Нийгэм

October, 2021

  • 12 October

    Монгол улс НҮБ-ын терроризмтой тэмцэх албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

    Монгол Улс НҮБ-тай олон улсын терроризмын болон үндэстэн дамнасан гэмт хэргийн аюул заналыг бууруулах зорилгоор “Террорист этгээд болон онц ноцтой гэмт этгээдийн хөдөлгөөнийг илрүүлэх чадамжийг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг албан ёсоор хамтран хэрэгжүүлэх хүрээнд тус байгууллагын Терроризмтой тэмцэх албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээ 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотод, НҮБ-ын төв байранд болов. Уг …

  • 12 October

    Б.Өнөржаргал: Хөгжмийн зохиолчоор сурч эхэлсэнээс хойш дууны уран бүтээл туурвихаас илүүтэйгээр хөгжмийн уран бүтээл хийхийг илүүд үздэг болсон

    Гуравхан настайдаа эмээгээрээ дууны үг заалгаж дуулж сурч, удалгүй Хүүхдийн ордны С.Ганчимэг багшийн гарын шавь болсноор урлагийн авьяас нь тодорч, долоохон настайгаасаа өөрөө дуу зохиож, дуулж хүүхдийн дууны урлагт өөрийн хувь нэмрээ чамлахааргүй оруулсан сод авьяастан Б.Өнөржаргалыг танихгүй мэдэхгүй хүн ховор биз.  2006 онд анхныхаа “Найзаа намайг хараарай” цомог, 2009 онд “Дуугаар мэндчилье” хоёр дахь цомог, 2010 онд дан өөрийнхөө …

  • 12 October

    Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Хүйтний улиралд дуудлагын  дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирсэн.Гал түймэрт өртөж 17 том хүн, 6 хүүхэд нас барсан байна. Сүүлийн өдрүүдэд дуудлага мэдээлэл нэмэгдсэнээр иргэд гал түймэрт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 13-р хороо …

  • 12 October

    Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1212 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

    Прокурорын байгууллага 2021 оны 3 дугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 50651 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 48.4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 11.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4671-р буюу 8.4 хувиар буурчээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 42249 хэрэгт хяналт тавьснаас 7814 …

  • 12 October

    Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан 500 орчим гарааш, чингэлгийг буулган, тохижилтын ажил хийж байна

    Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Голден парк” хотхоны ард, …

  • 12 October

    Н.Баярмөнх: Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд дүүргээс алслагдсан хороодыг хөгжүүлэх шаардлагатай

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 23,28 дугаар хороонд хийгдэж буй авто зам, гэрэлтүүлэг, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. 28 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 хэсэг, нийтдээ 6 хэсэг авто замын ажил хийгдэж байна. Шинээр хийгдэж буй замуудын хувьд иргэдийн хамгийн их зорчдог хэсэг. Тиймээс гүйцэтгэгч компаниудын зүгээс 2021 ондоо багтаан …

  • 12 October

    Б.Ууганбаяр: Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээг ижил түвшинд үзүүлнэ

    УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Нийслэл, дүүргийн шуурхай штабын алба хаагчидтай уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нас баралтын тоо буурахгүй байгаа энэ үед цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2021 оны 10 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан …

  • 11 October

    В.Үнэнбат: Улаанбуудайн хураалт 50, төмс, хүнсний ногооных 75 хувьтай байна

    ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. –Ургац хураалтын явц ямар байна вэ? -Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д улаанбуудай тариалсан. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт газар дээрээ 50 орчим хувьтай байна. Төмс, хүнсний ногооных 75, тэжээл, тосны ургамлын хураалт 27 хувьтай байна. Энэ жилийн тухайд ургац …

  • 11 October

    УЕПГ:Эрүүгийн 195 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 210 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 426 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 2022 хэрэгт …

  • 11 October

    Нэмэлт санал хураалтын ирц, саналын тоог эхний санал хураалтын ирц, саналын тоон дээр нэмж тооцно

    Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгууллаа. Тус санал хураалтад оролцсон сонгогчдын өгсөн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулахаас гадна 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулан нягталлаа. Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тус тойрогт 18,759 сонгогч санал …

  • 11 October

    Гурван шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ

    Шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, бүтээмжтэй хэрэгжүүлсэн шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ: Монгол Улсын эрүүгийн хууль, тогтоомжийг тайлбарлах, шүүн таслан ажиллагааны практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Даваажавын Батсайхан,Шүүхийн шинэтгэл, шүүхийн бус хэрэг маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах тогтолцоонд үнэтэй хувь нэмэр оруулсан Дагвадоржийн Тунгалаг,Шүүгчийн хараат …

  • 11 October

    Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа

    Коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 36 жолооч сайн дураараа ажиллаж байгаа юм. Эдгээр жолоочтой НЭМГ гэрээ хийн, өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрх өгч байгаа. Тэгвэл өнөөдөр “Юбикаб” ХХК-ийн зүгээс нэг сарын турш хэрэглэх 10 сая төгрөгийн шатахууны эрхийг сайн дурын жолооч нарт хандивлалаа. “Юбикаб” …

  • 11 October

    СЕХ:Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулна

    Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын …

  • 11 October

    Иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзжээ

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар, ЭМЯ, НЭМГ, НОБГ-ын холбогдох албан хаагчдыг байлцуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын өнөөгийн нөхцөл байдлыг талаар ярилцлаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт нийтийн дунд тархсан үед хүн амын хөдөлгөөнийг бууруулах, дархлаа сэргээх тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, амны хаалтын хэрэглээг шинэ түвшинд хүргэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын тархалтыг бууруулах …