НИТХ-ын ээлжит Х хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг нээж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн мэндийг хүргэж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдаж, олон улсын хөрөнгө оруулалт, мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон, мөн Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй болно гэсэн юм. Хуралдааны эхэнд нийслэлийн …
Нийгэм
October, 2021
-
28 October
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” эрдэм шинжилгээний хуралд таван орны эрдэмтэд оролцож байна
Монголын Хүүхдийн ордон, НЗДТГ-тай хамтран хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах үүднээс “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Хурлын нээлтэд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү хүрэлцэн ирж, баяр хүргэн үг хэллээ. Мөн ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа баяр хүргэн мэндчилгээ илгээжээ. Энэ удаагийн “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, ОХУ, …
-
28 October
Г.Ганбаяр:Багш нарын ёс зүйд анхаарах нь чухал
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийн үр дагаврын хөндлөнгийн үнэлгээний тайланг танилцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр дэх хэрэгжилтийн явцын талаарх хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалтыг хангах, хамтын ажиллагааг сайжруулах, дээрх хуулиудад хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, …
-
28 October
Богдхан уулын байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн юм. Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Оргилбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх түүх, соёлын дурсгалт байгууламжийг 2014 …
-
28 October
З.Мэндсайхан: Дотоодын махны хангамжийг нэмэгдүүлнэ
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт болоод үнийг тогтворжуулах чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Дотоодын махны хангамжийг нэмэгдүүлнэ Энэ жилийн хувьд импортлогч орны нөлөө, ковидын нөхцөл байдал, дотоодод гарч байгаа малын өвчлөлтэй холбоотойгоор махны үнийг тогтвортой байлгах төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай боллоо. Тиймээс дотоодын махны нөөц, хангамжийг нэмэгдүүлэхэд …
-
28 October
Б.Бямбадорж:Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 25-26 хувийг хүнд өвчтөн эзэлж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос “Ковид-19” халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллагын цахим шилжилтийн талаар тодрууллаа. -Есдүгээр сараас “Ковид-19” халдварын тархалт болоод хүнд, хүндэвтэр өвчтөний тоо эрчимтэй нэмэгдсэн. Үүнээс үүдэн орны эргэлтийг тусгайлан зохицуулах боллоо. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас яг ямар арга хэмжээ авч байна вэ? -“Ковид-19” цар тахлын эмнэл зүйн шинж тэмдэгт тохируулан …
-
28 October
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ. 2021 оны 10 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун …
-
27 October
Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав
Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Герман Улсын Элчин сайдын яамны хойно барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орж, нийтийн эрх ашигт харшилсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ. Энэ талаарх гомдол иргэдээс удаа дараа ирсэн байна. Хот байгуулалт, хөгжлийн …
-
27 October
Түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан импортоос хэт хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, …
-
27 October
Монгол төрийн түүхийн музейг “Чингис хаан” музейд нэгтгэнэ
Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэлээ. Музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгалаа.Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 …
-
27 October
Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө. Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах …
-
27 October
Т.Баярхүү: Хүн амын 50 хувь нь гурав дахь тундаа хамрагдвал зарим хязгаарлалтуудыг цуцална
Засгийн газрын өнөөдрийн /2021.10.27/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ковид 19”-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журмыг өөрчлөхөөр боллоо. Одоо бидний мөрдөж буй журамд улаан, улбар шар, шар ногоон гэсэн дөрвөн төрлийн зэрэглэл байгаа. Энэ журам нь вирус шинэ …
-
27 October
Галын аюулаас хүний амь аварсан сурагч Т.Эрдэмд БШУ-ны сайдын нэрэмжит шагнал олгоно
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм галаас эрдэнэт хүний амь аварчээ. Бусдын төлөө эрсдэл гаргаж, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн Т.Эрдэм хүүд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал олгохоор шийдвэрлэлээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүн болох багаасаа гэж бусдын төлөө эрсдэл гаргаж, чин сэтгэлээ зориулж чаддаг ирээдүйтэй байна гэдэг …
-
27 October
“Tourism Forum Mongolia 2021”:Аялал жуулчлалын салбарыг сэргээх хөтөлбөр боловсруулна
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгууллаа. БОАЖ-ын сайд Н.Уртнасан форумыг нээж хэлсэн үгэндээ Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Энэ салбарт 1600 гаруй аж ахуйн нэгж, …
-
27 October
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээжээ
Өчигдөр /2021.10.26/ 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулсан байна. Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16 хувь гарсан бөгөөд дээрх хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл