Нийгэм

February, 2022

  • 16 February

    Ч.Номин: Каннын кино наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчдийг тогтмол оролцуулахаар шийдвэрлэлээ

    Засгийн газрын өнөөдрийн /2022.02.16/ хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон Улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” асуудал танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ. Ингэснээр Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчид Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д, -Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д тогтмол оролцож, Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн бүтээлийг дэлхий дахинаа …

  • 16 February

    Гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

    Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр болж, Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.10-т заасан бүрэн эрхийн хүрээнд хянан хэлэлцэв.      Зөвлөгөөнөөс прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний …

  • 11 February

    “Хөгжлийн банк”-нд 39 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

    Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн үеэр зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдлын талаар Хөгжлийн банкнаас мэдээлэл өглөө. Нэгдүгээр сарын 20-ны өдөр тус банкнаас чанаргүй зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд зарласнаас хойш өнөөдрийг хүртэлх 22 хоногийн хугацаанд нийт 39,828,377,135/гучин есөн тэрбум найман зуун хорин найман сая гурван зуун далан долоон мянга нэг зуун …

  • 11 February

    “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг шинэчлэн баталлаа

    Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг Бээжин хотноо шинэчлэн баталлаа. Тус хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, БНХАУ-ын Онцгой байдлын яамны сайд Хуан Мин гарын үсэг зурсан юм.  Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн …

  • 11 February

    Хөгжлийн банкны асуудлаар “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болно

    Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид хоёрдугаар сарын 11-нд буюу өнөөдөр 11 цагаас “Туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банкийг үндсэн чиг үүргээр ажиллуулахад улс …

  • 10 February

    Д.Сумъяабазар: Айлчлалын үеэр Хятадын тал Улаанбаатар хотын хоёр том төслийг дэмжихээ илэрхийлсэн

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын  үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөн ярилцаж, ямар гарц, шийдэлд хүрсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа.  -Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрсэн бэ? -Улаанбаатар хот бол улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч …

  • 9 February

    Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмжийг аймгийн засаг дарга нарт хүргүүллээ

    Өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг биелүүлэхгүйгээр хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг …

  • 9 February

    Ч.Номин:Жуулчдын ихээр явдаг маршрутын дагуу түүх, соёл, шашны аялал жуулчлалын төвүүдийг бий болгох боломжтой

    Соёлын сайд Ч.Номин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг Соёлын яаманд урьж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Соёлын яамны хийж хэрэгжүүлж буй бодлого, чиглэл болоод аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар уулзаж ярилцлаа. Өнгөрсөн онд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран “Монгол өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж …

  • 8 February

    “Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусаар зорчих боломжтой

    “Ковид-19” цар тахлын тархалт харьцангуй хумигдаж, улс орнууд хил гаалиа нээж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн гадаадын улс орныг зорих монголчуудын тоо ч нэмэгдэж байна. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нийслэл Улаанбаатар хотоос 52 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг. Тиймээс “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорих иргэд голчлон хувийн автомашинаар зорчдог.  Тэгвэл иргэд …

  • 7 February

    Баярын өдрүүдэд ГССҮТ нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

    Баярын өдрүүдээр Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн хамт олон алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллажээ. Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй хоёр хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн …

  • 7 February

    Вакцины 4-р тунд зорилтот бүлгийн 5.1 хувь нь хамрагджээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Сар шинийн баярыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд харьцангуй тайван амгалан тэмдэглэн өнгөрүүлснийг мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа. Эрүүл мэндийн салбарт элдэв хүндрэл учраагүй бөгөөд “Ковид-19” цар тахлын халдварын тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеэс эрс багассан дүн гарчээ. Нийт шинжилгээний 89-90 хувь нь эерэг гарч байсан бол одоо 37-50 хувь болон буурсан байна. Хэвтэн эмчлүүлэх …

  • 7 February

    АНЭУ-ын Гадаад харилцааны сайд “Дубай экспо 2020” дахь Монголын асарт зочиллоо

    “Дубай экспо 2020” олон улсын үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын асарт АНЭУ-ын Гадаад харилцааны сайд Шейх Абдулла бин Зайд (Sheikh Abdullah bin Zayed) зочиллоо. Энэ үеэр Монгол Улсын асарт дэлгэгдсэн үзмэрүүдтэй танилцлаа. Тухайлбал, зураач Н.Сэргэлэн, С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн “Дэлхийн нэг өдөр” бүтээл болон 18-р зуунд монгол бичгээр бичигдсэн 495 хуудастай “Данжуур судар”-ыг ихэд сонирхож байв. Монгол бичиг Араб …

  • 7 February

    “Бар жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гарлаа

    Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв. Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, …

  • 1 February

    Сар шинийн баяраа гэр, гэртээ шинэлэхийг уриалж байна

    Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол 22 хувь болсон байна. 2022 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2153 хүүхэд эмнэлэт хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 31, зорилтод бүлгийн …

  • 1 February

    Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана

    Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд биш, гэртээ тэмдэглэхийг уриалж буй. Баярын өдрүүдэд цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага, ямар зохион байгуулалтаар хэрхэн ажиллах болон иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Уул овоонд олноороо гарахгүй байхыг санууллаа Цагаан сараар цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх …