Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын үеийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа. Хамгаалалтын үйл ажиллагаанд 27 байгууллагын 1200 гаруй алба хаагч, 94 олон нийтийн цагдаа, 84 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэсэн. Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, …
Нийгэм
August, 2016
-
8 August
Оюутан цэргүүдийн сургалтын бэлтгэлтэй танилцлаа
“Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлсэн бөгөөд сурлагын чанар болон бусад нөхцөл байдлыг нь харгалзан 49 их, дээд сургуулийн 1000 оюутан залуус хамрагдаж байна. Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан бол цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалтууд зургадугаар сараас эхэлсэн. …
-
8 August
АТГ-аас Н.Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэв. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан …
-
8 August
“Даншиг наадам -хүрээ цам 2016” өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ “Хүй долоон худаг”-т энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадам нь хоёр өдрийн турш “Хүй долоон худаг”-т үргэлжлэв. Эдгээр өдөр 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурж, Соёмбот туг залах ёслол, …
-
8 August
Чингисийн талбайд 420 уран нугараач чууллаа
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран 08 сарын 06 – ны өдөр “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг Чингисийн талбайд зохион байгууллаа. Тус үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлээс шалгарсан 420 уран нугараач оролцов. “Уул усны домог” уран нугаралтын үзүүлбэрт нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Дундговь, Дорноговь аймгийн уран нугараачид оролцлоо. …
-
8 August
Чөлөөт бөхийн эрэгтэй баг Риог зорилоо
Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх манай баг өчигдөр алсын замд мордлоо. Ар гэрийнхэн, ахан дүүс, эрэгтэй үндэсний шигшээ багийнхан, хөгжөөн дэмжигчид нь үдэн мордуулж өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. 1992 оны олимпийн наадмаас хойш сонгон шалгаруулалтаар тамирчдыг олимпийн наадамд оролцуулдаг болсноос хойш манай эрэгтэй чөлөөт бөхийн баг анх удаа бүтэн багаараа олимпийн наадмыг зорьж байна. Дасгалжуулагчид …
-
8 August
Р.Пүрэвдагва даншигийн аварга болов
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэглин хийд, нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус наадмын хүчит бөхийн барилдаанд 256 хүчтэн зодоглосноос Монгол улсын арслан, даншгийн арслан Р.Пүрэвдагва түрүүллээ. Ийнхүү тэрбээр даншгийн аварга цол хүртэв. Харин аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн даншгийн заан цолтой боллоо.
-
8 August
Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд 2016 оны залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт болно. Энэ удаагийн зуны сургуульд 12 орны 30 залуу судлаач оролцоно. 11:00 цагт Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулж буй Олон Улсын Монголч эрдэмтдийн XI хурлын тухай хэвлэлийн бага хурал хийнэ. 2016 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд …
-
8 August
Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
Өнөөдөр буюу наймдугаар сарын 08-ны даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 22-р хороо Өлгийн 3, 16, 18, 19, 20, 31, Ойн 1, 2-р гудамж, 69А, Б, 88, 89, 91, 106-р байр, Зүтгэл найдвар ЗБН, МЦХ ХК, ШУТИС-ийн ХМТС-ийн дотуур байр болон тэдгээрийн …
-
8 August
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны наймдугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөөс секундэд 6-11 …
-
5 August
Ус, үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2016 оны наймдугаар сарын 05-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Хөвсгөлийн уулсаас эх авах Үүр гол Цагаан-Үүр сум орчмоор үерийн түвшинг 80 см тус тус давж үерлэж байна. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, аялал …
-
5 August
Нийтийн албанд томилогдсон албан тушаалтнууд 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ бүртгүүлнэ үү
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу УлсынИх Хурал, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болонхөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй. Иймд Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар томилогдсон төрийн …
-
5 August
М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ
Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг …
-
5 August
Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулахад германы “НЕКСУС” төсөлтэй хамтарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ХНБГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан захирал Рут Эрлбэктэй уулзлаа. Уулзалтаар ХБНГУ-ын Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Нексус” төслийн талаар санал солилцож, төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Төсөл нь ХБНГУ-ын Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны санхүүжилтээр Ази, Номхон далайн бүс нутгийн …
-
5 August
Н.Энхбаяр: … шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийнхэн байхгүй үед ирж баривчлах байх
Авлигатай тэмцэх газрын /АТГ/ 30 гаруй ажилтан өнөөдөр Монгол ардын хувьсгалт намын /МАХН/ байранд очсон юм. АТГ-ын мэдээлж буйгаар өмгөөлөгчийн хамтаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулжээ. Үүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-ын төв байранд очсон сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа. -Сая юу болоод өнгөрөв. АТГ-аас таныг баривчлахаар ирсэн гэх мэдээлэл байна? -Мэдээж намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл