Энэ сарын 4-6-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зүүн болон төвийн бүсийн малын эмч нарын сургалт семинарыг “Мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгууллаа. Семинарт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй албаны хүмүүс болон найман аймгийн 300 гаруй малын эмч, мэргэжилтнүүд, Мал эмнэлэг үржлийн газар, УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС-ийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн эрдэмтэн, судлаачид болон НҮБ-ийн ХААБ-аас …
Нийгэм
August, 2016
-
9 August
Улаанбаатар хотын гэрэлтүүлэг 96,63 хувьтай асч байна
Нийслэлийн зургаан дүүргийн гэрэлтүүлэг 08 сарын 07-ны өдрийн байдлаар 96.63 хувийн асалттай байгаагаас Баянгол дүүрэг 90 хувь, Баянзүрх дүүрэг 99.2 хувь, Чингэлтэй дүүрэг 99.85 хувь, Сүхбаатар дүүрэг 97.30 хувь, Сонгинохайрхан дүүрэг 97.10 хувь, Хан-Уул дүүрэг 96 хувийн асалттай байна. Асалт хангалтгүй байгаа гудамжуудын гэрэлтүүлгийг засварлах ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас шуурхай зохион байгуулж, арга хэмжээ авч байна гэж Нийтийн …
-
9 August
Орон нутгийн зарим замуудыг түр хаалаа
Их хэмжээний устай, үргэлжилсэн бороо орж, үер буусны улмаас зорчих боломжгүй болсон орон нутгийн зарим автозамын хөдөлгөөнийг түр хаалаа. Тодруулбал, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай авто замын 118 дахь км-т /Шаргын бригадын ар/ төмөр бетон гүүрийн дамжих хавтан, дэр бетон хөндийрч зорчих хэсгээр автотээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон байна. Иймээс уг замын хөдөлгөөний хааж, тэмдэг тэмдэглэгээ байрлуулан түр зам гаргажээ. Мөн Баянхонгор-Шаргалжуутын чиглэлийн авто замын …
-
9 August
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дипломат төлөөлөгчидтэй хийх анхны уулзалтаа стратегийн түнш орон болох БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтэй хийж, хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын Хятад Улстай явуулж буй хамтын ажиллагааны талаар танилцуулга хийж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр сайд П.Сэргэлэн хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд байнга анхааран, хөдөө аж …
-
9 August
Ихэнх нутгаар бороотой
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны 08 дугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг урьдчилсан мэдээ: Баруун болон төвийн аймгуудын нутгаар, зүүн аймгуудын хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу …
-
8 August
БОАЖ-ын сайд БНХАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминтай уулзаж, хоёр улсын байгаль орчин,аялал жуулчлалын салбарын харилцаа,хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Син Хаймин Байгаль орчин,аялал жуулчлалын сайдаар дахин томилогдсонд Д.Оюунхорол сайдад баяр хүргэж, амжилт хүсэв. Хоёр улс байгаль орчин,аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай.Байгаль орчноо хамгаалж буй …
-
8 August
Олон улсын монголч эрдэмтний XI их хурал болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Олон улсын монголч эрдэмтний XI их хурлын тухай хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар байлцав. …
-
8 August
Авлигатай тэмцэх газрын дарга Х. Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгов. Батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардууллаа. Зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг үндэслэн …
-
8 August
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт нээлттэй хэлэлцүүлэг болно
Сүүлийн 2 жилийн турш үйл ажиллагаа нь доголдоод байсан “Нийслэлийн “Иргэний танхим” энэ сарын 10 -наас эхлэн хаалгаа нээнэ. Учир нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийнхээ санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Нээлттэй хэлэлцүүлгийн анхны сэдэв нь “Нийслэлийн нийгэм – эдийн засгийн зорилт” байх юм. Нийслэлийн Засаг даргын 2016 – 2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, “Нийслэлийн …
-
8 August
Хотын дарга “Мягмар” гараг бүр иргэдтэй уулзана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд долоо хоног бүрийн “ Мягмар” гарагт иргэдийг хүлээн авч уулзана. Маргааш/8 дугаар сарын 9-нд/ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд эхний уулзалтаа хийх бол дараагийн долоо хоногт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт өглөө 10 цагт иргэдтэй уулзана. Хотын дарга уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож , нийслэлийн дүүрэг, хороо …
-
8 August
Монгол, Хятадын батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт болно
Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт ирэх өдрүүдэд Монгол Улсад болох гэж байна. Зөвлөлдөх уулзалтад БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга, тэнгисийн цэргийн хурандаа генерал Сүн Зянгуо тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор манай улсад айлчилж байна. Уулзалт маргааш буюу наймдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Батлан хамгаалах яаманд болно. Энэ удаагийн зөвлөлдөх …
-
8 August
Хотын дарга С.Батболд хууль бус барилгыг буулгах шийдвэр гаргалаа
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нэгэн шийдвэрийг гаргасан нь иргэдийн талархлыг ихэд хүлээгээд байна. Ард түмэн түүнийг “Зоригт дарга” хэмээн шагшин магтах боллоо. Учир нь энэ сарын 27-ны өдөр Хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Хүннү” хорооллын нутаг дэвсгэрт байрлах дөрвөн давхар барилгыг буулгах шийдвэр гаргасан юм. Тус барилга иргэн Ц.Оюунцэцэгийн эзэмшлийнх бөгөөд ойр …
-
8 August
Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардав
Монголын Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газарт санал хүргүүлэх тухай мэдээлэл өнөөндөр хийлээ. Тус хуралд МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын хүмүүс оролцов. Тус эвлэлээс эрх баригч намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан яаралтай шийдвэрлэх 10 асуудлыг танилцууллаа. Үүнд: Хямралын нөхцөлд ажилчдыг цомхотгохгүй байх бодлого баримталж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь үндэслэлгүй халж, сольж төрийн …
-
8 August
Ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжил
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Түүнчлэн, -Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх -Гол …
-
8 August
Монгол өөр улс болжээ
Улаанбаатарт өнгөрсөн долдугаар сард АСЕМ-ын олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд болсон Ази, Европын бизнесийн чуулганд оролцох завшаан надад тохиосон билээ. Тэрхүү аялал Монгол, Буриадын харилцааны олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. ЧУУЛГАНДСАН МОНГОЛ Бид долдугаар сарын 12-нд Орос, Монголын хилээр нэвтэрсэн. Монголын талаас сунжирсан урт автомашины дараалал нүдэнд юуны түрүүнд тусч байлаа. Буриад, Байгаль нуурыг үзэх гэсэн хөрш …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл