Нийгэм

August, 2016

  • 19 August

    272 хүнийг усанд осолдохоос аварчээ

    Гол, усны аюулын тоо, хохирлыг бууруулах, ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор  Онцгой байдлын ерөнхий газраас  “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”, “Бэлэн байдлыг хангах тухай” албан бичгийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлэн, үүрэг өгч ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус үүргийн хүрээнд …

  • 19 August

    Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Б.Батбаярыг томиллоо

    Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батбаярыг томилжээ. Б.Батбаяр нь Сангийн яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд  С.Батболд Ерөнхий сайдын үед “Самурай” бондыг олон улсын зах зээл дээрээс босгох яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд гар  бие оролцож байжээ. Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас …

  • 19 August

    “Хичээлийн шинэ жил-2016” нэгдсэн үзэсгэлэн худалдаа болно

      Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 10 гаруйхан хоног үлдлээ. Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн“Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа …

  • 19 August

    Самар түүхдээ хуш модоо хайрлаарай

    Болц нь гүйцсэн самар тоншуул тонших төдийд л модноосоо салдаг. Харин болц дутуу, давирхайгаар бэхлэгдсэн самар тийм ч амар унахгүй. Самрын болц аравдугаар сард болдог. Гэхдээ тухайн жилийнхээ цаг уурын онцлогоос шалтгаалж арай эрт болц гүйцэх ч үе бий. БОАЖ-ын сайдын 2014 оны А/166 тоот “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах, журам”-ын 3.3.7-д хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа …

  • 19 August

    Нитх-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Хичээлийн шинэ жил”-ийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Тэргүүлэгчид “Хичээлийн шинэ жил” эхлэх гэж байгаатай холбогдуулан “Замын хөдөлгөөний  ачааллыг бууруулах ажлын хэсгийн ажлын явц”, “Сургууль, цэцэрлэгийн хүртээмж”-ийн талаар танилцуулга сонслоо. Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Улаанбаатар хотын автозамын нөхцөл байдал, замын хөдөлгөөний  зохицуулалт,  засвар, арчлалт, нийтийн тээврийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Зуны амралт, зугаалгын цаг …

  • 19 August

    Энхийг сахиулагчид Афганистан зориход бэлэн боллоо

    Монголын энхийг сахиулагчид дайчид ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Өнөөдөр Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хоёр багийн алба хаагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Жанжин тугандаа мэхийн ёсолсон цэргийн хоёр баг нь өөр, өөр газар оронд үүрэг гүйцэтгэх бөгөөд эх …

  • 19 August

    Гандантэгчинлэн хийдэд хулгай орж, гуулин бурхад алдагдсан байна

    Гандантэгчинлэн хийдэд өчигдөр орой хулгайч оржээ. Хулгайч тус хийдийн оройн “Жүд” дацанд 22.00-22.30 цагийн хооронд нэвтэрсэн бөгөөд гуулин бурхан хулгайлсан гэдгийг цагдаагийн байгууллагад лам нар мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгаад гэмт этгээдийг саатуулсан тухай мэдээллээ. Хэргийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд орших суух 32 настай Б бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй юм байна.  Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст …

  • 19 August

    Эрчим хүчний салбарын ажиллагсадын өдрийн баярын мэндийг дэвшүүлье

    Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын нийт хамт олон, үе үеийн ахмад буурлууд, салбарын хөгжлийн төлөө нэгэн зорилгоор түүхийг бүтээлцэж байгаа хувийн хэвшилд ажиллаж байгаа мэргэжил нэгт хамт олон та бүхэндээ Эрчим хүчний салбарын ажиллагсадын өдрийг тохиолдуулан баярын мэндийг дэвшүүлье. 2016 оны сонгуулиар байгуулагдсан Засгийн газар, үүний дотор эрчим хүчний яамнаас …

  • 19 August

    ЭМ-ийн сайд А.Цогцэцэг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагийн төлөөлөлтэй уулзав

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ЖАЙКА-ийн Токио дахь төв оффис болон Монгол дахь төлөөлөгчийн газрын албаны хүмүүс, мөн Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Цэцэгсайхан болон тус яамны холбогдох албан тушаалтнууд байлцсан ба уулзалтын зорилго нь ЖАЙКА-ийн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд хэрэгжсэн Японы уламжлалт эмчилгээ (жүдо бариа засал)-ний …

  • 19 August

    Дэлхийн хэмжээний цалинтай ч дэлхийд өрсөлдөх чадваргүй Монголын Төрийн өмчит компаниуд

    Засгийн газраас Төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ Төрийн өмчит компаниудын удирдлагуудын нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш болж 60 хувь бууруулах шийдвэр гаргасан. Жирийн хүний зүүдэндээ ч төсөөлж байгаагүй сарын 30 сая буюу түүнээс дээш төгрөгийн цалинг “Эрдэнэт” үйлдвэр, “Таван Толгой”, …

  • 19 August

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр түүнтэй хамт Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш О.Балжинням, Х.Эрдэнэт-Од нар байлцав. БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразил улсын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан …

  • 19 August

    Чин Ван Ханддоржийн өргөөг танилцуулж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дурсгалт барилгуудыг  нэрлэж, Чин ван Ханддоржийн өргөөг танилцуулж байна. Товч түүх: Богд хаант Монгол Улсын үед Нийслэл …

  • 19 August

    “Монголын археологийн үнэт өв” зургаан боть номын нээлтийн ажиллагаа болов

    Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XI их хурлын хүрээнд “Монголын археологийн үнэт өв” зургаан боть номын нээлтийн ажиллагаа  МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд боллоо. Номын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улс зөвхөн байгалийн баялгаар арвин биш түүх соёлын олдвор, үнэт өвөөр баян гэдгийг энэ гайхамшигтай ном батлан харуулсан. Монгол …

  • 19 August

    Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах  тухай” А/607 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг /тугал, хурга, ишиг/ 2016 оны 08 дугаар сарын  22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд бруцеллёз  өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг батлав. …

  • 19 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ны баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим …