Нийгэм

July, 2021

  • 28 July

    Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан  өнөөдөр /2021.07.28/ боллоо. Хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.Улсын хэмжээнд 2021-2022 онд өвөлжих болон малын тоог малын төрөл, сүргийн зохистой харьцаанд тохируулан аймаг, нийслэл, сум, дүүргээр нэгтгэн дүн шинжилгээ хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог тодорхойлж, …

  • 28 July

    БНСУ-д зорчих иргэд шинжилгээний хариугаа Англи эсвэл Солонгос хэлээр хэвлүүлнэ

    БНСУ-д зорчих иргэдэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг хүргэж байна. БНСУ-д зорчих виз авсан зургаагаас дээш насны бүх хүн нислэгт хамрагдахаас 72 цагийн өмнө ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан шинжилгээний бичигтэй байна. Шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэл дээр гаргуулсан байх ба гуравдагч орны хэл дээр гарсан тохиолдолд англи эсвэл солонгос хэл рүү орчуулуулсан …

  • 28 July

    Б.Бат-Оргил:Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийн тулд гадаад хэл, буудлага, жолоодлогын ур чадвар эзэмшсэн байх ёстой

    Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Бат-Оргилтой ярилцлаа. –Манай улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Цагдаагийн байгууллага анх хэдэн оноос эхэлж энэхүү ажиллагаанд оролцож эхэлсэн бэ? -Монгол Улсын цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Энхийг дэмжих цэргийн ажиллагаанд 2006 оноос Сьерра Леоне, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны …

  • 28 July

    Хүндийн өргөлтийн хоёр тамирчин Япон улсыг зорилоо

    “Токио-2020” зуны олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөлд манай улсаас хоёр тамирчин, нэг дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2021.07.28/ тэмцээнд оролцох хуваарийн дагуу манай тамирчид дасгалжуулагчийн хамт Япон улсын Токио хотыг зорилоо. Японы цагаар наймдугаар сарын 2-ны 11:50 цагт ОУХМ Э.Билэгсайхан +87кг өрсөлдөх бол, наймдугаар сарын 2-ны 15:50 цагт МУГТ М.Анхцэцэг 87кг-д өрсөлдөнө. Тамирчдын дасгалжуулагчаар ОУХМ Ц.Хосбаяр ажиллаж …

  • 28 July

    Жүдо:Г.Алтанбагана эхний барилдаандаа ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

    Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг зодоглосон Монголын бөх Г.Алтанбагана эхний барилдаанаа хийлээ. Түүний хувьд сугалаа хүндхэн таарч, Дэлхийн хошой аварга Испани бөх Николос Шеразадишвилитэй эхний даваанд барилдав. Энэ олимпод түрүүлэх гэж ногт ганзагалаж ирсэн аваргатай манай бөх тун сайн барилдаж, үндсэн цагт хэн хэнээсээ үнэлгээ салгаж чадаагүй. Улмаар нэмэлт цагт Испани бөх Г.Алтанбаганыг мордох мэхээр ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр …

  • 28 July

    С.Амарсайхан: Төрийн хяналт, шалгалтыг шинэ түвшинд гаргахад хууль эрхзүйн шинэчлэл чухал

    Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж, хүнсний аюулгүй байдал, барилгын материалын чанар, стандартыг хангуулах, барилга байгууламжийн паспортжуулалт болон Мэргэжлийн хяналтын байгууллагад нэвтрүүлж буй дижитал шилжилтийн явц зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллаж, тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцон, гарц шийдлийг хэлэлцлээ. Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын eрөнхий газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хяналт шалгалт хийхэд 2021 …

  • 28 July

    С.МОЛЛАЙ: Энэхүү медалийг 2 жил уулзаагүй Иранд суугаа гэр бүлдээ, Монголын ард түмэнд зориулж байна

    Токио-2020 олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын бөх С.Моллай Монголын сэтгүүлчдэд ярилцлага өглөө. С.Моллай“Энэ медалиа нэгдүгээрт Иранд байгаа гэр бүлдээ зориулж байна. Тэдэнтэйгээ хоёр жил уулзаагүй. Хоёрт, Монголын ард түмэнд зориулж байна” гэв. Тэрбээр мөн “Би Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, Х.Баттулга Ерөнхийлөгчид талархал илэрхийлж байна. 2018 оноос хойш маш …

  • 27 July

    “Токио 2020”: Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд өрсөлдсөн шигшээ багт хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын эрх авсан нь 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөл юм. Монголын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн эмэгтэй тамирчид өнөөдөр /2021.07.27/ сүүлчийн тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийсэн билээ. Тоглолтын дараа Токиогийн олимпыг зохион байгуулагчид дэлгэцэн дээр “Thank you Mongolia” гэж бичин, Монголын багт хүндэтгэл үзүүлжээ. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо цахим хуудсандаа “Олимпын наадамд бүрэн …

  • 27 July

    Монголын бөх Сайед Моллай “Токио-2020” олимпын наадмаас МӨНГӨН медаль хүртлээ

    Монголын бөх Сайед Моллай дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Япон улсын бөх Таканори Нагасед ялагдаж, Олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Монголын баг Токиогийн Олимпоос гурав дахь медалиа авснаас гадна медалийн өнгөө хувиргаж чадав. Харин Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлж, нутгийн дэвжээн дээрээ одтой наадаж байна. Эх орныхоо нэрийн өмнөөс барилдах аргагүй болоод байсан хүнд …

  • 27 July

    Жүдо:Сайед Моллай аваргын төлөө барилдана

    Монголын баг ээлжит медалиа авах нь Сайед Моллайгийн барилдааны дараа тодорхой боллоо. Тэрбээр 81 кг-ын хагас шигшээд Австрийн бөх Шамил Борчашвилиг цэвэр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр болов. Манай бөх барилдаан эхлээд удаагүй байхад сэжиж унагах мэхээрээ вазари үнэлгээ авч, давуу байдлыг бий болгосон. Улмаар цаг дуусахаас минутын өмнө дархан өмсөх мэхээрээ дахин вазари авч, иппон буулгалаа. Одоо тэрбээр олимпын наадмын …

  • 27 July

    Жүдо:Сайед Моллай шөвгийн дөрөвт үлдлээ

    Монголын бөх Сайед Моллай 81 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо. Гүржийн Тато Григалашвилитэй хийсэн барилдаан түүний хувьд хүндхэн эхэлсэн. Гүрж залуу дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч давуу байдалтай болоод авав. Гэхдээ манай бөх сандарч тэвдсэнгүй тайван барилдсаар өмсөх мэхээр вазари авч, үнэлгээг тэнцүүлэв. Улмаар өрсөлдөгчөө үүрэх мэх хийхэд нь сөрж мордоод дахин вазари авч цэвэр ялалт …

  • 27 July

    Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч нар ковидтой иргэнд тархины мэс заслыг амжилттай хийлээ

    Цар тахлын энэ үед Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын халдвараар оношлогдсон 51 настай үйлчлүүлэгчийн тархины эдийн доторх цусан хураа авах мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийжээ. Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ, ковидын тасагт ажиллаж байгаа 7 дугаар багийн …

  • 27 July

    Биткоин үнийн дээд амжилт тогтоов

    Даваа гарагийн арилжааны үеэр биткоины үнэ өсөж, 40,233 ам.доллар хүрчээ. Энэ тухай Coindesk портал мэдээллээ. Дашрамд дурдахад биткоины үнэ зургадугаар сарын 16-наас хойш анх удаа 40 мянган ам.доллараас давсан нь энэ. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту payday loans are …

  • 27 July

    Монголын багийн штаб:Монголын буудлагын спортын холбооноос олимпын наадамд явах багш дасгалжуулагч нараа сонгосон

    Олон нийтийн сүлжээгээр буудлагын спортын зарим тамирчид багш, дасгалжуулагчгүй олимпод оролцсон мэтээр ташаа мэдээлэл гарсанд доорх тодруулгыг хүргэж байна. “Токио-2020” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос улс бүрийн нийт эрх авсан тамирчдын 50 хувьд дасгалжуулагчийн квот олгосон журам гаргасан. Манай улсаас буудлагын спортын төрлөөр 4 тамирчин олимпын наадамд оролцох эрх авсан тул дээрх журмын дагуу 2 дасгалжуулагч тамирчидтайгаа олимпод оролцох болсон. …

  • 27 July

    Тэмцээн уралдаан зохион байгуулах эсэхийг аймаг, нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэнэ

    УОК-ын 25 дугаар хуралдаанаар, Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 20-ны хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Биеийн тамир спортын улсын хороо, спортын холбоодын саналыг хэлэлцэн, аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, …