээ. Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг …

  • 5 July

    Үерийн аюулаас дөрвөн хүний амь насыг аварлаа

    Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт малчин А-гийн гэр, мал, малын хашаатай хамт үерт урсаж, “Verna”  маркийн автомашин усанд урсаж хайрганд дарагдсан. Мөн тус багийн “Мараатын ам” гэдэг газарт малчин Б, Э, Т гэдэг 3 айл усанд автсан байна гэсэн дуудлага 2016 оны 06 дугаар сарын 29-ны 21:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын …

  • 5 July

    Хамгаалалтгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй байхыг үүрэгдэв

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд боллоо. Энэ жилийн наадмаар хурдан морьд унаач хүүхдүүдийг тусгай хамгаалалтгүй бол уралдаанд оролцуулахгүй гэдгийг онцгойлон хэлэв. Ц.Оюунбаатар хурдан морины уралдааны цагийн хуваарь, уралдааны зайг тогтоон хөтөлбөрийг уяач наадамчдад танилцуулах уралдааны цагийн хуваарийг баримтлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр “хурдан морины унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, …

  • 4 July

    Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр 5 жилийн турш Хятад кино гарна

    МҮОНТ-ийн 1-р сувгаар 2014 оны Хятадын хамгийн олон үзэгчтэй кино “Бээжингийн залуус” олон ангит кино гарч эхэллээ. Энэ нь БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол улсад айлчлал хийх үеэрээ хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор Хятадын олон ангит киног Монголын Үндэсний телевизээр гаргах тохиролцоонд хүрсэнтэй холбоотой гарч буй анхны кино аж.  БНХАУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд …

  • 4 July

    Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

    Ойрын өдрүүдэд бүгчим халуун байна. Иргэд халуунд сэрүүцэх зорилгоор гол ус бараадаж, голын эрэг дагуу амарч, зугаалах үеэр санамсар болгоомж алдсаны улмаас гол усанд осолдон амь насаа алдах эрсдэл гарсаар байна. Тухайлбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон …

  • 4 July

    Хувьцааны мөнгөний үлдэгдэл 100 мянган төгрөг иргэдийн дансанд хэзээ орох вэ

    “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувиа Засгийн газарт 300 мянган төгрөгөөр худалдах хүсэлтэй иргэд өнгөрсөн сараас эхлэн банканд хандаж мөнгөө авч эхэлсэн. Тодруулбал, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүмүүс сонгуулийн өмнө 200 мянган төгрөгөө  хоёр хувааж авсан. Харин үлдсэн 100 мянган төгрөг нь өнөөдөр дансанд нь орох ёстой боловч одоогийн байдлаар ороогүй байгаа талаар хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан …

  • 4 July

    Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд томоохон осол гарч долоон хүн нас баржээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 621 авснаас зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 3 …

  • 4 July

    АСЕМ-ийн Ази, Европын түмний чуулган нээлтээ хийлээ

    АСЕМ-ийн дагалдах хурлуудын нэг Ази, Европын түмний XI чуулган өнөөдрөөс буюу энэ сарын 4-6-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна. Тус чуулган нь “Шударга,тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд явагдана. Мөн Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, …

  • 4 July

    Энхийг сахиулагчдад НҮБ-ын медаль гардууллаа

    UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НҮБ-ын медаль гардууллаа. Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр НҮБ-ын медаль гардан авах ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж …

  • 2 July

    Үертэй голуудын мэдээлэл

    Хэдхэн хоногийн дараа Монгол түмний их баяр наадам болно. Үргэлжлүүлэн энэ сарын 14, 15-нд АСЕМ-ын Дээд төвшний XI уулзалт зохион байгуулагдах юм. АСЕМ-ын зохион байгуулалттай холбоотойгоор зохион байгуулагчид нь нийслэлчүүдийг хөдөө орон нутагт амарч зугаалахыг зөвлөсөн. Харин энэ жил хэдий зуншлага таатай байх ч үе усны аюулаас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагаас нь анхааруулж байгаа юм.  Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар