Нийгэм

June, 2022

  • 17 June

    Энэ жил 150 гаруй оюутан цагдаа ажиллана

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дэмжин, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, НАЖГ, Монголын оюутны холбоо… зэрэг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулдаг “Оюутан цагдаа” арга хэмжээ эхэллээ. Энэ жил 150 гаруй оюутан “Оюутан цагдаа”-аар ажиллахаар бүртгүүлээд байна. Гадны жуулчдад туслах, мэдээллээр хангах, нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү арга хэмжээ 2014 оноос зохион байгуулагдсан бөгөөд …

  • 17 June

    “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинжлэх ухаанд …

  • 17 June

    Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Д.Жаргалсайханыг томилов

    Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны даргаар томилогдсон Д.Жаргалсайханд МҮОХ-ны удирдлагууд хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ. Уг уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр нар оролцов. Мөн БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн …

  • 17 June

    Сэрэмжлүүлэг: Томоохон гол, мөрөн үерийн аюултай түвшинг 20-25 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Онон, Хэрлэн баруун хажуугийн Хараа, Алтай нуруунаас усжих Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Ховд, Хэрлэн, Улз гол үерийн түвшинг 5-15 см, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг 20-25 см даван тус тус үерлэж байна. Өнөөдөр Хэрлэн гол Өндөрхаан, Чойбалсан сум орчимд усны түвшин 10-15 см …

  • 17 June

    Н.Наранбаатар:Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг нүсэр биш минимал байдлаар зохион байгуулна

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж, салбар хороодын дарга нар бэлтгэл ажлаа танилцууллаа. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж буйг салбар хороодын удирдлагууд хэлж байлаа. Өчигдрийн хуралдаанаар …

  • 17 June

    Гурван байршлын авто замд хучилт хийх тул хөдөлгөөн хязгаарлана

    Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл/ гэсэн гурван байршилд авто замын хучилт хийх гэж буй юм. Үүнтэй …

  • 16 June

    Фото: “Монголын жүжигчид-2022” хөрөг гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол улсын тайз, дэлгэцийн жүжигчдийн нэгдсэн санг олон улсын стандартын дагуу бүрдүүлэн, уран бүтээлчдээ дэлхийд гарахад гүүр нь болж ажиллах зорилготой www.portfolio.mn сайтын нээлт болох “Монголын жүжигчид-2022” хөрөг гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2022.06.16/ Norphei Art Gallery-д боллоо. Portfolio.mn сайт нь Лотус пикчерс компанийн төсөл бөгөөд одоогоор БНСУ, ОХУ, Казахстан улсын дүр сонголтын найруулагчидтай хамтран ажиллаж байна. Энэхүү төслийн нээлт …

  • 16 June

    Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажил эхэллээ

     Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.Амгалан дулааны станцыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана. Төслийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, …

  • 16 June

    Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжгүй

    Амгалан дулааны станцыг өргөтгөл барих төслийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр, Эрхэм монголчууд аа,Энд хуран цугласан зочид төлөөлөгчид өө,Та бид хамтдаа цар тахлын хүндрэлтэй, амаргүй цаг үеийг даван туулж байна. Гэвч өнөөдрийг өнгөрсөн жилийн өмнөх үетэй харьцуулбал олон зүйл өөрчлөгджээ.Вакцинжуулалт эхлээгүй байх үеийн хатуу хөл хориотой өдрүүд, үсчин, гоо сайхан, барааны захууд, ресторан зоогийн газар, фитнесс клубээс эхлээд …

  • 15 June

    “Бакула Ринбүүчи”-гийн нэрэмжит шуудангийн маркийн нээлт болов

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1990-2000 онд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол, Энэтхэгийн орчин үеийн харилцааны бат бэх суурийг тавилцахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Кушок Бакула Ринбүүчи”-гийн нэрэмжит шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол 6 дугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болов. Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн …

  • 15 June

    Уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төлбөрийг төр хариуцна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзсан. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Тархины саа, саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болголоо. Мөн, Монгол Улсад эмчлэгдэх …

  • 15 June

    Монгол болон Энэтхэгийн түүх, соёлын хосгүй үнэт өв, Бурхан багшийн шүтээнүүдийг дэлгэн үзүүлж байна

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 14-ний өдөр тохиолоо.  “Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Монгол Улсад суугаа БНЭУ-ын ЭСЯ-тай хамтран тус улсын Дэли хотын Үндэсний музейд хадгалагдаж байдаг Бурхан багшийн ариун шүтээн /төвөдөөр “ринсрэл”/-ийг Монгол Улсад …

  • 15 June

    “Альфа Доктор Мед” компани Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    “Альфа Доктор Мед” компани өнөөдөр /2022.06.15/ Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Альфа Доктор Мед” ХХК-ийн Ерөнхий захирал Lee Jeoung Ho, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ламбаа, “Альфа Доктор Мед” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Сарангэрэл, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа нар гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд: …

  • 15 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар 30 хэмыг давж хална. 2022 оны 06 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс …

  • 14 June

    Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд ДЭМБ-ын зорилтуудтай нягт уялдаж байгааг хэлжээ

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч “Ковид-19” цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын төр, засгийн …