Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд тус сургуулийн талбайг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг хийжээ. Хөлбөмбөгийн талбайг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо, “Дөчин мянгат юнайтед клуб” хамтран …
Нийгэм
October, 2021
-
14 October
Чихрийн шижингийн шалтгаант сохрол, сул харааны түвшин ихсэх хандлагатай байна
Жил бүрийн 10-р сарын 14-ны өдрийг олон улсын хэмжээнд “Хараа хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Нүдээ хайрлая” #LoveYourEyes уриан дор нээгдэж байна. Дэлхий дахинд сохрол, сул хараатай 256 сая хүн амьдардаг бөгөөд сохролын тэргүүлэх шалтгаан нь болрын цайлт өвчин байдаг. Хотжилт, таргалалт ихэссэнтэй холбоотой ойрын жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант сохрол, сул харааны түвшин ихсэх хандлагатай байна. Ялангуяа …
-
14 October
Нэмэлт санал хураалтыг хоёр тойргийн 131 хэсэгт зохион байгуулна
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан. Гэвч зарим хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаад байгаа. Нэмэлт санал хураалтыг дээрх хоёр тойргийн 131 хэсэгт аравдугаар сарын 16-ны 07:00-22:00 цагт …
-
14 October
“Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүс байгуулах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэхүү төслөөр нийслэлийн Налайх дүүргийн Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” орчимд жишиг шинэ суурьшлын бүсийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсруулсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11-дүгээр хороо, Налайх дүүргийн 3, 7-дугаар хорооны нутаг дэвсгэр Хонхор орчимд “Хөгжлийн …
-
14 October
Нөөцийн мах бэлтгэх ААН-үүдийн хүсэлтийг аравдугаар сарын 20-ныг хүртэл авна
Нөөцийн мах бэлтгэх ажилд махны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Арилжааны банкны эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны …
-
14 October
“Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сэдэвт сургалт, өдөрлөг болно
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар МУИС, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, “Грийн Солар Энержи” ХХК-тай хамтран “Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Сургалт, өдөрлөг аравдугаар сарын 19-ний 10:30-13:00 цагт Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд болно. Тус сургалтад “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломж”, “Амины орон сууцны дулаан алдагдал”, “Сэргээгдэх …
-
14 October
“Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриатайгаар дэлхийн стандартын өдрийг тэмдэглэнэ
Жил бүрийн аравдугаар сарын 14-ийг Дэлхийн стандартын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас улбаатайгаар энэ жилийн Дэлхийн стандартын өдрийг “Илүү сайхан дэлхийн төлөөх хамтын алсын хараа” уриатайгаар тэмдэглэх юм. “Нийгмийн тэгш бус байдлыг арилгах, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зэрэг Тогтвортой хөгжлийн тэргүүн зорилгуудыг хэрэгжүүлэхэд олон улсын стандартууд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Өдгөө дэлхий нийтээрээ …
-
14 October
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 10 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи …
-
13 October
Вьетнам засварын газрууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татвар төлж эхэлнэ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудаар холбогдох алба, хэлтсийн удирдлагуудыг дагуулан очиж газар дээр нь ажилласан. Вьетнам засварын газруудын хувьд дотор, гадна тохижилт, цэвэрлэгээний асуудал их байгаагаас гадна …
-
13 October
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд дэлхийн стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна
Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчныг шинээр бий болгох үүднээс Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж байна. Дэлхийн жишигт нийцсэн талбайг байгуулахаар зорьж байгаа бөгөөд 0.07 га талбайд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн талбайн хажууд ногоон байгууламж байгуулах юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ”Монгол Улсын хувьд багийн спортоор зөвхөн 3х3 …
-
13 October
У.Наранцэцэг:Вакцины гурав дахь тунд 198 мянга гаруй хүн хамрагдаад байна
Коронавирусийн халдвараас сэргийлэх гурав дахь тун буюу нэмэлт тунгийн дархлаажуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 дугаар тушаалаар эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа. -Дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өгнө үү? -Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна. I тунгийн хамрагдалт 74 …
-
13 October
“Тавантолгой түлш”-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшинэ
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж “Тавантолгой түлш” ХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмших шийдвэр гаргалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оноос өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д нийт 372 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа …
-
13 October
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгджээ
2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Хан-Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Дээрх газруудад хамгаалалтын хашаа барьж, усалгаа, арчилгаа, тордлогоог нь шийдсэн байна. Моддыг Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний газрууд хариуцах юм. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн …
-
13 October
НМХГ:Усны тоолуур худалдан авахдаа баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг шалгаж авах хэрэгтэй
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 5-р хороо “Happy town” хотхоны оршин суугчийн хүсэлтийн дагуу усны тоолуурын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, тоолуурын заалт авалтыг шалгажээ. Шалгалтаар тус айлын усны тоолуур нь улсын баталгааны гэрчилгээгүй, 2013 оны баталгааны лацтай, тоолуурын баталгааны хугацаа дууссан ба баталгаагүй хэмжих хэрэгслээр төлбөр тооцоог гүйцэтгэсэн, тоолуурын заалтыг буруу авсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Стандарт, …
-
13 October
Батлан хамгаалах салбарынхан ирэх жилүүдэд 22 сая мод тарихаар зорьж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагын дагуу Батлан хамгаалах салбарынхан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв. Ингэхдээ Батлан хамгаалах яамнаас санаачлан нийслэлийн шинэ хурдны зам дагуу 8 га газарт мод тарих ажил хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын нийт газар нутгийн 74,9 хувь нь цөлжилттэй байна. Харин 2080 он гэхэд энэ тоо 90 орчим хувьд хүрч магадгүй байгаа нь мал аж ахуй, газар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл